| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00271/И |
| Дугаар | 302/ШШ2025/00390 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 302/ШШ2025/00390
| 20250507 | 302/ШШ2025/00390 |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Т овогт А.С
Хариуцагч: Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Х.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ 8,529,000 /найман сая таван зуун хорин есөн мянган/ төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагч Х.Ж
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Х.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлээр малын бэлчээрт зориулаад шар болон ногоон боодол өвс худалдаж авсан билээ. 491 боодол шар өвс ширхгийг нь 11,000 төгрөгөөр, 184 боодол ногоон өвсийг ширхгийг нь 17,000 төгрөгөөр тус тус авсан юм. Нийт 8,529,000 төгрөг төлөх ёстой байсан. Түүнээс хойш 2 сар өнгөрсөн ч мөнгийг нь төлөөгүй. Иймд хариуцагч Х.Ж аас өвсний үнэ 8,529,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Х.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний хүргэн над руу залгаад миний ахад Ногооннуурын ногоон болон шар өвс байна. Та бага багаар ч гэсэн борлуулж өгөх үү гэсэн. Би тэгээд ахтай нь өнөөдөр аваад маргааш борлуулж өгнө гэж амлаагүй ажим ажмаар борлуулж өгье гэж тохиролцон. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 491 боодол шар өвс ширхгийг нь 11,000 төгрөгөөр, 184 боодол ногоон өвсийг ширхгийг 17,000 төгрөгөөр борлуулж өгнө гэж хүлээж авснаас биш энэхүү өвсийг худалдаж аваагүй. Өвсний үнэ буурсан тул би өвсийг зарж чадаагүй тул өөрөө ирээд өвсөө аваарай хашаанд бэлэн байна гэсэн боловч өөрөө ирж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
4.1.Нэхэмжлэгч А.С , хариуцагч Х.Ж нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байгаа тайлбараар үйл баримт нотлогдох ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4.2. Иргэний хуулийн 189 зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
4.3. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэжээ.
4.4. Дээрх хуулийн заалтаас харахад нэхэмжлэгч А.С нь эд хөрөнгө буюу өвсийг хариуцагч А.Ж-д тоо ширхгээр нь хүлээлгэн өгч шилжүүлснээр, мөн гэрээний гол нөхцөл болох үнийн талаар нэхэмжлэгч, болон хариуцагч нар харилцан тохиролцсоноор гэрээг амаар байгуулсан байна.
4.5. Хариуцагч Х.Ж нь татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгч А.С аас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 491 боодол шар өвс ширхгийг нь 11,000 төгрөгөөр, 184 боодол ногоон өвсийг ширхгийг нь 17,000 төгрөгөөр харилцан тохиролцож хүлээн авч, хашаандаа буулгаж хураасан, өвсийг хүлээж авсны дараа өвсний үнэ буурсан, нэхэмжлэгчийн хэлсэн үнээр борлуулах боломжгүй болсон, өвс хашаанд бэлэн байгаа, өөрөө ирж аваагүй, би өвсийг худалдаж аваагүй, ажим ажмаар борлуулж өгье гэсэн гэж тайлбарлаж маргасан боловч маргаж байгаа үндэслэлийнхээ талаарх үгүйсгэсэн нотлох баримтаа хариуцагч гаргаж өгөөгүй болно.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
5.1.Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
5.2. Нэхэмжлэгч /худалдагч/ А.С нь хариуцагч /худалдан авагч/ Х.Ж нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр хөрөнгийг худалдан авагч Х.Ж ын өмчлөлд шилжүүлж өгсөн буюу түүнийг хүлээж авсан нь хариуцагч Х.Ж ын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
5.3. Хариуцагч Х.Ж ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
5.4. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “1.Шар-155+160+176=491ш 11000, 2. Ногоон-184ш 17000 , 2025.01.10 өдөр би энэ хүнээс боодол өвс авсан, мөнгө өгөөгүй зарагдвал өгнө. Тел 99819556” гэх баримтыг хариуцагч Х.Ж бичиж өгсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгч А.С ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Ж аас өвсний үнэ/491х11,000=5,401,000+184х17,000=3,128,000/8,529,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С д олгох нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэжзаасан.
7.1. Нэхэмжлэгч А.С ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж аас 151,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Ж аас өвсний үнэ 8,529,000 /найман сая таван зуун хорин есөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С долгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.С ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч Х.Ж аас151,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.С д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б