Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2025/00082

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, *** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, **** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг, *** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, **** холбогдох

“3,900,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан “3,900,000 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би *** 3,900,000 төгрөг нэхэмжилсэн. **** бол над дээр байсан зээлээ хүүхдийнхээ мөнгөөр дараад дууссан гэж үзээд байгаа юм байна лээ. Гэхдээ би авсан бүх зүйлийг нь бүгдийг дэвтэр дээрээ биччихсэн байгаа. Нийт 12,100,000 төгрөгийн зээлтэй байснаас би 8,200,000 төгрөгийг нь хүүхдийн мөнгөнөөс нь аваад үлдэгдэл нь 3,900,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. **** миний дансны хуулгаар 7,200,000 төгрөг ч гэнэ үү, 7,700,000 төгрөг ч гэнэ үү нэг юм яриад байсан. Гэхдээ **** үүнийг та хасаагүй байна гээд нотлох баримтаа бариад ирэх юм бол би хасаж болно. Тиймээс би 3,900,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэж байгаа учраас одоо **** 3,900,000 төгрөгийг нэхэмжилж байна. 2018 онд хүүхдийн мөнгө 20,000 төгрөг байхад анх 2 хүүхдийнхээ хүүхдийн мөнгөний картыг тавиад надаас ойр зуурын юм зээлээр авдаг байсан. Би **** 2000 оноос таньдаг болсон. Учир нь *** дэлгүүрийг ажиллуулдаг байхад манай хоёр хөрш байсан юм. Тэгээд байнга авч өгөлцдөг байсан учраас **** сайн мэднэ. Тэгээд 2018 онд хүүхдийнхээ картыг тавиад ойр зуурын юм авчихъя гэхээр нь би өгсөн. Тэрнээс хойш аваад л, өгөөд л байсан. Гэтэл 2020 онд барилга дээр ажиллаад барилгынханд өөр дээрээ юм бичүүлж зээл аваад байдаг байсан. Тэгээд би өөрт нь чи ингээд бичүүлээд байх юм наад өр авлага чинь зөндөө өндөр боллоо, хүмүүс чамд сүүлд нь өгөхгүй гэж хэлэхэд та ямар гудамжны хүнтэй ярьж байгаа биш би барилгын арматур боож байгаа. Манайх өндөр цалинтай би нэг л өдөр бариад ирнэ, та дуугүй бай, дэвтрээ гаргаж ирээд бич гээд бичээд авдаг байсан. Надаас 2018 оноос 2021 он хүртэл авсан барааны төлбөр байгаа юм. 2023 оноос хойш би өгөхөө больсон. Сард хүүхдийн мөнгө 200,000 төгрөг ордог, чиний авч байгаа юм чинь хэд болдог билээ гээд би өгдөггүй байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сард наадмын дараа эгч минь та надад нэг тусал манай ангийн хүүхдүүд ирчихсэн гэхэд нь би үгүй өмнөх өр чинь дуусаагүй, өгөхгүй гэсэн чинь та биччих, паспортаа үлдээчихье гээд 400,000 гаруй төгрөгийн бараа аваад явсан. Би энэ мөнгийг чинь цалин дээрээсээ өгчихнө, би хулхидахгүй, та намайг мэдэж байгаа биз дээ гэж хэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш огт орж ирээгүй. Хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сард авсан бараа нь ороод одоо үлдэгдэл мөнгө нь 3,900,000 төгрөг болж байгаа юм. Бараа зээлээр авсан тэр хугацаанд би хүүхдийн мөнгийг нь уншуулдаг байсан. Заримдаа мөнгө нь орно, заримдаа мөнгө нь орохгүй байх асуудал гардаг байсан. Тэгээд **** рүү залгаж асуухаар би аваагүй гэдэг байсан. Тэр мөнгө нь хаашаа алга болдог юм би  мэдэхгүй. 2 хүүхдийнх нь карт нөхрийнх нь нэр дээр байдаг юм билээ. Бодвол нөхөр нь шилжүүлээд авчихдаг юм шиг санагдсан. **** бүгдийг нь мэдэж байгаа. 2024 оны 10 дугаар сард **** барилга дээр ажиллаж арматур зангидаж юм хийсэн. Би 2-3 удаа ярьсан. *****...” гэв.

            2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би Өвөрхангай аймгийн *** суманд 2020 оноос 2022 он хүртэл **** зочид буудлын барилга дээр ажилласан. 2022 оны 07 дугаар сард *** барилгаас гараад Улаанбаатар хот руу шилжсэн. Тэрнээс хойш би огт юм аваагүй. 2022 оны 07 дугаар сард 400,000 төгрөгийн бараа аваагүй. Гэрч ч байгаа. Ангийнхантайгаа уулзах гэж байна та надад бага сага юм өгөөч гээд паспортаа тавиад 200,000 гаруй төгрөгийн бараа авсан. Тэрнээс хойш би Өвөрхангай аймгийн *** суманд ирээгүй. Хүүхдүүдээ Улаанбаатар хот руу шилжүүлээд тэндээ ажилладаг болсон. 2022 оны 07 дугаар сараас хойш бараа аваагүй. Би маш сайн санаж байна. Яагаад гэхээр 2022 оны 07 дугаар сард ангийнхантайгаа 2 өдөр зугаалаад ажилдаа иртэл бие дийлэхгүй, хоолой өвдөөд байсан болохоор Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэгээд *** гарах өргөдлөө өгөөд ажлаасаа гараад явсан. Тэрнээс хойш Өвөрхангай аймгийн *** суманд ирээгүй. Би яагаад нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр авсан барааны тооцоог бүрэн төлж барагдуулж дууссан гэж үзэж байгаа. *** өндөр цалин авдаг байсан учраас бага багаар бэлэн мөнгө өгч байсан. Тэрийгээ тэмдэглэсэн юм уу мэдэхгүй байна. Яг хэдэн удаа хэдэн төгрөг өгч байснаа санахгүй байна. Гэхдээ нэх өндөр мөнгө өгч байгаагүй 50,000-60,000 төгрөг л өгч байсан. Тэгээд хажуугаар нь хүүхдийн мөнгө аваад суутгаад явж байгаа гэж бодож байсан. Өнгөрсөн жил хүүхдийнхээ картыг Төрийн банк руу яриад хаалгасан. Манай хүүхэд одоо 18 нас хүрээд энэ жил хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа. Тиймээс ноднин өр дарагдаад дуусаж байгаа гэж үзсэн учраас хүүхдийн мөнгөө өөрсдөө авч байгаа гэв....” гэв.

            3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...****...гэв.

            4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3 хуудас/, нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн *** зээлээр бараа олгож байсан гэх дэвтэр 10 хуудас нотариатаар гэрчлүүлсэн баримт /хх-ийн 24-33/ зэргийг гаргаж өгсөн байна.

            5. Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан хүсэлтийн дагуу ХААН, Хас, Төрийн банкнаас гаргуулсан лавлагаанууд /хх-ийн 34-45/

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

                        2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...*** хүүхдийнхээ мөнгөөр дараад дууссан гэж үзээд байгаа юм байна. Гэхдээ бүгдийг нь биччихсэн байгаа. 2018-2023 оныг хүртэл хугацаанд авсан. Нийт 12,100,000 төгрөгийн бараа авсан, 8,200,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 3,900,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарласан.

            3. Хариуцагч “...Би 2018-2022 оны 07 сарыг хүртэл хугацаанд эдний дэлгүүрээс бараа авдаг байсан. Буцааж төлөөд, дахин эргүүлж зээлээр бараа авдаг байсан. *** яриад байгаа 12,100,000 төгрөгийн барааг бол зээлээр аваагүй гэж бодож байгаа. Яг хэдэн төгрөгийн бараа зээлээр авсныг би сайн мэдэхгүй байна. 8,200,000 төгрөгийг төлсөн үнэн.  Одоо *** нэхэмжилж байгаа 3,900,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна...” гэж маргаж байна.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

             5. Нэхэмжлэгч *** 2018-2023 оныг хүртэлх хугацаанд хариуцагч *** нь зээлээр хүнсний бараа худалдан авдаг байсан үйл баримттай талууд маргаагүй.

            6. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна. 

          7. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзлээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул зээлээр худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

             8. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

            9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан. Зээлээр худалдах , худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            10. Нэхэмжлэгч *** нь 12,100,000 төгрөгийн бараа зээлээр өгсөн,  8,200,000 төгрөг авсан, одоо 3,900,000 төгрөг үлдсэн гэх маргаан бүхий үйл баримттай холбогдуулж хариуцагч **** зээлээр бараа олгож тооцоолол хийдэг байсан дэвтрийг /хх-ийн 24-33 хуудас/ гаргаж өгсөн боловч энэ нь *** хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөгийн барааг зээлээр олгож байсан гэдэг нь тодорхойгүй бөгөөд дээрх баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж үнэлэх боломжгүй тул шүүх үнэлээгүй.

            11. Нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хариуцагч *** нь зээлээр бараа худалдан авсны үлдэгдэл 3,900,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан тул хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

            12. Иймд нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох “3,900,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            13. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1., 759.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох “3,900,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН