Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00419

 

 

20250514

  302/ШШ2025/00419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Б овогт Х.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И  овогт Я.С

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж д2025 оны 05дугаар сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагчХ.Т нь Б аймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Х.Т  нь Б аймгийн Т сумын уугуул иргэн юм. Хүсэлт гаргагч Х.Т агийнБ аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.Учир нь Х.Т агийн нэгдэлд малчнаар томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас гарахгүй байгаа тул тэрээр хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.2. Иймд хүсэлт гаргагч Х.Т  нь Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийнЗасаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр олгосон 70-р дансны 1990,1991,1992 онуудын цалин хөлсний баримт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Я.С эд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтзэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар Б аймгийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/462 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Т болон түүний нөхрийнХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Т д холбогдох Б аймгийн Т сумын “Улаан туг” нэгдлийн 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот тушаал, 1990-1992 оны цалин хөлсний баримтуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Х.Т  өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж материалаа бүрдүүлэхэд түүний нэгдэлд малчнаар томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас гарахгүй байгаа тул тэрээр хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Х.Т  нь Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

7.Хүсэлт гаргагчХ.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Хүсэлт гаргагч Х.Т нь Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай “Хүсэлт гаргагч Х.Т д холбогдох Б аймгийн Т сумын Улаан туг нэгдлийн1990-1992 оны цалин хөлсний баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон Т сумын Улаан туг ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс Х.Т гийн 1990-1992 онуудад ажилласан жил, авсан хөлсний талаарх бичилтүүд,

8.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/462 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Т гийн Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15/А/ маягтад “... 2.гэрлэсэн он, сар, өдөр: 1990.08.08, 27.,ажилладаг байгуулга: Улаан туг нэгдэл, 28.эрхэлдэг ажил: малчин” гэж бүртгэгдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9. Хүсэлт гаргагч Х.Т гийнБ аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражиллаж байсан тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай “... Б аймгийн Т сумын Улаан туг нэгдлийн 1989, 1990 оны тушаал архивт шилжүүлээгүй, 1989 оны цалингийн баримт, 1988, 1991, 1992 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд Х.Т д холбогдох баримт гараагүй болно” гэжээ.

9.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг харахад дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, тамгагүй, зураггүй, дотор талын бичилтэд тамгагүй байх ба дотор талын бичилтийг үзэхэд 2-3 дугаар хуудаст 1988.02.15 Улаан туг нэгдлийн багт малчин төлчнөөр авч ажиллуулав. Даргын 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот тушаалаар, 2. 1993.01.05 Тус сумын нэгдэл хувьчлагдсан тул үүрэгт ажлаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 1993.01.05 тушаалаар” гэж тус тус бичигдсэн байх ба Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Т сумын Улаан туг нэгдлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай тушаал нь нэгдлийн ажилчин албан хаагчдын 1988 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал байх ба энэхүү тушаал нь хүсэлт гаргагч Х.Т г ажилд томилсон тушаал биш байх тул хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр түүнийг Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражиллажбайсан гэж дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

9.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргагч Х.Т гийн Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.Т гийнБ аймгийн Т сумын “Улаан туг” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоож, Б аймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсанбайдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Х.Т нь Б аймгийн Т сумын “Улаан туг” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллажбайсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                           К.Б