| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00390/И |
| Дугаар | 302/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00356
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 302/ШШ2025/00356 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, Н овогт А.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Ш овогт Т.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,365,000 төгрөг, нийт 4,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Т.Б-д холбогдуулан үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,365,000 төгрөг, нийт 4,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нэхэмжлэгч А.Ж-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,365,000 төгрөг, нийт 4,365,000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Нэхэмжлэгч А.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,790 төгрөгийн тал 42,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 42,395 төгрөг, мөн хариуцагч Т.Б-ээс 42,395 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т.Б нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,365,000 төгрөг, нийт 4,365,000 (дөрвөн сая гурван зуун жаран таван мянган) төгрөгийг нэхэмжлэгч А.Ж-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,790 (наян дөрвөн мянган долоон зуун ерэн) төгрөгийн тал 42,395 (дөчин хоёр мянган гурван зуун ерэн таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 42,395 (дөчин хоёр мянган гурван зуун ерэн таван) төгрөг, мөн хариуцагч Т.Бээс 42,395 (дөчин хоёр мянган гурван зуун ерэн таван) төгрөг тус тус гаргуулан А.Жд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК