Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 146/шш2025/00261

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: *********************************тоотод байрлах *********************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************** оршин суух ******************** холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 342 930.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

**************** нь нэхэмжлэгч ******************************тоот зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр барьцаат гэрээг байгуулсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 11 354 497.95 төгрөг, зээлийн хүү 5 411 684.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 576 748.34 төгрөг, нийт 17 342 930.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие *****************нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 17 342 930.59 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *************** нь хариуцагч *****************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 342 930.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нь нэхэмжлэгч ************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 17 342 930.59 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч хариуцагч *****************нь нэхэмжлэгч *************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 17 342 930.59 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 665 төгрөгийн зарим болох 122 332.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 122 332.5 төгрөг, хариуцагч *********************122 332.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА