| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00356/И |
| Дугаар | 146/шш2025/00274 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 146/шш2025/00274
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************байрлах *******************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** тоотод оршин суух ***************************холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 860 666.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*************** нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2298 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж **********************тоот дансанд 390 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл зээлээ төлөхгүй байсан тул удаа дараа шаардсан. Иймд үндсэн зээл 390 000 төгрөг зээлийн хүү 396 710.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 956.82 төгрөг, нийт 860 666.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
***************** миний бие нь ***********************-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 860 666.96 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч **************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 860 666.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** нь нэхэмжлэгч ***************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 860 666.96 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч хариуцагч ************** нь нэхэмжлэгч ******************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 860 666.96 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 206 төгрөгийн зарим болох 12 603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 12 603 төгрөг, хариуцагч Д.Буяндэлгэрээс **********************12 603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******************* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА