| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00359/И |
| Дугаар | 146/шш2025/00272 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 146/шш2025/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ************************** тоотод оршин суух *********************** хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
************ миний бие 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *****************нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. Гэтэл дээрх үеийн тушаал, цалингийн цэс олдохгүй байх тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Миний бие Улаанбаатар хотод оршин суудаг намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 115 дугаартай тодорхойлолтын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*************** нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ****************нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь
хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ************** ...Би*********************** нэгдэлд 1981-1990 оны хүртэл нэгдлийн туслах үйлдвэрт барилгын мужаанаар ажиллаж байсан. ***** нь *******************нэгдлийн барилгад залуухан хүүхэд ирж ажиллаж байсан. 1982-1983 оны хооронд сумын Соёлын төвийн барилга, дараа нь мөсөн зойр барихад, тэжээлийн үйлдвэрт ногоон тэжээл машиндах, тэжээл үйлдвэрлэх зэрэг ажлуудад хамт ажиллаж байсан. *********** нь 1982 онд ажилд орохдоо 16 настай хүүхэд байсан. 2 жил орчим ажилласан. Цэрэгт явсан байх. Түүнээс хойш хамт ажиллаагүй... гэж, мөн гэрч *******************...Би *******************нэгдэлд 1981-1992 оны хүртэл нэгдлийн туслах үйлдвэрт барилгын мужаанаар ажиллаж байсан. ************* нь ****************** туслах үйлдвэрийн барилгад 1982 оноос 1984 оны хооронд барилгачнаар ажиллаж байсан. Би нэгдлийн туслах үйлдвэртээ мужаанаар, барилгачид энд тэнд барилгын ажил дээр ажилладаг байсан. ******************нь сумын Соёлын төвийн барилга, мөсөн зойрыг барихад ажиллаж байсныг мэднэ. ************** сумын Соёлын төвийн барилга дээр ажиллаж байхад нь би очиж хаалганы нугас түгжээ зэргийг хийж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
********** тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 115 дугаартай тодорхойлолтоор тус архивын хэлтсийн хадгаламжийн сан дахь **************** 1982-1984 оны тогтоол, даргын тушаал, цалингийн баримтыг шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул лавлагаа хуулбар олгох боломжгүй байна.
Мөн ****************** 1990-1994 оны баримт шилжиж ирээгүй тул **************лавлагаа олгох боломжгүй байна гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул ************************ ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч* *******************нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ********************** 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *********************нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА