| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00358/И |
| Дугаар | 302/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00374
| 2025 05 02 | 302/ШШ2025/00374 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, -р хороонд үйл ажиллагаа явуулах, Т ХХК
Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, М овогт М.М
Хариуцагч: Б аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Б.Ш
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,557,074 /хорин найман сая таван зуур тавин долоон мянга далан дөрвөн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг2025 оны 04 дүгээр сарын 14-нийөдөрхүлээнавчхянаад,
ҮНДЭСЛЭХнь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь М.М, Б.Ш нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 28,557,074 /хорин найман сая таван зуур тавин долоон мянга далан дөрвөн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М, Б.Ш нарнь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 28,557,074 төгрөгтөлж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч М.М, Б.Ш нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3. Хариуцагч М.М, Б.Ш нар нь зээлийн гэрээний үүрэгт 28,557,074төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,740төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ,,, дугаартай данснаас 150,370төгрөг, мөн хариуцагч М.М, Б.Ш нараас 150,370төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.М, Б.Ш нар нь зээлийн гэрээний үүрэгт 28,557,074 /хорин найман сая таван зуур тавин долоон мянга далан дөрвөн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М, Б.Ш нар Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М, Б.Ш нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд “Барьцааны гэрээ”-ний зүйл болох 1. Б аймгийн Б сумын 3 дугаар баг, Цагаан арал-3 гудамж, 324 тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0204000510 дугаартай 1183 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээнд зориулалтай газар, 2.Б аймгийн Б сумын 3 дугаар баг, Цагаан арал-3 гудамж, 324 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ,,, дугаартай данснаас 150,370төгрөг, мөн хариуцагч М.М, Б.Ш нараас 150,370төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б