Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00406

 

 

20250512

302/ШШ2025/00406

 

 

 

Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Х.Е

 

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х.Е  нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Х.Е  нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул миний Хөдөө аж ахуйн банкны Д сум дахь 111 тооцооны төвд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч Х.Е  шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Х.Е  нь Хөдөө аж ахуйн банкны Д сум дахь 111 тооцооны төвд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй болсон. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдсэн”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Хүсэлт гаргагч Х.Е  нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Х.Е  нь хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Е ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч Х.Е  тус шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Е ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б