| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00262/И |
| Дугаар | 302/ШШ2025/00369 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 302/ШШ2025/00369
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 302/ШШ2025/00369 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 2 дугаар багт оршин суух, Ж овогт М.Х.
Хүсэлтийн шаардлага: Н овогтой А-тэй 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Х нь Н овогтой А-тэй 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Миний бие 1979 онд тус аймгийн Д суманд төрсөн, одоо 46 настай.
1.3.Харин саяхан Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулахаар хандсан боловч архив, улсын бүртгэлийн санд гэрлэсний бүртгэлд бүртгэлгүй, бүртгүүлсэн тухай эх материал байхгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн.о
1.4.Бид хоёр гэрлэснээс хойш дундаасаа 5 хүүхэдтэй болсон ба харин түүнээс гурав дахь хүүхэд болох 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А-ыг би өөрийн эцэг эхдээ үрчлүүлсэн бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Берикбол, 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин Ертай, 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Хамыстыкөл, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү Х нар төрсөн.
1.5.Ингээд биднийг гэр бүл болсныг нотлох баримт байхгүй тул гэр бүл болсон байдлыг шүүхээр тогтоолгохоор хандаж байна. Иймд М.Х миний бие Нн Атэй 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12/206 дугаартай албан бичиг, Х.Б, Х.Е, Х.Х, Х.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Н.Тилекберген, Х.А нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагчаас Т.Бд олгосон итгэмжлэл, Б аймгийн Д сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолт, Н.Аийн “Алдарт эх” 2-р одонгийн 290685 дугаартай дэвтэр, Н.А, М.Х нарын хуримын урилга орчуулгын хамт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 454 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/407 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.И болон Ж.Ж нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Би 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Молхы овогтой Нн Атэй гэр бүл болсон ба тухайн үед сумын иргэний бүртгэлийн ажилтанд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ бичүүлж аваагүй байна. Харин саяхан Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулахаар хандсан боловч архив, улсын бүртгэлийн санд гэрлэсний бүртгэлд бүртгэлгүй, бүртгүүлсэн тухай эх материал байхгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн тул гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.
5.Хүсэлт гаргагч М.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12/206 дугаартай албан бичигт ... таны тус хэлтэст гэрлэснийг тогтоолгох тухай өргөдөл хүсэлтийг хүлээн авч хянахад тус хэлтсийн иргэний баримтын архивд, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, цахим архивд М.Х /БЖ000000/, Н.А /БЖ000000/ нар гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн тухай эх нотлох баримт, бүртгэл байхгүй байх тул таны бусад эх нотлох баримтаар Хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах боломжгүй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу гэр бүл болсон эсэх иргэний эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бусад нотлох баримтаар шүүхэд тогтоолгох боломжтой байх тул шүүхэд гэр бүл болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэн, дахин манай байгууллагад хандах боломжтой болохыг үүгээ хариу мэдэгдэж байна гэжээ.
6.2.Б аймгийн Д сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолтод тус багийн иргэн М овогтой Х нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2002 оны 01 дүгээр сарын 06-нд эхнэр болох Нн Атэй гэр бүл болсон. Тус багийн байнгын оршин суугч болно гэж тодорхойлсон байна.
6.3.Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн иргэн Н.Тилекберген, тус сумын 3 дугаар багийн иргэн Х.А нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ... Д сумын иргэн М овогтой Х нь Д сумын уугуул бөгөөд 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус сумын иргэн Н овогтой А-тэй гэр бүл болж, тэд дундаасаа 5 хүүхэдтэй болсон бөгөөд тэд бүгд Монгол Улсад амьдарч байна гэж тус тус тодорхойлсон байна.
6.4 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/407 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М.Хын Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: эхнэр Н А, регистрийн дугаар БЖ00000 ... гэж, мөн Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг ... гэж, мөн Н.А-ийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: нөхөр М Х, регистрийн дугаар БЖ000000... гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар зарлагаар хүсэлт Нн Аийг “Алдарт эх” 2 дугаар одонгоор шагнасан байна.
6.6.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн М.Х, Н.А нарын хурим хийсэн үед хийлгэсэн урилга гэх тайлбартай урилгад Н.А, М.Х, Хүндэт ..... та бүхнийг хуримд урьж байна, эцэг эх нь: М, Ж, хугацаа нь: 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр д сум гэж бичигдсэн байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/407 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Х, Н.А нарын ИУБ-31, ХААТР-21 маягтууд, Б аймгийн Д сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Х.Б, Х.Е, Х.Х, Х.Х нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр хүсэлт гаргагч М.Х болон Н.А нар нь хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Х.Б, 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин Х.Е, 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Х.Х, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.Х нар төрсөн, одоо хүсэлт гаргагч М.Х Б аймгийн Д сумын 2 дугаар багт оршин суудаг зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан.
Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/407 дугаартай ... тус иргэд /М.Х, Н.А/-ийн гэрлэсний бүртгэлийг цахим архиваас шүүж үзэхэд гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх албан бичгээр хүсэлт гаргагч М. Х болон Нн А нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9.Иймд хүсэлт гаргагч М.Х-ын Н овогтой А-тэй 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж овогт М.Хын Молхы овогт Нн Атэй 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК