Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2025/00044

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *****-д холбогдох

            “1,395,285 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч **** нэхэмжлэгч “*****” ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, “****” нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Хариуцагч **** нийлүүлсэн барааны төлбөр 930,190 төгрөгийн үлдэгдлийг 2024 оны 08 сарын 12-ны өдөр тулган баталгаажуулж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдэж, “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Талуудын дунд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний хувиар ёсоор төлбөрийг 2024 оны 09 сарын 20 өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба тус гэрээний 2.4-т төлбөр төлөх хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Хариуцагч **** гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл 930,190 төгрөг 2024 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 сарын 07-ны өдөр хүртэлх 109 хоногийн хугацаанд 506,954 төгрөгийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтаар /гүйцэтгээгүй үүрэг 930,190/ 465,095 төгрөгийн алданги тооцсон болно.

Хариуцагч ***** тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтаар баталгаажсан, тооцооны үлдэгдэл 930,190 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид тооцсон 465,095 төгрөг, нийт 1,395,285 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,395,285 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “1,395,285 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага нийт 1,395,285 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 18,637.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 18,637.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  *** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох “1,395,285 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 18,637.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 18,637.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК /РД: ***/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

             ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН