| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00316/И |
| Дугаар | 302/ШШ2025/00393 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 302/ШШ2025/00393
| 2025 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 302/ШШ2025/00393 | Баян-Өлгий аймаг |
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух, И овогт Г.П.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн А сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.П нь Б аймгийн А сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн А сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлт гаргасан.
1.2.1986 оны 06 дугаар сард 8-р ангийг төгссөн. Цэрэгт татагдах хүртэл А сумын Ялалтын оргил нэгдэлд Улаан туг багт малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цэрэгт явсан байдаг. 1988-1990 онд цэрэгт явсан хугацаанд маргаан байхгүй.
1.3.Дараа нь Б аймгийн А сумын 2-р багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 он гэснийг багасгаж 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байгаа. 1995 оны хувьд хоршоолсон ард ХААТР маягтад бичигдсэн бичилтүүд гарч байна. 1998,1999,2000 онд мал тооллогын А данс байгаа. Мөн тушаал болон цалин хөлсний баримт, ХААТР маягтад А сумын Ялалтын оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогддог. 1991-2000 онуудад 10 жилийн нөхөн даатгалыг тооцуулж авсан байгаа. Сүүлийн шаардлага нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчин байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. 1996, 1997 онуудад ямар нэгэн нотлох баримт гарч ирээгүй байгаа учраас тухайн жилүүдийг тогтоох шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага багасгасан байгаа гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.П нь Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн 1998-2000 он хүртэл малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагч Г.Пын 1986 оны ХААТР маягтад 8 жилийн сурагч гэж бичигдсэн байна. Мөн 1984, 1986, 1989 онуудын цалин хөлсний баримтуудыг үндэслэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Г.Пын 1988, 1990 онуудын цалин хөлсний баримтууд, хүсэлт гаргагчийн 627484 дугаартай цэргийн батлах, 020100176 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 823 дугаартай лавлагаа, Г.П, Ц.Д нарын гэрлэлтийг гэрчилгээ, П.Н, П.С, П.О, П.О, П.С, П.И нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл, 1998, 1999, 2000 онуудын мал тооллогын баримт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 465, 466 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 581 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/406 дугаар, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/489 албан бичгээр ирүүлсэн Г.П болон түүний 1987, 1995-2000 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай тушаал, 1987, 1988 оны цалин хөлсний баримтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 366 дугаартай албан бичгээр Б.Жанеркед олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Би Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг болон тус сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан. Учир нь, тус Ан оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан зарим тушаал, шийдвэрүүд аймгийн архиваас гарахгүй байгаа тул тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6..Хүсэлт гаргагч Г.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг болон мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7. Хүсэлт гаргагч Г.П нь Цэцэнжавын Должинтой 1991 оны 10 дугаар сарын 27ны өдөр гэр бүл болж, 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний ll А №21 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин П.Наранчимэг, 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин П.Саранзаяа, 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү П.Одгэрэл, 1999 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү П.Одсүрэн, 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин П.Сарангэрэл, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү П.Ирмүүн нар төрсөн болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
8.Хүсэлт гаргагч Г.П нь Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
8.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А сумын “Ялалтын оргил” нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар цаг агаарын байдал тогтворгүйтэж улмаар хүйтний эрч нэмэгдэж байгаад холбогдуулан хүн хүч дутагдаж Улаан хад хэсгийн зарим сууриудад ажиллах малчин, туслах ажилчныг тушаалын хавсралт ёсоор баталсан байх ба уг тушаалын хавсралтын 1-рт овог нэр: Г.П, очиж ажиллах суурийн ахлагчийн нэрс: Цогзолын суурьт, ажиллах хугацаа: Xl/l, тайлбар: ажиллаж байгаа гэж бичигдсэн байдал,
8.2.Мөн тус албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1987 оны баримтад 1-р сард 145 төгрөг 46 мөнгө, 2-р сард 145 төгрөг, 3-р сард 144 төгрөг 54 мөнгө, 4-р сард 144 төгрөг 59 мөнгө, 5-р сард 44 төгрөг 62 мөнгө, 6-р сард 214 төгрөг 08 мөнгө, 7-р сард 282 төгрөг 40 мөнгө, 8-р сард 141 төгрөг 20 мөнгө, 9-р сард 266 төгрөг 92 мөнгө, 10-р сард 492 төгрөг 99 мөнгө, 11-р сард 91 төгрөг 50 мөнгө, 1988 оны баримтад 1-р сард 125 төгрөг 34 мөнгө, 2-р сард 157 төгрөг 50 мөнгө, 3-р сард 137 төгрөг 43 мөнгө, 4-р сард 134 төгрөг, 5-р сард 132 төгрөг 20 мөнгө, 6-р сард 138 төгрөг 98 мөнгө тус тус цалин авч байсан нь бүртгэгдсэн байдал,
8.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/406 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.П-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад … 14.Ажилладаг байгууллага: Ялалтын оргил нэгдэл, ажилд орсон он: 1987, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1987 … гэж, Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 (А) маягтад … нөхрийн овог нэр: Д.Х, бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
9.Хүсэлт гаргагч Г.П нь Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч дээрх хугацаанд малчнаар ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Мөн хүсэлт гаргагч Г.П нь Б аймгийн А сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
10.1 Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн А сумын мал тооллогын А дансны 1998 оны баримтын 7-рт П, хувийн мА өрхийн тоо:1, түүний ам бүл: 6, малчин өрхийн тоо:1, түүний ам бүл:6, малчдын тоо:2, ... бүгд:31, энэ жилийн төл:10, эр: 5, эм:5, бүгд:30, энэ жилийн төл:9, ... бүгд:84, адуу:5, үхэр:18, хонь:31, ямаа:30 ... гэж,
1999 оны баримтын 13-рт Г.П, хувийн мА өрхийн тоо:1, түүний ам бүл:7, малчин өрхийн тоо:1, түүний ам бүл:7, малчдын тоо:2, бүгд:50, энэ жилийн төл: 50, үүнээс өнгөрсөн жилийн эр төл:5, эм төл:5, 2 ба дээш насны эм:20, бүгд: 46, энэ жилийн төл: 15, өнгөрсөн жилийн эр төл: 1, эм төл:1, 2 ба дээш насны эр төл: 14, эм төл: 14, ... 1999 оны эцэст тоологдсон мал бүгд: 130, адуу:8, үхэр: 26, хонь:50, ямаа:46 ... гэж,
2000 оны баримтын 15-рт Г.П, хувийн мА өрхийн тоо:1, түүний ам бүл:7, малчин өрхийн тоо:1, түүний ам бүл:7, малчдын тоо:2, ... бүгд:30, энэ жилийн төл:11, 2 ба дээш насны эм:18, хуц:1, бүгд:30, энэ жилийн төл:7, өнгөрсөн жилийн эр төл:3, эм төл:3, 2 ба дээш насны эр:9, эм:7, ухна бүгд: 1, 2000 оны эцэст тоологдсон мал бүгд: 82, адуу:6, үхэр:16, хонь:30, ямаа:30 ... гэж тус тус тоолуулсан малын тоо бүртгэгдсэн байдал,
10.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/489 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч Г.Пын 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүүхэд нь болох П.Одгэрэлийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11(А) маягтад ... 11.эцгийн овог нэр: Гончиг П, регистрийн дугаар: БА68090312, нийгмийн бүлэг: хоршооллын ард, ажилладаг байгууллага: *******, эрхэлдэг ажил:******* ... гэж бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
11. Хүсэлт гаргагч Г.Пд 2013 оны 05 дугаар сарын 074-ны өдөр Мал маллах арга ухааныг эзэмшсэн тул Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй Малчин мэргэжлийн үнэмлэх олгогдсон байна.
12.Г.П нь 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хааж байсан болох нь түүний 627484 дугаартай цэргийн батлахаар тогтоогдож байна.
13.Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 823 дугаартай Лавлагаагаар И овгийн Гончигийн П /рд:БА00000/ нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу 1991.01.01-2000.12.31 сар дуустал нөхөн даатгалын хуульд хамрагдсан болох нь тогтоогдож байна.
14.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч Г.П нь Б аймгийн А сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн А сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан И овогт Г.
П нь Б аймгийн А сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн А сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК