| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00364/И |
| Дугаар | 302/ШШ2025/00453 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00453
| 20250521 | 302/ШШ2025/00453 |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, -р хороо, Ю гудамж 28 гудамж, М цогцолборт үйл ажиллагаа явуулах, М ХХК /гүйцэтгэх захирал К.К /
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, А овогт Т.А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 248,402 төгрөг, зээлээр худалдан авсан утасны төлбөрөө төлөөгүй торгуулийн төлбөрт 24,840 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 3,555 төгрөг, нийт 276,798 /хоёр зуун далан зургаан мянга долоон зуун ерэн найман/ төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М ,
Хариуцагч Т.А
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Т.А нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41822995 тоот “Үйлчилгээний гэрээ” байгуулан 9,,,,,,, дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung A14 Blue утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдээ төлөхийг сануулж 2023 оны 08 дугаар сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Т.А ээсзээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 248,402 төгрөг, зээлээр худалдан авсан утасны төлбөрөө төлөөгүй торгуулийн төлбөрт 24,840 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 3,555 төгрөг, нийт 276,798 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Нөхөр бид хоёр 2022 оны 04 дүгээр сард хаагдсан байсан номерээ сэргээлгэх гээд М дээр очиход тэр номерыг зарсан гэж хэлсэн. Тухайн үед миний нэр дээр ямар нэгэн төлбөр байхгүй гэсэн. Мөн 99,,,,,,, дугаартай утсанд A14 Blue маркийн утас аваагүй. Би 2023 оны 04 дүгээр сард утсаа зарсан. Миний утсанд ямар нэгэн мэдэгдэх хуудас ирээгүй. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Т.А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй, 2-3 жилийн дараа нэхэж байгаад гайхаж байна, би М д очих төлөх төлбөртэй эсэх талаар асууж байсан, надад та төлөх төлбөргүй гэсэн хариултыг өгч байсан. Гэрээ хараагүй, надад сануулж хэлж байгаагүй, 9,,,,,,, дугаартай утсанд A14 Blue утас аваагүй гэж татгалзаж” маргасан болно.
4.2. Хариуцагч Т.А д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
4.3. Хариуцагч /зээлдэгч/ Т.А нь М ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, нэхэмжлэгч М ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 41822995 дугаартай Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.
Мөн хариуцагч Т.А нь М ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлчилгээний гэрээ байгуулж байсан байна.
4.4. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 41822995 дугаартай Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээгээр хариуцагч Т.А нь үндсэн үнэ 619,000 төгрөг, урьдчилгаа төлбөргүй, гэрээний хугацаа 12 сар, марк Samsung A13, хөнгөлөлттэй үнэ х/гүй, сард төлөх зээлийн төлбөр 51,584 төгрөг, сонгосон багц My Mobi 24,800, сериал дугаар 3,,,,,,,,,,,,,, баталгаат хугацаа 12 сараар утсыг зээлээр худалдан авч, ашигласан болох нь гэрээ болон хариуцагчийн тайлбараар, мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх Т.А ийн 9,,,,,,, дугаарт харилцагчийн гүйлгээний баримтаар 276,798 төгрөгийн төлбөр гарсан болон тус тус нотлогдож байна.
4.5. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээтэй хариуцагч танилцан, хүлээн зөвшөөрч гар утас, төхөөрөмж болон дагалдах хэрэгслийн хамт хүлээн авснаа нотлон гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд мөн хэрэглэгчийг төлөөлж Т.А гэж нэрээ тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна.
4.6. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 41822995 дугаартай Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3.2-т хэрэглэгч зээлийн болон багцын төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй, 3.3-т хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй, 3.6-т хэрэглэгч зээлийн гэрээний хугацаанд хэрэглээ хийсэн эсэхээс үл хамааран зээлийн болон багцын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй, 3.8-тгар утас болон төхөөрөмжийг үндсэн үнийн зээлийн нөхцөлөөр хугацаатай гэрээ байгуулан худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан бол үйлчилгээний хаагдсанаас хойш 2 сарын дараа зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч төлбөр нэхэмжилж, хэрэглэгч нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй, 5.2-т гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Т.А нь зөрчсөн байх бөгөөд зээлээр гар утас худалдаж авч ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
4.7. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
4.8. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдагч М ХХК нь худалдан авагч Т.А д эд хөрөнгө буюу гар утсыг шилжүүлсэн, гэрээнд заасны дагуу үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа үүссэн, мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн байна.
4.9. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч Т.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар худалдагч М ХХК нь худалдан авагч Т.А ээс хохирол болон зардлаа шаардах эрхтэй байна.
5.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.А ээс зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 248,402 төгрөг, зээлээр худалдан авсан утасны төлбөрөө төлөөгүй торгуулийн төлбөрт 24,840 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 3,555 төгрөг, нийт 276,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,954 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26.2.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч А овогт Т.А ээсзээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 248,402 төгрөг, зээлээр худалдан авсан утасны төлбөрөө төлөөгүй торгуулийн төлбөрт 24,840 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 3,555 төгрөг, нийт 276,798 /хоёр зуун далан зургаан мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,954төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 8,954 /найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б