Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00403

 

 

20250512

      302/ШШ2025/00403

 

 

 

Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Г

 

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Е-г  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Г нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Е-г  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух Х.Е  нь Г наас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ5805131487 тоот зээлийн гэрээгээр 17,970,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Гэвч зээлдэгч Х.Е  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж хугацаа хэтэрсэн тул банк зээлдэгч Х.Е-г ийн хугацаа хэтэрсэн зээлийн өрийг төлүүлэхээр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сум дундын анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 302/ШЗ2025/00881 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Е-г  эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч С.С шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Гнь хариуцагч Х.Е-г  эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасан ба шүүхээс Х.Е-г ийн оршин суугаа хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн газраас тодруулсан тул Х.Е-г  эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзаж байна. Хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдсэнгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Хүсэлт гаргагч Г нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Е-г  эрэн сурвалжлуулах тухай шаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч С.С  нь хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч Г тус шүүхэд гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Е-г  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б