| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00372/И |
| Дугаар | 302/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00357
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 302/ШШ2025/00357 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Да-хүрээ гудамж, 00- тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “М” ХХК (гүйцэтгэх захирал Б.Н)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Т сумын Эрүүл мэндийн төв (дарга К.М)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөр болох 1,536,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөр болох 1,536,530 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,531 төгрөгийн тал 19,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 19,765 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвөөс 19,765 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б аймгийн Т сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөр болох 1,536,530 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,531 төгрөгийн тал 19,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 19,765 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвөөс 19,765 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК