Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00352

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00352

Баян-Өлгий аймаг

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Р, хариуцагч Х.Ж нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Р-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал нь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, хариуцагч Х.Ж-ээс 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Р-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741дүгээр зүйлийн 741.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Х.МЕЙРАМБЕК