Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00422

 

 

 

20250514

302/ШШ2025/00422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, О  овогт Ч.Ж  

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ч.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж д 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагчЧ.Ж нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б сумын хүүхдийн цэцэрлэгийн багшаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр урагдсан тул дэвтэрт тусгагдаагүй. Нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн тул миний Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай лавлагаа, 175621 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай тушаал, Х.А , О.О , Л.Ж  нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, фото зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтзэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаарУлсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/460 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ч.Ж  болон түүний нөхөр, хүүхдүүд нарын ХААТР маягтууд,Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184 дугаартай лавлагаа, Х.А , О.О , Л.Ж  нарыг асуусан гэрчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийнтайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахадтухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр урагдсан тул дэвтэрт тусгагдаагүй. Нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн тул миний Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

7.Хүсэлт гаргагчЧ.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Хүсэлт гаргагч Ч.Ж нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “... Сургууль хүүхдийн цэцэрлэгт 1988-1989 оны хичээлийн ажилд ажиллах багш хүмүүжүүлэгчдийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалыг 2 дугаар хавсралтад “хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч: ... 3. Ч.Ж ” гэж бичигдсэн байдал,

8.2. Б аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай “Хуваарь батлах тухай” тушаалд “... Сургууль хүүхдийн цэцэрлэгт 1989-1990 оны хичээлийн ажилд ажиллах багш хүмүүжүүлэгчдийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалыг 2 дугаар хавсралтад “13.хүүхдийн цэцэрлэг 3. Ч.Ж -хүмүүжүүлэгч” гэж бичигдсэн байдал,

8.3. Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай “Тус сумын хүүхдийн цэцэрлэгт Ч.Ж  ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Харин хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан нь цалин олгох хүснэгтийн жагсаалтад нэр нь байх тул ажиллаж байсан нь үнэн байна. Цалин олгох хүснэгтийг хавсаргав” гэх албан бичиг ирүүлсэн байх ба уг албан бичгээр Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 1990 оны 1, 2, 3, 4,6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын цалин хөлсний баримтад хүмүүжүүлэгч Ч.Ж  гэж бичигдсэн байдал,

8.4. Б аймгийн Б сумын иргэн Х.А , О.О , Л.Ж  нарын “Хүсэлт гаргагч Ч.Ж  нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт гаргаж өгсөн 1988, 1989, 1990 онуудад авхуулсан гэх фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

 

9. Хүсэлт гаргагч Ч.Ж ньБ аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлын тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.1. Учир нь,Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184 дугаартай албан бичигт “Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 1988-1991 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивт шилжүүлээгүй болно” гэжээ.

9.2. Б аймгийн Б сумын иргэн Х.А , О.О , Л.Ж  нарын ... Ч.Ж  нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан ... гэх тодорхойлолтболон шүүхэд өгсөн гэрч нарын мэдүүлэг нь  хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлага буюу үйл баримтын эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлж чадаагүй, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч Ч.Ж  нь 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан байна гэж үзэх боломжгүй байна.

9.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Ж  нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 175621 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь зураггүй, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн гарын үсэггүй, хүсэлт гаргагчийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан талаар бичилт байхгүй, хуудас нь урагдсан, хөдөлмөрийн дэвтрийн хуудас нь дутуу байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно. 

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ч.Ж ы Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшааражилласан байдлыг тогтоож, Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсанбайдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О  овогт Ч.Ж  нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Ж ыулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                           К.Б