Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2025/00252

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ****************************багт байрлах *************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************************************гэх газар оршин суух *****************************холбогдох,

 

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 981 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******************************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*********************** нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******************** нутагт ****************** улсын дугаартай *******************маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гол замаар мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан *****************************мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэ ясны далд хугарал, хагалгааны дараах байдал, баруун хөлд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болох ***************************Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,981,348 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан болох нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1581 дугаартай албан бичгээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн.

Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй. гэж тус тус хуульчилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.,

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд ************************** Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1,981,348 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн ************************ Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1,981,348 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *********************** тоот дансанд төлүүлж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********************шүүхэд гаргасан хүсэлтдээ:

*****************************нэхэмжлэлтэй, хариуцагч ******************* холбогдох хэрэгт миний бие, хяналтын прокурор ****************** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************би ****************** холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ эгүүлэн татаж авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****************** нь хариуцагч ******************холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 981 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 981 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********************************************** нь хариуцагч **********************холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 981 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА