Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2025/00065

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: *********** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: **************-т холбогдох

            “**** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг **** нэр дээр шилжүүлэхийг даалгах” иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...***** 2024 оны 11 сарын 28-ны өдөр **** дугаартай тээврийн хэрэгслийг төлбөрөө бүрэн төлж худалдан авсан боловч тээврийн хэрэгсэл нь дам өөр хүний нэр дээр байгаа. Хэд хоногоос шилжүүлж өгнө гэсэн боловч одоог хүртэл шилжүүлж өгөөгүй сүүлдээ утсаа авахаа байсан. Иймд ***** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***** миний нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие *** гэх хүнд портер 2 зарсан нь үнэн. Тухайн үед хүнээс худалдаж аваад бичиг баримт дутуу байсан. Одоо өөрийн биеэр Өвөрхангай аймар руу шилжүүлэг хийлгэх гээд явсан. Тухайн портерыг **** нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “**** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг ***** нэр дээр шилжүүлэхийг даалгах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага **** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг **** дээр шилжүүлэхийг даалгахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 35,100 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох “*** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг *** дээр шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 35,100 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** /РД: ***/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

            ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН