| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/00340/И |
| Дугаар | 146/ШШ2025/00012 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2025/00012
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ****,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** холбогдох
“Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол 23,387,360 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** хохирогч *** эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 23,387,360 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ***** нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 23,387,360 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь хариуцагч **** холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол 23,387,360 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь **** өдрийн **** дугаар албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг **** газарт олгож, **** өдрийн **** дугаар албан бичгээр нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг хүргүүлсэн байна.
Улмаар **** **** дугаар албан бичгээр хяналтын прокурор **** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгосны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол 23,387,360 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 137,443.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН