| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00368/И |
| Дугаар | 146/шш2025/00269 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2025/00269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ****************** дүгээр багт оршин суух *************** хүсэлттэй,
Талийгаач *********************** хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, хүсэлт гаргагч ***************оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *************** нь талийгаач ************хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*************миний бие ***************2020 оны 05 дугаар сард гэр бүл болж хүү *********, охин ***************** нарыг төрүүлж өсгөсөн. Гэвч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр ************* нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барсан. 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байх тул хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч *********************нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр нас барсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан тул биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гээд хүсэлт гаргасан. Би юм оёдог болохоор тухайн үед гэртээ байхгүй ээжийндээ байсан юм. Гэтэл цагдаагаас над руу залгаад та яаралтай гэртээ ирэх хэрэгтэй байна гэхээр нь би очсон. Гэтэл манай нөхөр нас барсан байсан. Манай нөхөр амиа хорлосон байдалтай байсан гэж цагдаа нар надад хэлсэн. Эгч нь ойрхон байдаг болохоор манайхаар орж мэдээд цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Тиймээс нөхөр ************** 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *****************талийгаач*******************хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
******************нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талийгаач******************** хамтын амьдралтай байсан болох нь
нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, ********************дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ********************* ...Танина. ************ нь миний төрсөн охин, талийгаач *************** нь манай хүргэн байсан. Мэдүүлэг өгнө.************* нь талийгаач ***************2019 онд танилцаж 2020 оны сүүлээр хамтран амьдарч эхэлсэн. Манай хүргэний тал 2024 оны 07 дугаар сар бэр гуйж энэ жил хурим найраа хийх төлөвлөгөөтэй байсан юм. Миний охин талийгаач 2 маань нийт 3 хүүхэдтэй. Том нь 2022 оны 01 дүгээр 22-ны өдөр хүү ******************, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин *************** 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр **************нар төрсөн. Манай хоёр хүүхэд хурим найраа хийсний дараа гэрлэлтээ батлуулана гэж байсан. Талийгаач маань 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ гэнэт нас барсан ... гэж, мөн гэрч*****************н ...Танина. ******* нь манай бэр, талийгаач ************ нь миний төрсөн дүү байсан. Мэдүүлэг өгнө. Би эхээс гуравууллаа би хамгийн том нь дараагийнх нь талийгаач дүү, тэгээд нэг эмэгтэй дүүтэй. Миний дүү **********************нь бага насаа аав ээжийн гар дээр өсөж торнисон. Миний дүү нь бэр ********************2019 онд танилцаж, 2020 оноос хамтран амьдарч эхэлсэн. Энэ хоёр маань дундаасаа 3 хүүхэдтэй. Том нь 2022 оны 01 дүгээр 22-ны өдөр хүү *********************, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин ******************, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******************нар төрсөн. 2024 оны 07 дугаар сар бэр гуйж энэ жил хурим найраа хийх төлөвлөгөөтэй байсан юм. Хуримаа найраа хийхдээ батлуулана гэж байсан боловч дүү маань 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ амиа хорлосон байна. Энэ хоёр маань их эвтэй найртай байсан. Дүү маань бөө хүн байсан бидний мэдэхгүй учир шалтгаантай байгаа байх... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд хүсэлт гаргагч *************** талийгаач ****************** хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ********************************* 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ******************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА