| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00014/И |
| Дугаар | 146/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 146/ШШ2025/00016
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* холбогдох
“7,890,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** нь намайг өндөр цалинтай ажилд оруулахаар надаас **** өдөр 7,000,000 төгрөг, **** өдөр 1,490,000 төгрөг өгсөн. **** нь мөнгө авсаны дараа ажилд оруулж өгсөн боловч тус компани удирдлага ямар ч мөнгө төгрөг яриагүй, өндөр цалин амлаагүй болох нь батлагдаж, **** худал хэлж их хэмжээний мөнгө залилж авсанаа хүлээн хүлээн зөвшөөрч 7 хоногийн дотор миний хохирлыг барагдуулахаа амласан боловч ***** дүгээр сард 300,000 төгрөг, **** сард 300,000 төгрөг шилжүүлээд сураггүй алга болсон тул 7,890,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** **** өдөр 7,000,000 төгрөг, *****өдөр 1,490,000 төгрөг авсан нь үнэн. Нийт 8,490,000 төгрөгнөөс 600,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 7,890,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ***** холбогдуулан “7,890,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 7,890,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 70,595 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 70,595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,190 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН