Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00420

 

 

 

 

20250514

302/ШШ2025/00420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ж  овогт Н.Б

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж д 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Н.Б нь Б аймгийн Ө сумын Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч Н.Б  нь Б аймгийн Ө сумын Ноос угаах үйлдвэрт 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус үйлдвэрийн даргын 80 дугаартай тушаалаар хивс нэхэгчээр ажилд томилогдсон. Дараа нь тэр байгууллагад тасралтгүй 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гаргах гээд ажилласан жилээ тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад Н   хувьцаат компанийн архивын материалууд аймгийн архивт тушаагдаагүй тул хүсэлт гаргагч хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.

1.2. Иймд хүсэлт гаргагч Н.Б гийн Б аймгийн Ө сумын Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээБ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаартай лавлагаа, Б аймгийн Н  ХК-ийн 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Е.Ж, Е.А, Е.К, Е.А нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.С  олгосон итгэмжлэл, А.Л, А.М нарыг нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж д олгосон итгэмжлэл, Б аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаартай лавлаагааг гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 162 дугаартай лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 394 дугаартай лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/464 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Б  болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтууд, А.Л, А.М нарынгэрчээр өгсөн мэдүүлэгзэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гаргах гээд ажилласан жилээ тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад Н   хувьцаат компанийн архивын материалууд аймгийн архивт тушаагдаагүй тул хүсэлт гаргагч хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд хүсэлт гаргагч Н.Б гийн Б аймгийн Ө сумын Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

7. Хүсэлт гаргагч Н.Б  ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаартай лавлагаа “Н   ХК-ийн даргын 1990-1994 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивт шилжүүлээгүй тул иргэн Н.Б д холбогдох баримт гараагүй болно” гэх боловч хүсэлт гаргагч Н.Б гийн Б аймгийн Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Н  хувьцаат компанийн даргын 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай тушаалд “Н.Б аг хивсний үйлдвэрт хивс нэхэгчээр томилон ажиллуулсугай. Н.Б аг хийснээр цалинжуулахыг ахлах нябо Б-д зөвшөөрсүгэй” гэж бичигдсэн байдал,

8.2. Б аймгийн Н  хувьцаат компанийн даргын 1995 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай тушаалд “Хивсний үйлдвэрт хивс нэхэгчээр ажиллаж байгаа Н.Б  өөрийн хүсэлтээр өөр газарт шилжин ажиллах болсон тул 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байдал,

8.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 301240 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд овог: Н, нэр: Б, төрсөн он: 1968, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Б аймгийн Ноос угаах үйлдвэр гэж бичигдэж тамга дарагдсан, уг дэвтрийн дотор талын бичилт 4-5 дугаарт хуудаст “1990.04.01 хивс нэхэгчээр авч ажиллуулав. НУ Үйлдвэрийн даргын 1990.06.02-ны өдрийн 80 дугаартай тушаал”, 6-7 дугаартай хуудаст “1995.01.01 Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болсон тул нийгмийн даатгалын дэвтэр олгов. Б аймгийн Ө сумын Нийгмийн даатгалын байгууллага” гэж бичигдсэн байдал,

8.4. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/464 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Б гийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүүхэд Е.Ж-н ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ...8.Эхийн овог, нэр:Н.Б, ажилладаг байгууллага: НУҮГ, эрхэлдэг ажил: нэхмэлчин” гэж, 1995 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүүхэд Е.А-ийнХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ...8.Эхийн овог, нэр:Н.Б , ажилладаг байгууллага: ННК, эрхэлдэг ажил: хивсчин” гэж тус тус бүртгэгдсэн байна.

8.5. Б аймгийн Ө сумын иргэн А.Л , А.М  нарын “Ноос угаах үйлдвэрт 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

9. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаартай лавлагаанд “Ө сумын “Н” ХК нь шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно” гэжээ.

10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Н.Б гийн Б аймгийн Ө сумын Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж  овогт Н.Б  нь Б аймгийн Ө сумын Н   хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б