| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00346/И |
| Дугаар | 146/шш2025/00271 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 146/шш2025/00271
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ***************************тоотод оршин суух ******************************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч **************нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
************** миний бие 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******************************************************, 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ************тус тус ажилласан.
Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас ажиллаж байсан байдал тогтоолго гэсэн тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Миний бие Улаанбаатар хотод хүүхэд хардаг тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 878 дугаартай тодорхойлолт, 1989 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 314049 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Хархорин салбарын даргын 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбарууд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Монгол ба илга нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаартай тушаалын хуулбар, Монгол барилга нэгдлийн харьяа зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч**************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*****************нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***************, 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ***********************ажиллаж байсан болох нь
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 878 дугаартай тодорхойлолт, 1989 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 314049 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Хархорин салбарын даргын 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбарууд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Монгол ба илга нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаартай тушаалын хуулбар, Монгол барилга нэгдлийн харьяа зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ******************* ...Миний бие нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл *************** машинистаар ажиллаж байсан. ***************** нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***************** ажиллаж байсан. Дарханд ажиллаж байсныг бол мэдэхгүй... гэж, мөн гэрч Б************************ ...Миний бие нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл ********************* ажиллаж байсан. **************** нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ****************** ажиллаж байсан. Дарханд ажиллаж байсныг бол мэдэхгүй... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаартай тодорхойлолтоор тус архивын хадгалагдаж байгаа Монгол ажилчдын нэгдсэн захиргааны 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 633 тоот тушаалын хавсралт баримт шилжиж ирээгүй болно гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул ************************ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч *******************нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ****************************1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******************* 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ***************************тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ******************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА