| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00309/И |
| Дугаар | 302/ШШ2025/00418 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00418
| 20250514 | 302/ШШ2025/00418 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Ш овогт Ш.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я.С
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыгтогтоолгох тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж д2025 оны 05дугаар сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчШ.М нь Б аймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн Ш.М ы Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.Учир нь Ш.М ы тус нэгдэлд худгийн моторчин, малчин, нормчноор ажиллаж байсан хугацааны тушаал, цалин хөлсний материалууд дутуу учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2 Иймд хүсэлт гаргагч Ш.М ы Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдлийн даргын 1984.03.10-ны өдрийн 15 дугаартай, 1985.11.26-ны өдрийн 37 дугаартай, 1991.01.30-ны өдрийн 05 дугаартай тушаалуудын хуулбар, Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдлийн 70-р дансны 1989, 1990 онуудын Ш.М д холбогдох баримтуудын хуулбар, Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2025/00525 дугаартай шийдвэрийн хуулбар,хугацаат цэргийн алба хаасны лавлагааны хуулбар,Я.С эд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтзэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар Б аймгийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/458 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.М болон түүний эхнэрийн ХААТР маягтуудын хуулбар, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш.М д холбогдох Б аймгийн Т сумын “Улаан туг” нэгдлийн 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 37 тоот, 1991 оны 01 дүгээр сарын 30-ийн өдрийн 05 тоот тушаал болон 1984, 1985, 1989, 1990 онуудын цалин хөлсний баримтуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Ш.М нь өндөр насны тэтгэвэрт гарах болоход Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд худгийн моторчин, малчин, нормчноор ажиллаж байсан хугацааны тушаал, цалин хөлсний материалууд дутуу учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Ш.М ы Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч Ш.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч Ш.М нь Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Б аймгийн Т сумын Улаан туг нэгдлийн даргын 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалд “... Улаан хадын 6363 номерын худгийн моторчноор М ыг томилж 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалинжуулж ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.2. Б аймгийн Т сумын Улаан туг нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “1. 2-р бригадын Хурай хэмээх газрын 6390 номерын гүүн өрөмдмөл худгийн моторчин Ш.М цэргийн албанд явсан тул 1985 оны 07 дугаар сарын 16-с эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байдал,
8.3. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаартай “Хүсэлт гаргагч Ш.М д холбогдох Т сумын Улаан туг нэгдлийн 1984-1985 онуудын цалин хөлсний баримтуудыг хүргүүлэв” гэх лавлагаа болон Т сумын Улаан туг ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс Ш.М ы 1984-1985 онуудад ажилласан жил, авсан хөлсний талаарх бичилтүүд болон энэхүү үйл баримт нь дээрх тушаалуудтай тохирч байгаа байдал,
8.4. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/458 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.М ы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага: Т Улаан туг нэгдэлд, ажилд орсон он: 1988” гэж бүртгэгдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9.Хүсэлт гаргагч Ш.М нь Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаартай “... Т сумын Улаан туг нэгдлийн 1991, 1992 онуудын цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй” гэжээ.
9.2. Б аймгийн Т сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлж малчнаар ажиллуулах тухай” тушаалд “... Малчнаар ажиллах хүмүүсийг 1,2,3 дугаар хавсралтаар баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 19 дүгээрт М гэж, мөн тус нэгдлийн 1989, 1990 оны цалин хөлсний баримтад М гэж тус тус бичигдсэн боловч энэхүү тушаал болон цалин хөлсний баримтад М гэж бичигдсэн нь хүсэлт гаргагч Ш.М гэж үзэхэд эргэлзээтэй байх тул энэхүү тушаал болон цалин хөлсний баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй бөгөөд бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
9.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/458 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.М ы Гэрлэсний бүртгэх анкет ХААТР-15 /А/ маягтад “1.бүртгэсэн он, сар, өдөр: 1991.10.30 4.нөхрийн овог, нэр: Ш М , 13.Ажилладаг байгууллага: үгүй, 15.эрхэлдэг ажил: ажилчин” гэж бүртгэгдсэн боловч ажилладаг байгууллага үгүй гэж бүртгэгдсэн байх тул түүнийг Т сумын Улаан туг нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
9.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргагч Ш.М ы Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00525 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Ш.М ы Б аймгийн Усны аж ахуйн удирдах газрын услалтын системд ажилчнаар 1983 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Б аймгийн Ноос нэхмэл ХК-нд манаачаар 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ш.М ы Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор ажилласан байдлыг тогтоож, Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсанбайдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт Шн М нь Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.М ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ К.Б