Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

2024/ДШМ/41

 

 

        

          Н.Б, Д.Б нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор: Ж.У

       Шүүгдэгч, хохирогч: Н.Бын өмгөөлөгч Г.Э

         Шүүгдэгч, хохирогч: Д.Бын өмгөөлөгч С.П

                   Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгч С.Пийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Б, Д.Б нарт холбогдох 2212000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

 Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 0, 0 хүүхдийн хамт, А аймгийн Б сумын Д баг Б гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Нын Б /РД:000000/

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, Б сумын 0 дугаар багийн З ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, А аймгийн Б сум Д баг Х хороолол 2-5 тоотод гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дийн Б /РД:000000000000/

 

 Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой А аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Быг зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

  Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой А аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдан зодолдож улмаар Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Н.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Нын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б овогт Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүгдэгч Н.Б, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч С.П би түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024.08.20-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гардан аваад, үйлчлүүлэгч Д.Бтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайд энэхүү гэм буруу тооцож ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байгаа. Учир нь: Д.Б нь хүний таарамжгүй харьцааны улмаас Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдоогүй байхад түүнийг бүхий нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгч шүүх хуралдааны явцад эргэлзээтэй байдлыг арилгуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, нэр бүхий гэрч нарыг асууж цаг хугацааг тодорхойлохоор 60 хоногийн хугацаа өгсөн боловч шүүхийн дахин асуулгахаар нэрлэн заасан гэрч нарыг асуугаагүй, эргэлзээтэй байдал арилаагүй орж ирсэн байдалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн 2024.08.20-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, Д.Бт ашигтай байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлд оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.Бын хамт биечлэн оролцож, дэлгэрэнгүй тайлбар гаргана. Жич: Давж заалдах гомдлыг Д.Бын 97056313 дугаарыг утсаар уншиж танилцуулав ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Шүүгдэгч Бын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцсан. Уг гомдолтой холбогдуулан дараах няцаалтыг хийе. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны гарсан гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Бын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Тодруулах юм бол хэрэг учрал болсон цаг хугацаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Б, Б нарын хооронд үл ялих зүйлээр маргаан үүссэний улмаас хоорондоо таарамжгүй харилцаанаас маргалдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих байдал уг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хэрэг учрал болсноос хойш 2022-2024 он хүртэл хугацаанд уг хэрэг шалгагдсан. Гэрчийн мэдүүлгийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах байдлаар У, Ж нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Гэрт байсан болон гэрийн гадна талд байсан гэрч нарын мэдүүлгийг Э, У зэргээс 2-3 удаа авсан баримт хавтаст хэргийн материалд тогтоогдож байгаа. Гэтэл хэрэг учрал болох цаг хугацаанд 2 шүүгдэгч хоорондоо байсан, таарамжгүй харилцаа үүссэн. Гэтэл шүүгдэгч Бын зүгээс нүүрсэн  дээр бүдэрч унасан гэсэн асуудал ярьдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Бын эхэнд өгсөн мэдүүлэг түүний охин Нийн өгсөн мэдүүлгийг аваад үзэхэд хохирогч Бын зүгээс зүүн талынхаа нүдний доод хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл учирч энэ цаг хугацаанаас хойшоо 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлээд эмнэлгийн байгууллагад хандаад эмчилгээ хийлгэж байгаа үйл баримт тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад цохих цохигдох үйлчлэлээр үүснэ гэсэн дүгнэлт гарсан учраас энэ хэргийн үйлдэл нь хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна. Уг хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон учраас гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраа гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.П гаргасан саналдаа ... Давж заалдах гомдлоо дэмжиж энэ шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийг бодит нөхцөл байдлын үндсэн дээр шалгаагүй. Хохирогчийн мэдүүлэгт үндэслээд явсан. Хохирогчоор мэдүүлэг өгөөд байсан нь Уртнасан байдаг. Бүгд хэргийн материалтай танилцсан байгаа. Уртнасан, Э нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад Уртнасан мэдүүлгээсээ буцсан. Ингэхдээ би энэ хоёр хүний зодолдож байхыг хараагүй гэдэг. Б гэрээсээ гар гээд гаргасан ийм үйлдэл байдаг. Гэхдээ гараад ирэхэд хашаан дотор зодолдоод байгааг харсан нэг ч гэрч байхгүй, ганцхан Б өөрөө зодолдсон, цохисон юм гэдэг. Яг ямар хүчний үйлчлэлээр шарх үүсээд байгаа юм бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй. Шалгаж өгөөч гэсэн гэрч нарыг тухайн цаг хугацаанд шалгаагүй. Гэхдээ цаг хугацааны хамаарлыг нарийн тогтоогоогүйгээс болж үүний цаана хүний эрх ашиг зөрчигдөж эргэлзээгүй байдлаар нотолж тогтоогоогүй зүйл дээр ийм нөхцөл байдал үүссэн. Үүнд шүүх бүрэлдэхүүн анхааралтай хандаж өгнө үү. Шүүгч цаг хугацааны хамаарлыг тогтоогоогүй байна гэдгийг хараад захирамждаа заагаад тухайн үед байсан гэрч нараас дахин мэдүүлэг аваад хэдий үед нь буцаж ороод байгаа юм бэ Б гарч яваад тэр зодоон цохион болсноос хойш Бын хөл гэмтсэнээс хойш буцаад гэрт нь орсон асуудал байдаг. Үүнийг гэрч нараас асууж тодруулж өгөөч гэхэд тодруулж өгдөггүй. Үүнийг тодруулаад өгөөч ээ ийм үйл явдал болсон уу гэдгийг шүүх захирамждаа дурдсан. Гэтэл үүнийг асуугаагүй өөр бусад гэрч нараас асууж орж ирсэн. Тэгэхээр эргэлзээгүй байдал арилсан гэж үзэх ямар ч боломжгүй. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийлгээд өгөөч эсхүл эргэлзээтэй нөхцөл байна гэж үзвэл хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Нотолбол зохих байдлыг бүрэн хангалттай нотолж, тогтоож чадаагүй. Төв зам дээр бусадтай зодолдож байсан гэдэг асуудал яригддаг. Гэтэл цаг хугацааг маш их алдсан, тухайн цаг хугацаанд шалгаж тогтоогоогүй. Хэрэг шүүгдэгч, хохирогч нараас шалтгаалаагүй цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас 2 хүний хооронд дахь зодоон гэж харснаас шалтгаалж явсан. Тийм ч учраас гол гэрчлээд байсан гэрч нь Этэй нүүрэлдээд би сайн хараагүй тэгж хэлээрэй гээд гуйгаад байхаар харсан гэж хэлээд байгаа нөхцөлийг шалгаж тогтоогоогүй. Тэгж байж эргэлзээтэй нөхцөл арилна уу гэхээс биш эргэлзээгүй байдлаар шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй. Тал бүрээс нь шалгаж тогтоох үүрэг хэрэгжээгүй байна гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэдэг байдлаар Быг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э гаргасан саналдаа ... Бын тухайд хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд маргахгүй, гомдол гаргаагүй учраас түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээлгэх саналтай байна ... гэв.                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой А аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бын эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Бын ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манайд орж ирээд надаас хэрүүл өдөөд байхаар нь Б гэх хүнийг гэрээсээ гаргах гээд дээлийнх нь араас татаад гэрийнхээ үүдний коридорт гаргаад орхисон. Б манай гэрийн таамбарын хаалгыг онгорхой орхиод цааш явсан. Тэгэхээр нь би араас нь гараад харахад манай таамбарын хажууд байсан нүүрсийг даваад унасан байхаар нь Бын дээлийнх нь захнаас татаад бос гэсэн чинь миний хөлөөс татаад би хөлөө авах гээд татах явцад миний хөлийг Б хөшиж татаад миний хөл гишгэж болохгүй би газар унасан. Тэгэхэд Э нойлоос гарч ирж таараад намайг түшиж босгоод гишгэх гэсэн чинь миний хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд түргэн дуудаж сувилагчид үзүүлсэн таны хөл хугарсан байж магадгүй. Аймаг явж зураг авхуулахгүй бол мэдэгдэхгүй байна гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төв явж хөлөө үзүүлэхэд миний хөл шагайны үений дээд хэсгээр хөндлөн хугаралтай байна гээд хадаж болохгүй гээд гипсдүүлсэн ... гэсэн мэдүүлэг,

гэрч Л.Жын ... Би өөрийн эхнэрийн хамт Б гэх айлд хоол идээд сууж байхад гаднаас Б орж ирээд Б бид хоёрыг ална гээд байсан. Тэгээд Б гэх хүн Быг аваад гараад явсан. Тэгээд гадаа гараад юу болсныг мэдээгүй. Гадаа гараад удаагүй буцаад ороод ирсэн. Тэгэхэд Б миний хөл хугарчихлаа гээд ороод ирсэн ... гэсэн мэдүүлэг,

гэрч И.Цгийн ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаа тараад гэртээ хариад байж байхад Ж, Э нар ирээд бид нар хоол унд хийгээд сууж байхад гаднаас Б хаалга үүд саваад пизда минь гээд ороод ирсэн. Тэгээд Б Быг аваад гарсан. Тэгээд 2-3 минутын дараа хөл хугарчихлаа гээд Эг сугадаад ороод ирсэн. Гадаа гараад юу болсон талаар мэдээгүй. Б нэлээд согтуу байсан. Б Быг авч гараад орж ирэхдээ хөл нь гэмтээд ороод ирсэн ... гэсэн мэдүүлэг,

гэрч Т.Эгийн ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн нөхөр Л.Жын хамт Б гэх айлд байж байхад гаднаас Б согтуу нэлээд ууртай орж ирсэн. Байшингийн буланд Б, Б нарын дуу гараад байсан. Тэгээд би яваад очтол Б Бын хөлөөс нь барьсан байсан. Тэгээд Б хөлийг нь тавьсан. Тэгсэн Бын хөл гэмтсэн байсан. Би Быг түшээд гэр лүү нь орсон. Тэгээд хөлийг нь харахад хөл нь хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг,

гэрч А.Жгийн ...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан А аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Ж  Бын хөл нь эвгүй болчихлоо чи хүрээд ир гэсэн. Үүний дагуу очиход Б гэртээ орон дээрээ зүүн талын хөлөө хугалчихсан гээд хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Б манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд архи ууя гэхээр нь хүмүүс цай уулгаж байна дараа болцгооё гээд гэрээс гараарай гэсэн чинь гарахгүй байсан. Тэгэхээр нь гэрээс чирээд гаргасан. Гадаа гаргахад миний зүүн хөлөөс Б татаад байсан. Тэгсэн эвгүй болчихсон гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Бын ... тэгээд нэлээд хэд хоногийн дараа сумын төвд ирээд Бын гэрт ороход Б хөлөө гипсдсэн байсан. Тэгээд хөл хугарсан талаар мэдсэн. Тэгээд яагаад хөлөө хугалав гэсэн чинь Б гэх хүнтэй маргалдаад хөлөө гэмтээлээ гэж ярьсан. Би яг яаж хөлөө гэмтээсэн талаар нарийн мэдэхгүй надад тайлбарлаж яриагүй ... гэсэн мэдүүлэг,             

 

А аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 82 дугаартай Д.Бын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн  дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

             Шүүгдэгч Н.Бт холбогдох мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

              Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Н.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

 Харин Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ ... гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, харин дээрх гэмтлийг Д.Б учруулсан болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.

 

Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнийг Н.Быг зодсон талаар мэдүүлсэн гэрч М.У нь дээрх мэдүүлгээ худал болох талаар гэрч Т.Этэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах явцад хэлсэн, Н.Б хохирогчоор мэдүүлэхдээ ... Д.Б намайг зодсон ... гэж мэдүүлдэг боловч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, улмаар гэрчийг худал мэдүүлэг өгөх талаар заасан, мэдүүлэг өгүүлсэн нь тогтоогдож байна.

 

Мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Нн мэдүүлэг нь хохирогч Н.Баас эх сурвалжтай тул түүний мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй, анхан шатны шүүх гэрч М.Уртнасан гэрч Т.Э нарын нүүрэлдүүлэн авсан мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн атлаа яагаад үнэлэх боломжгүй талаарх дүгнэлтийг шийдвэртээ бичээгүй, уг хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Быг гэм буруутайд тооцох хангалттай баримт байхгүй, гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаах гаргасан өмгөөлөгчийн  гомдлыг хангаж, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Д.Бт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.      

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... 11  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дийн Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас шүүгдэгч Боржигон овогт Дамбадаржаагийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг, 2 дахь заалтаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэснийг, 3 дахь заалтаас шүүгдэгч Д.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гэснийг, 4 дэх заалтаас Д.Б гэснийг тус тус хасч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Д.Бт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              В.Ц

Т.Д

Н.