Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2025/00042

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***** холбогдох

            “815,617.77 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*****” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** нь манай “****” ХХК-тай **** өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч **** нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч ***** зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч ***** 815,617.77 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ***** ХХК-ийн нэхэмжилсэн 815,617.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь хариуцагч ***** холбогдуулан “815.617.77 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага нийт 815.617.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 12,062.41 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 12,062.41 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,124.83 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох “815.617.77 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 12,062.41 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 12,062.41 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ ХХК /РД: ***/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,124.83 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН