| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00969/И |
| Дугаар | 302/ШШ2025/00381 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 302/ШШ2025/00381
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 302/ШШ2025/00381 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар баг, Ховд гол, 10 гудамж, 00 тоотод оршин суух, Н овогт А.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар баг, Ховд гол, 10 гудамж, 00 тоотод оршин суудаг, К овогт З.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: А.Аийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын 000001 дугаартай, Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа З.А, Х.А нарын үйлдлийг таслан зогсоож 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгаж, тухайн нийтийн эзэмшлийн газар буюу миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагчид даалгах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагч З.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,
Хамтран хариуцагч Х.А,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч З.Аад холбогдуулан А.А-ийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын 000001 дугаартай, Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа З.А, Х.А нарын үйлдлийг таслан зогсоож 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгаж, тухайн нийтийн эзэмшлийн газар буюу миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие А.Атай холбогдуулан гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэрийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тус иргэний хэргээр З.Ааас Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын 000001 дугаартай, Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003дугаар бүхий 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гараажыг гаргуулж, надад олгосон ба тус хөрөнгүүдэд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэж, өөрийн нэр дээр буулгасан. Хэдийгээр миний бие болон З.А бид хоёрын 2007 оноос хойш эзэмшиж байсан 438 м.кв талбай бүхий газарт эрхийн бүртгэл хийгдээгүй байсан бөгөөд үүнийг шүүхээс хэн алинд маань хувааж өгөөгүй болно. Харин тухайн газарт байршилтай зуны байшинг З.Аад үлдээсэн хэдий ч уг эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр баталгаажаагүй хөрөнгө байсан юм.
1.2.Гэвч гэр бүлийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад 438 м.кв талбай бүхий газрыг З.А нь өөрийн төрсөн дүү З.Еад Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжаар хууль бусаар эзэмшүүлсэн байдаг. Улмаар миний бие энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болно. Тодруулбал, уг маргааныг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаартай тогтоолоор Давж заалдах шатны шүүхээс...438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч болон түүний нөхөр нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаа боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан нь тогтоогдож...байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, зуныг байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй гуравдагч этгээд З.Еад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн...гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэсэн үйл баримт байгаа юм. Үүнээс үзвэл эрхийн бүртгэлд ороогүй байгаа 428 м.кв талбай нь баригдсан хашааны хамт гэр бүлийн зориулалтаар ашиглагдаж байгаа боловч гэр бүлийн маргаан шийдвэрлэгдсэнээс хойш хэн нэгэн этгээдийн өмчлөх болон эзэмших эрхэд бүртгэгдэх боломжгүй, нийтийн эзэмшилд хамаарах, нийтээр ашиглах газар болж тооцогдсон байдаг.
1.3.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчдийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч энэхүү заалтыг зөрчиж байна. Тодруулбал, гэр бүлийн маргааны улмаас надад шилжиж ирсэн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөтэй эзэмших, ашиглахад дээрх 428 м.кв талбай бүхий газраар дайран өнгөрөх, дамжихаас өөр аргагүй байдаг бөгөөд З.А нь улсын бүртгэлээр баталгаажуулаагүй зуны байшин, нүүрс түлээний амбаарыг далимдуулан удаа дараа саад учруулан хашааны орц, гарцыг хааж, өвлийн байшинд тайван амьдруулахгүй, хүн чөлөөтэй гарч ороход саад хийх, хөөх, машин, эд хөрөнгөө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна. Харин миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлдээ байшинтай зэрэгцэн баригдсан амбаар, гарааж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох гарах гарцыг гаргах боломжгүй байгаа. Зайлшгүй 428 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газар болон өмнө нь баригдсан хашаагаар дамжин өнгөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг юм.
1.4. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 400 м.кв хэмжээгээр тооцож, эд хөрөнгийн үнэлгээнд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээний дагуу надад хуваарилж өгсөн. Миний бие З.Атай гэр бүл болж 13 жил хамт амьдрах хугацаанд дарамт шахалтын улмаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн баталгаагаа цуцлуулсан. З.Аад олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж зогсохгүй, одоо хүртэл хууль бус бичиг баримтыг бүрдүүлж, гаргаснаас болж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд нэвтрэх, ашиглах, эзэмших гадны халдлагаас хамгаалах эрх маань ноцтой зөрчиж байгаа учраас шүүхэд хандсан.
1.5.Хариуцагч З.А миний газрын урд талын газар болон өөрийнхөө газарт хууль бус гаргаж авсан гэрчилгээнүүдийн улмаас олон дахин саад болж байгаа. Тухайлбал, З.Аын гаргаж авсан гэрчилгээ З.Аын төрсөн дүү З.Еын 428 м.кв газрын гэрчилгээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргуулж авсан. Уг гэрчилгээг хууль бус болохыг мэдэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй гэж тогтоосны дараа З.Е өөрийн эхнэр н.Г-тай хамтран 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ гаргуулж, уг гэрчилгээг З.Атай хууль бус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээг гаргуулсан байсан. Тэр талаар би 02 дугаар сарын 17-ны өдөр болон 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээг хууль бус гэдгийг мэдэж, Б аймгийн Улсын бүртгэлийн газарт хандахад энэ гэрчилгээнүүд нь хууль бус гэдэг нь тогтоогдсон. Тэрнээс гадна З.А, З.Е нар торгуулийн шийтгэл авч, Улсын бүртгэлийн газраас бас буруугаа хүлээж, өөрсдөө хүчингүй болгосон. Тэрний дараа З.А зогсохгүй миний урьд талын газарт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын этгээдүүдээр хууль бус үйлдлийн дагуу 11 дүгээр сарын 29-ний өдөр 68.8 м.кв үл хөдлөх хөрөнгө гаргасан. Дараа нь үүнийг би бас хууль бус гэдгийг мэдээж Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. Хүчингүй болгосон гэрчилгээг дахиж З.А нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар газрын захирамж гаргуулж, 11 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болсон гэрчилгээний эрхийг дахиж сэргээж, 07 дугаар сарын 29-ний өдөр тус газрын захирамжид үндэслэж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрчилгээг гаргуулж авсан. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн газрын захирамж болон 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бус байгаа. 2 хууль бус гэрчилгээг З.А тус хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Миний бие тухайн гэрчилгээ хууль бус гэдгийг хэлмээр байна. Яагаад хууль бус гэж байгаа вэ гэвэл 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний эрх зөрчигдсөн байна гээд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг судалж, миний эрх зөрчигдсөн байна гэдгийг тогтоосон байтал З.А нь 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээг гаргаж байсан.
1.6.Дараа нь аймгийн Засаг даргад хандахад хууль бус гэдэг нь тогтоогдож байсан. Ингээд З.А дахин, дахин хууль бус зөрчилтэй бичиг баримт, гэрчилгээнүүдийг далимдуулж миний урд талд сууснаас болж миний эрх ноцтой зөрчигдөж, өөрийнхөө өмчлөлийн хөрөнгө өвлийн байшинг хүртэл ашиглаж, захиран зарцуулж, гадны халдлагаас хүртэл хамгаалж чадахгүй байгаа. З.Аын гаргуулсан тус гэрчилгээ 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ дээр 00 тоот гээд бичээстэй байна. Миний газрын гэрчилгээ дээр бас 00 тоот гээд нэг тоотод гэрчилгээ гаргаж авсан. Нэг тоотод хоёр гэрчилгээ байна. Энэ нь өөрөө зөрчилтэй. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан тайлбаруудыг авч үзэхэд З.А 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч н.Ризагийн шүүхийн шийдвэрийг тоочиж, олон дахин ярьдаг. Тухайн шийдвэр нь дандаа нэг талд давуу байдал олгож, хуулийг буруу тайлбарласан шийдвэр байсан. Яагаад гэвэл тухайн шийдвэрт хуулийг нарийн судлах талууд зөндөө байсан. Тухайн шийдвэрт зөвхөн Ө сумын Засаг дарга н.Е-ын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тал дээр гаргасан байсан. Тэрнээс биш З.Атай газар олго гэсэн шийдвэр биш байсан. Үүнийг З.А дахин, дахин тоочиж ярьж байгаа. Хариуцагч З.А миний урд талын газар болох 428 м.кв газарт хууль бус зөрчилтэй бичиг баримт авч, тэрийг далимдуулаад миний урд талд сууж байгаа. Очих болгонд чи дундаас нь хашаа тат, хойноос хаалга гарга гээд байгаа. Миний үл хөдлөх хөрөнгө З.А, З.Е нар 428 м.кв гэж хууль бус гэрчилгээг хууль бусаар гаргуулснаас биш, жижигхэн хашаа байгаа. Хоёр тал нь хоёр хуучин айлаар хүрээлэгдсэн, дундаас нь хашаа татахаар агаарын бохирдол, экологийн асуудал үүснэ. Иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүйн хүрээнээс гадна Экологийн эрх зүйн хүрээнд дундаас нь хашаа татахаар асуудал үүснэ.
Хүн бүр экологийн жам ёсны цэвэр агаарт амьдрах эрхтэй. Дундаасаа хашаа татахаар худаг болон бохир усны хэрэглээний эд хөрөнгө хоорондоо маш ойролцоо халдварт өвчин тараах магадлалтай байдаг. Миний өмчлөлийн газарт махны амбаар байгаа. Махны амбаарын ард талын хэсэг нь миний хашааны хэсэг байгаа. Нэг хана нь гараашийн хэсэг байгаа. Үлдсэн хоёр тал нь хариуцагч З.Аынх байгаа. Үлдсэн бүтэн хэсэг нь хашааны ар талын хэсэг байгаа. Хариуцагч З.А хууль бус гэрчилгээ бүрдүүлснээс болж эд хөрөнгийн чанар, үзэмж бүх байдлаа алдсан байгаа учраас дундаас хашаа татах боломжгүй. Хаашаа татах сонирхол ч байхгүй. Яагаад гэвэл урд талын 428 м.кв сул газарт машин орох, гарах хаалга, явган хүний орох, гарах хаалга байгаа. Тус газарт 13-14 жил дараалан хэрэглэсэн бохир усны эд хөрөнгийн хэрэглээ болох жорлон, бохир усны нүх, хүнсний сет гэх мэт хэрэглээний эд хөрөнгүүд байна. Бэлэн хаалга байхад хаалга гаргаж, хашаа татах сонирхол ч байхгүй. Тэгээд ч би ганц бие эмэгтэй хүн нэг ч блок өргөж чадахгүй. Дээрээс нь хаалга барьж, хашаа татах эдийн засгийн боломж, эрүүл мэнд ч байхгүй.
1.7.Хариуцагч З.Аын хууль бус гэрчилгээний улмаас миний урд тал хууль бусаар сууснаас болж, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг маш их амсаж байна. Миний биеийн хувьд 4-5 жил дараалан байр хөлсөлсөн. Сүүлийн үед байрны үнэ нэмэгдсэн учраас аймгийн төвөөс 20 км-ийн зайтай газарт 2:4 харьцаатай жижигхэн зуны байранд амьдарч байгаа. Зуны байр учраас өвөл маш хүйтэн. Тэгээд ч усгүй газар байгаа. Хол газар учраас сардаа таксинд 40,000 төгрөг төлж, долоо хоногт 160 литр ус холоос ус зөөж байсан. Өөрийн өмчлөлийн газарт худагтай байсан. Хол газарт байхдаа худгийн асуудалтай байсан. Өөрийнхөө өмчлөлийн худгийг хүртэл ашиглаж чадахгүй байна. Хариуцагч З.Атай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн маргаан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр эцсийн байдлаар шийдвэрлэсэн байдаг. З.А надад саад учруулж, миний өмчлөлд оруулахгүй байсан учраас би Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хүсэлт гаргасан. Тэр хүртэл 2022 оны 08 дугаар сар хүртэл хариуцагч нар миний гүний худгийг зөвшөөрөлгүй ашиглаж, миний өмчлөлийн газар хүртэл зөвшөөрөлгүй нэвтэрч, миний өвлийн байшинд хүртэл өөрийнхөө илүү гэрт багтахгүй байгаа эд хогшлыг тавьж, гараашийг хүртэл ашиглаж байсанд миний бие гомдолтой байна.
1.8. Хариуцагч З.А, Х.А хоёр ч гэсэн надад саад учруулдаг. Хариуцагч З.А хууль бус гэрчилгээг хууль бусаар хийдэг, өөрийн өмчлөлийн газарт очих болгонд намайг айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, намайг оруулдаггүй. Тийм учраас би байнга цагдаа дууддаг. Өөрийнхөө дүүтэй хамт намайг зодсон үе ч гэсэн байсан. З.А нь цагдаагийн газарт шалгагдсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хамтран хариуцагч Х.А нь миний өмчлөлийн газарт гэр бүлийн баталгаа цуцлаагүй байхад гэрт маань орсон байдаг. Би очих үед хаалгыг нь дотроос нь түгжиж, заримдаа гаднаас нь цоожилдог. Үүнээс гадна З.Аыг утсаар дуудаж, миний алхаа, гишгээ бүрд хараа хяналт тавьдаг. Гэртээ очихдоо харцаараа муухай харж, биеийн хүлэмжээр үзэн ядаж байгаагаа илэрхийлж, намайг доромжлон харьцдагт би гомдолтой байна. Тодруулж хэлэхэд хавтаст хэргийн 137 дугаар талд фото зураг байгаа. Тухайн фото зурагт би өөрийнхөө өмчлөлийн байшинд засвар хийх гэж гэртээ очих үед хамтран хариуцагч дотроос нь түгжээд намайг оруулаагүй. Тэр өдөр гадаа маш их халуун байсан. Тэр үед би хэдэн цаг хүлээгээд зогссон. Үүний дараа хэд хэдэн удаа очих үед хаалгыг гаднаасаа цоожилсон. Хамгийн сүүлд өвлийн улиралд газар дээр хэмжилт хийлгэх гэж очих үед хамтран хариуцагч Х.А өөрийнхөө хүүхэдтэй хамт зогсож байсан. Нөгөө хүүхдийг зодох гэж байгаа юм шиг зулгааж, өөрийнхөө гэр рүү орсон. Намайг үзэн ядаж байгаагаа биеийн хүлэмжээр илэрхийлж, над руу муухай харж, гэрийнхээ хаалгыг маш чанга хаасан. Дараа нь З.Аыг утсаар дуудаж, хараа хяналт хийлгэдэг. Би өөрийнхөө өмчлөлийн газарт очих болгонд З.Аыг дуудаж, намайг ажигладаг. Тийм учраас би хамтран хариуцагч Х.Ат гомдолтой байна.
1.9.Миний шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага миний эрхэнд ноцтой халдаж, саад учруулсан учраас би өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулж чадахгүй байгаа. Одоо хүртэл гадны халдлагаас хамгаалах эрх маань ноцтой зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Миний урд талын хашаа, орц гарцыг буулгахаас өөр арга байхгүй. Тийм учраас хашааны урд талын хэсгийг чөлөөлж, буулгаж өгнө үү. Мөн хашааны урд талын хэсэгт удаа дараа саад учруулж байгаа учраас хашааныхаа урд талын хэсгийг нээлттэй, чөлөөтэй байлгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч З.Аын хариу тайлбар, татгалзал:
2.1.Нэхэмжлэгч А.А бид хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо тарж тохироогүй учир Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
2.2.Шүүхийн дээрх шийдвэрээр 68.8 м.кв талбайтай зуны байр, 0000 БӨА улсын дугаартай Уаз-452 маркийн фургон автомашин, түлээ нүүрсний амбаар, махны амбаар, Ө сумын 13 дугаар багт байршилтай 900 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг миний өмчлөлд үлдээж, надаас Ө сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай, өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг гаргуулж А.Ад олгохоор шийдвэрлэсэн.
2.3.Тухайн шийдвэрийг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн.
2.4.Миний бие Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр А.Ад хуваарилсан хөрөнгө, газруудыг шүүхийн шийдвэрийг үндэслэн түүний нэр дээр бүрэн шилжүүлж өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
2.5.Тухайн 68.8 м.кв талбайтай зуны байшин нь дүү З.Е-ын эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож надад хуваарилсан. Бид гэр бүл цуцлах үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлтэй 400 м.кв газарт, 68.8 м.кв зуны байшин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 428 м.кв газарт байсан.
2.6.А.А бид хоёр гэрлэлтээ цуцлуулснаас хойш хөрөнгийн маргаан үүсэж миний нэр дээр байгаа 68 м.кв байшин болон 468 м.кв газрыг А.Ад хуваарилж, тус хашаанд байгаа миний дүү болох н.Еын байшинг надад хуваарилж, дундын өмч болгосон. Тэрнээс хойш 3 жил болсны дараа асуудлаа дуусгая гэсэн боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, газрын маргаан үүссэн. Анх тухайн хөрөнгийг нэгэнт надад хуваарилсан учраас дүүгийнхээ нэр дээр газрын гэрчилгээ авсан нь үнэн. Шүүхийн шийдвэрт хоёр хүний хөрөнгө учраас өөр хүнийг оролцуулж болохгүй гээд тухайн гэрчилгээг хүчингүй болгосон нь үнэн. Тэрний дараа А.А бид хоёр Ө сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Гаргасан өргөдлийн дагуу А.Ад тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө З.Аад хавиаргагдсан байна. Тийм учраас энэ газрыг А.Ад олгох боломжгүй гэсэн. Тэрний дагуу Ө сумын Засаг даргыг шүүхэд өгсөн. 3 шатны шүүхээс А.Аийн нэхэмжлэл хүчингүй болсон. Тэрний дараа би Ө сум болон Газрын албанд өргөдөл гаргаж газрын гэрчилгээг авсан. Тухайн гэрчилгээг хууль бус гэж үзэхгүй байна. Нэгэнт бид хоёр салчихсан байгаа. Намайг байнга дарамталж, доромжилдог гэж худлаа хэлж болохгүй. Салснаасаа хойш маргаан бүхий газар дээр очиж амьдарна гэдэг зүйл хэлээгүй. Дандаа шүүх болон Газрын албанаас үзлэг хийх үед дагаж ирдэг. Тэрнээс биш байнга ирдэг зүйл байхгүй. Хүнийг худлаа гүтгэж болохгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч А.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хамтран хариуцагч Х.Аийн хариу тайлбар, татгалзал:
3.1.Миний бие энэ хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Би З.Атай 2019 оны 12 дугаар сард гэр бүл болсон. Тэрнээс хойш хамтран амьдарч байна.
3.2.А.А гэх хүнийг огт танихгүй. Энэ хүн надтай ирж уулзаж, ямар нэгэн үг сольж байгаагүй. Миний зүгээс түүний өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх эрхэд саад учруулсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй. З.Аын одоо амьдарч байгаа өвлийн сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээнд миний нэр байхгүй.Эдгээр хөрөнгө, газар нь З.Аын надтай гэрлэхээс өмнөх хөрөнгө, газар байсан учир би энэ талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. З.А өөрөө л мэдэх байх. Тийм учраас намайг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай Тогтоол, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 111дугаартай тогтоол, хариуцагч З.Аын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Б аймгийн Прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдол, Б аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/73 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/69 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30/4437 дугаартай Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Г танаа гэсэн албан бичиг, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, Б аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр олгосон №000980445 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 8 дугаар сарын байдлаар А.Аийн өмчлөлийн байрны гадна тал болон дотор талын байгаа байдлын болон газрын гэрэл зураг 11 хуудас, Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай албан бичгийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0001111 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00022222 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, схем зураг, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай захирамж, Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Монгол Улсын иргэн газар эзэмшихийг хүссэн өргөдөл, Б аймгийн 7-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1131 дугаартай албан бичиг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зөрчилтэй баримт бичиг, эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай шаардлага, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай улсын байцаагчийн акт, зөрчлийн тэмдэглэл, гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаар: У-187 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00096 дугаартай магадлал, А.Аийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Б аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1-01/1427 дугаартай албан бичиг, Б аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай хуралдааны тогтоол, зэргийг,
Хариуцагчаас Б аймгийн Ө сумын ЗДТГ 5-р багт байршилтай нэгж талбарын 8312009810 дугаартай, 400 м.кв Зулхарнайн Аын газрын кадастрын зураг, А.Аийн өвлийн байшингийн хаалга цоожтой байдал, цонхны хөшиг хаалттай байгаа байдал, янданг хаасан байдал, гүний худаг, махны амбаар, А.Аийн эзэмшлийн газрын хойд талд байгаа гудамж зэргийг харуулсан 5 хуудас гэрэл зургууд, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2023/0013 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0381 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 376 дугаартай тогтоол, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/185 дугаартай захирамж, 0000305826 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 001181477 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч А.Аийн хариуцагч З.Аад холбогдуулан гаргасан Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай нэгж талбарын 000001 дугаартай, Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгаж, тухайн нийтийн эзэмшлийн газар буюу миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний эзэмшлийн газарт байгаа З.Аад хуваарилагдсан махны амбаарын хажуу талын нэг хана, мөр урд талын нэг хана 3.Аынх, харин ард талын нэг хана бол миний хашааны хана, харин нөгөө хажуу нэг тал нь гараажын хана тул З.Аад ямар ч хамааралгүй болно. Тиймээс миний бие З.Аын төлөө, хашаагаа нурааж, эвдэн сүйтгэхгүй байгаа зүйлүүд байгаагаар нь байх ёстой ба хашаагаа нураах нь хүний эрхэд халдаж байгаа зүйл болох учраас А.Аийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай нэгж талбарын 000001 дугаартай, Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгаж, тухайн нийтийн эзэмшлийн газар буюу миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлгахыг даалгаж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч З.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие 428 м.кв газарт байгаа хашааг шинээр татаагүй. А.А бид хоёр гэр бүл болсноос хойш тухайн хашаан дотор амьдарч ирсэн. Анх бид хоёр гэр бүл болохоос өмнө миний аав одоо А.Аийн өмч болсон байшинг хүнээс худалдан авахад энэ хашаа байсан. Харин А.А нь өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв газрыг тусгаарлан ямар нэгэн хашаа татаагүй, А.А бид хоёр гэр бүл байсан хугацаанд ямар байсан тэр хэвээрээ байгаа, нэхэмжлэгч А.А өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв талбайтай газар руу нэвтрэхэд нь ямар ч саад учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Хамтран хариуцагч Х.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие 2019 оны 12 дугаар сард З.Атай гэр бүл болсноос хойш А.Атэй ямар нэг байдлаар биечлэн уулзаж, харьцаж байгаагүй, А.Аийг танихгүй гэжээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
9.1. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлалаар З.А, А.А нарын гэр бүлийн дундын хөрөнгөнөөс... зуны байр буюу 16,836,673 төгрөг, нүүрс түлээний амбаар буюу 264,673 төгрөг, махны амбаар буюу 1,012,972 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж...., нэхэмжлэгч З.Ааас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 000001 дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар буюу 1,440,000 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №0000210 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000003дугаартай, Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 16,459,617 төгрөг, гүний худаг 1,950,000 төгрөг, автомашины гарааж буюу 2,344,644 төгрөг, нийт 22,194,261 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Ааас тус тус гаргуулан хариуцагч А.Ад олгож шийдвэрлэсэн байна.
9.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №000980445 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Аманжолын А нь Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол хаягт байршилтай 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдсон байна.
9.3. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон №0000099807 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А.Ад Б аймгийн Ө сумын 5-р баг Д арал-2, 00 хаягт байрлах, нэгж талбарын дугаар 8312009810 дугаар бүхий 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 35 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
9.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаартай магадлалаар маргаан бүхий 428 м.кв газрыг З.Еад олгосон Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
9.5. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2023/0013 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч А.Аийн маргаан бүхий Ө сумын 5 дугаар багт байршилтай 438 м.кв газрыг өөрт нь эзэмшүүлэхээс татгалзсан Ө сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.Ад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ө сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна.
9.6. Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/185 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр олгосон №0000305826 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр З.Аад Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол Д арал-2, 000 хаягт байрлах, нэгж талбарын дугаар 8312020216 дугаар бүхий 428 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь тогтоогджээ.
9.7. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 001181477 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Зулхарнайн А нь Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол Даукен арал-2 00 хаягт байршилтай 68.8 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдсон байна.
9.8. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн маргаан бүхий газарт хийсэн Үзлэгийн тэмдэглэлээр... нэг хашаанд А.Аийн өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, автомашины гарааж, гар худаг, гүний худаг, мөн хариуцагч З.Аын махны амбаар, зуны байшин зэрэг хөрөнгүүд байрлаж байна. Нэхэмжлэгч А.Аийн эзэмшлийн газар болон хойд талын гудамж хоорондын зай дээд тал нь 9.1 метр, доод тал нь 7.8 метр, хариуцагч З.Аын эзэмшил газар болон түүний урьд талын гудамж хоорондын зай дээд тал нь 8.0 метр, доод тал нь 7.4 метр, маргаж буй хашааны хаалганаас урд талын гудамжны хоорондын зай 9.4 метр болох нь тогтоогдсон байна. Мөн уг үзлэгээр А.Аийн өмчлөлийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хойд хэсгийн гудамжаар хүн, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой байгаа боловч тухайн өдрийн байдлаар А.Аийн эзэмшлийн газар болон үл хөдлөх хөрөнгөд нэвтрэх гарц байхгүй болох нь тогтоогдож байна. А.Аийн эзэмшлийн 400 м.кв газарт З.Аын махны амбаар байрлаж байх ба тухайн махны амбаарыг буулгаж авснаар хашааны хойд талаас орж, гарах гарц гаргах бүрэн боломжтой гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа боловч махны амбаарыг нураагаагүй байх бөгөөд тухайн хашаанд орж гарах гарц ганц байгаа болох нь, А.А нь өөрийн үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн 400 м.кв газарт нэвтэрч ороход З.Аын эзэмшлийн газраар дамжин өнгөрөхөөс өөр боломжгүй болох нь тус тус тогтоогдсон байна.
10.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
11.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх болон эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл тухайн этгээд уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх буюу эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
12. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилсны дараа 2022 онд А.А Б аймгийн Ө сумын 5-р баг Даукен арал-2 байршилтай, 00 хаягт байрлах, нэгж талбарын 8312009810 дугаар бүхий 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 35 жилийн хугацаагаар, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр З.Аад Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол Даукен арал-2, 00 хаягт байрлах, нэгж талбарын 8312020216 дугаар бүхий 428 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэгч А.А, хариуцагч З.А нарт тус тусдаа газар эзэмшүүлсэн боловч тухайн газрууд нэг хашаатай, тухайн хашаанд нэг хаалгатай, нэхэмжлэгч А.А нь өөрийн эзэмшлийн газар болон үл хөдлөх хөрөнгөд ороход З.Аын эзэмшил газрыг дамжиж ордог болох нь тогтоогджээ.
13.Нэхэмжлэгч А.А нь өөрийн эзэмшлийн газар бүхий хашаанд чөлөөтэй нэвтэрч чаддаггүй, мөн уг газартаа байрлах хууль ёсоор өмчилж авсан 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гүний худаг, гарааж зэрэг хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч З.А, хамтран хариуцагч Х.А нар саад болж байгаа гэж тайлбарласан ба хариуцагч талаас уг үндэслэлийг няцааж чадаагүй болно.
14.Хариуцагч З.Ааас нэхэмжлэгчийн газарт байгаа махны амбаарыг нурааж авснаар А.А нь өөрийн эзэмшил газарт орж гарах боломжтой болно гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч А.Аээс уг тайлбарыг зөвшөөрөөгүй, одоогийн байгаа хаалгаар орж гарах болно гэж тайлбарласан байна.
15.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Б аймгийн Прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдол, Б аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/73 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/69 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30/4437 дугаартай Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Г танаа гэсэн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
16.Нэхэмжлэгч А.Аийн 428 м.кв газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгах тухай шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч нь эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зөрчлийг зогсоохыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч З.Аын эзэмшлийн газрын урьд хэсэгт баригдсан блок хашаа нь нэхэмжлэгч А.Аийн эзэмшлийн 400 м.кв газар болон энэхүү газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмших, ашиглах, тухайн хөрөнгүүдэд нэвтрэхэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа гэж үзэх боломжгүй байна.
17.Иймд нэхэмжлэгч А.Аийн эзэмшлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000001 дугаартай, улсын бүртгэлийн Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.Аын үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагч З.А, хамтран хариуцагч Х.А нарт үүрэг болгож, 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18.Нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.А, хамтран хариуцагч А.Аманбек нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч А.Аийн эзэмшлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000001 дугаартай, улсын бүртгэлийн Э-000002 дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-000003дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.Аын үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагч З.А, хамтран хариуцагч Х.А нарт үүрэг болгож, 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.А, хамтран хариуцагч Х.А нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК