| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00330/И |
| Дугаар | 146/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 146/ШШ2025/00255
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: **************************** байрлах, ***************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************оршин суух ************************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 923 215.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч**********************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ************** нь ***********************************дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. ************************** тоот гэрээний дагуу Galaxy А55 128GВ маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1 598 000 төгрөгийн зээлээр 18 сарын хугацаатай авсан.
2. ****************************************** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ***************дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:************** тоот гэрээний үндсэн зээл 1 323 005.67 төгрөг, үндсэн хүү 266 152.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 931.49 төгрөг, 2208028 тоот гэрээний үндсэн зээл 263 982.43 төгрөг, үндсэн хүү 57 428.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 714.86 төгрөг, нийт 1 923 215.09 төгрөгийг хариуцагч **************************** гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******************* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ************************ гар утас зээлээр 2024 онд худалдан авсан. Одоо зээлийн үлдэгдэл 1 923 215.09 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********************** нь хариуцагч ********************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 923 215.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч****************** нь нэхэмжлэгч***********************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 923 215.09 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **********************нь нэхэмжлэгч ****************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 923 215.09 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 721 төгрөгийн зарим болох 22 860.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 22 860.5 төгрөг, хариуцагч ***************** 22 860.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******************* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА