| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00367/И |
| Дугаар | 302/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 302/ШШ2025/00433
| 20250515 |
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 4 дүгээр багт оршин суух, К овогт Б.Х
Хүсэлтийн шаардлага: Хүү Х.Е нь 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохтухайнэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ныөдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Х нь хүү Х.Е нь 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохтухайхүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагчхүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний хүү болох Х.Е нь 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр У суманд нас барсан. Би нас барсан хүү Б.Е т нас барсан гэрчилгээ авах гэсэн боловч нас барсны лавлагаа байхгүй тул хүү Х.Е нь 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчБ.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Б.Х нь тус шүүхэд өөрийн хүү болох Е ийг 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хүүхэд маань 10 хоногтой нас барсан байсан. Энэхүү хүүхдийнхээ нас барсан байдлыг тогтоолгохоор надад ямар нэгэн үр дагавар байхгүй болохыг нийгмийн даатгал болон халамжийн газраас мэдсэн тул би хүү болох Е ийг 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдсэн”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагчБ.Х нь хүү Х.Е нь 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохтухайшаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчБ.Х нь хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчБ.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагчБ.Х тус шүүхэд гаргасан хүү Х.Е нь 2006 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохтухайхүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчБ.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б