| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00357/И |
| Дугаар | 302/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00454
| 20250521 | 302/ШШ2025/00454 |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимдхийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, А овогт Х.Х
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: Цементийн үнэ 54,999,000 төгрөг, алданги 25,301,000 төгрөг, бүгд 80,300 000 /наян сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Хариуцагч Б.М д шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч Манаргүл шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Б.М дхолбогдуулан Цементийн үнэ 54,999,000 төгрөг, алданги 25,301,000 төгрөг, бүгд 80,300 000 /наян сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. НэхэмжлэгчХ.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Х.Х нь Б.М тэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Худалдах, худалдан авах зээлийн гэрээ” байгуулан 1 шуудай цементийг 21,000 төгрөг, нийт 2619 ширхэг цементийг 54,999,000 төгрөгөөр бодож 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлээр олгосон билээ. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.М нь төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 93 хоногийн алданги 25,301,000 төгрөг болж байна. Иймд Б.М ээс цементийн үнэ 54,999,000 төгрөг, алданги 25,301,000 төгрөг, бүгд 80,300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2 .Нэхэмжлэгчээсхудалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгч Х.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
4.1. Миний бие Х.Х нь Б.М тэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Худалдах, худалдан авах зээлийн гэрээ” байгуулан 1 шуудай цементийг 21,000 төгрөг, нийт 2619 ширхэг цементийг 54,999,000 төгрөгөөр бодож 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлээр олгосон. Иймд Б.М ээс цементийн үнэ 54,999,000 төгрөг, алданги 25,301,000 төгрөг, бүгд 80,300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
5. Хариуцагч Б.М д 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан худалдагч Х.Х , худалдан авагч Б.М нар нь харилцан тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4129 дугаар “Худалдах,худалдан авах гэрээ”-г байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6.2. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4129 дугаар “Худалдах,худалдан авах гэрээ”-ний 2.1-т нэр, төрөл : 2619 шуудай цемент /1 шуудай цемент 21,000 төгрөг/, 3.1-т гэрээний зүйлийн үнэ: хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 54,999,000 /тавин дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянган/ төгрөгөөр худалдахаар тохиролцов,3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2025.01.01-ний өдөр хүртэл худалдагчийн ХААН банкны 5180472968 тоот дансанд төлөхөөр талууд тохиролцов,3.4-т үүргийн гүйцэтгэлийг хангах арга:гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж гэрээндээ тусгаж,талууд харилцан тохиролцсон байна.
6.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх,худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
6.5. Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Нэхэмжлэгч Х.Х нь нэхэмжлэлийн шаардлага ... би Б.М тэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 1 шуудай цементийг 21,000 төгрөг, нийт 2619 ширхэг цементийг 54,999,000 төгрөгөөр бодож 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлээр олгосон билээ. Гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 93 хоногийн алданги 25,301,000 төгрөг, үндсэн зээлийн 54,999,000 төгрөг, нийт 80,300,000 төгрөгийг хариуцагч Б.М ээс гаргуулан өгнө үү гэж тайлбарлаж байгааг хариуцагч Б.М нь үгүйсгээгүй, 1 шуудай цементийг 21,000 төгрөг, нийт 2619 ширхэг цементийг 54,999,000 төгрөг, түүний алданги 25,301,000 төгрөг, нийт 80,300,000 төгрөг гэх эд хөрөнгийн үнэ буюу алданги талаар маргаагүй, үүнийг үгүйсгээгүй болно.
7.1. Хариуцагч Б.М д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
8. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг чөлөөтэй тодорхойлон, сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын хүрээнд хийгдсэн байна.
8.1. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4129 дугаар “Худалдах,худалдан авах гэрээ”-ний 3.4-д зааснаар алданги төлнө гэж гэрээг байгуулсан байна.
8.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйхугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байх ба хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 54,999,0000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 27,499,500 төгрөгийн алданги нэхэмжлэх ёстой байтал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ алданги 25,301,000 төгрөг гэж, мөн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.М ээс алданги 25,301,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлд нийцээгүй байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алданги хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Б.М ээс цементийн үнэ 54,999,000 төгрөг, алданги 25,301,000 төгрөг, нийт 80,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгох нь зүйтэй байна.
10. Нэхэмжлэгч Х.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Б.М ээс 559,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 -д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М ээс цементийн үнэ 54,999,000 төгрөг, алданги 25,301,000 төгрөг, бүгд 80,300,000 /наян сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,450 /таван зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс 559,450 /таван зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б