Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Б,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Ут холбогдох улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын ерөнхий прокурорын газраас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г, хариуцагч улсын байцаагч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Уийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Н д ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Иргэн Ц.Ааас Н д ХХК-д холбогдуулан цагдаагийн байгууллагаас тодорхойлолт өгөөгүй гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн дын нөхөн төлбөрийг олгохгүй гэж мэдэгдэж дын байгууллага гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, миний ашгийг эрх зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож, бичгээр хариу ирүүлэхийг хүссэн гэх агуулга бүхий хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан.

2.2.Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот албан бичгээр ...дын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, хариу мэдэгдэх-ийг Н д ХХК-нд мэдэгджээ.

2.3.Н д ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4-2/535 тоот албан бичгээр ...Ц.Атай байгуулсан гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан 4-2/472 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хороонд хариу мэдэгджээ.

2.4.Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/3847 тоот Мэдээлэл гаргуулах тухай албан бичгээр ...танай компанитай холбоотой иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тус Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийн мэдээг хавсралтаар хүргүүлж байна ...хавсралтаар илгээсэн хүснэгтийн дагуу Хорооноос урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийн мэдээллийг дахин шинэчилж ирүүлнэ үү гэж Н д ХХК-д хандсан бөгөөд уг хавсралтад гомдол гаргасан иргэн Ц.Аын нэр байсан.

2.5.Дээрх албан бичгийн хариуд, Н д ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/738 тоот албан бичгээр ...хавсралт загварын дагуу мэдээлэл хүргэж байна гээд хавсралтад гомдол гаргагч иргэн Ц.А, шийдвэрлэсэн хэсэгт Үгүй, тайлбар хэсэгт татгалзсан гэж тэмдэглэжээ.

2.6.Хариуцагч улсын байцаагч М.Уээс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Н д ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэнийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.

2.7.Улсын байцаагчаас холбогдогч Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Чийг тогтоож, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн.

2.8.Холбогдогч Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Чээс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг авахад Зам тээврийн осолтой холбоотой эрх бүхий байгууллага буюу цагдаагийн байгууллагаас үзлэг, шалгалт хийлгээгүй, ямар шалтгааны улмаас осол гарсан нь тодорхойгүй байгаа тул дын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан... Шүүхийн журмаар гэвэл гэм хохирол гаргуулах этгээд нь даатгуулагч Ц.А тул манай байгууллагын зүгээс түүнд холбогдуулан шүүэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй гэж мэдүүлснийг эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдсэн байна.

2.9.Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Уээс 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н д ХХК-ийг дын тохиолдол болсон үед Дын тухай хуулийн 9.1.4-т заасан хугацаа, хэмжээнд нөхөн төлбөрийг олгоогүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

2.10.Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Н д ХХК-аас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаагүй байх бөгөөд харин тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Баас тус шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн байна.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Баас шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.У нь Н д ХХК нь Хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй... зөрчил үйлдсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Н д ХХК-нд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Н д ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Материалд авагдсан эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, иргэн Ц.Аын Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Дын нөхөн төлбөрийн тухай гэсэн тэргүү бүхий албан бичиг, Н д ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4-2/535 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн тэргүү бүхий албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/3847 дугаартай албан бичиг, Н д ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4- 2/738 дугаартай албан бичиг, Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Чийн мэдүүлэг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь хуулийг буруу хэрэглэж Н д ХХК-нд үндэслэлгүй шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Учир нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.А нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж дын байгууллага нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийг хянаж, цагдаагийн байгууллагаас тодорхойлолт өгөөгүй гэх үндэслэлээр миний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэсэн гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дын нөхөн төлбөр олгуулах тухай гэсэн тэргүү бүхий ******* дугаартай албан бичгийг Н д ХХК-д хүргүүлж, Н д ХХК-аас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр даатгуулагчаас манайд ирүүлсэн баримтад тухай зам тээврийн осолтой холбоотой Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулсан талаар баримт ирүүлээгүй байгаа бөгөөд гомдол, мэдээллийн санд бүртгэлгүй байгаа нь баримтаар тогтоогдсон. Иймд манай байгууллагын зүгээс Ц.А*******од нөхөн төлбөр олгохоос татгалзсан 4-2/472 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шүүхийн журмаар шийдвэрлүүлэх болсон байгааг мэдэгдэж байна гэжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ, мөн хэсгийн 33.2 дахь хэсэгт Зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж, Дын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Зохицуулах хороо дараах үндэслэлээр даатгагчид албадлагын арга хэмжээ авч болно, мөн хэсгийн 67.1.4 дэх заалтад Зохицуулах хорооноос энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй, 73 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт Зохицуулах хороо даатгагчид албадлагын арга хэмжээ авахдаа дараах агуулга бүхий даалгаврыг өгч болно, мөн хэсгийн 73.1.10 дахь заалтад даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалт нь Санхүүгийн зохицуулах хороо иргэн Ц.Ааас гаргасан гомдлын дагуу тухайн дын тохиолдлын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хоорондын маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж, уг шийдвэрээ маргааны оролцогч нарт танилцуулснаар тухайн маргаанд оролцогч талууд гэрээ болон хохирол, нөхөн төлбөрийн асуудлаар шүүхэд хандах боломж нээгдэж, улмаар маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос Н д ХХК-д хүргүүлсэн дээрх ...даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэх тухай албан бичгийг Дын тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгавар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй гэсэн хэм хэмжээ нь Дын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад заасан даатгуулагч, мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан даатгуулагчийн эрх, үүргийг зөрчсөн зөрчилтэй холбоотой зохицуулалт юм. Даатгагчийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4, 15 дахь хэсэгт заасан хэм хэмжээнд хамаарч байгаа эсэхийг эрх бүхий албан тушаалтан шалгаж, тогтоох үүрэгтэй. Гэтэл эрх бүхий албан тушаалтан даатгуулагчийн холбогдох зөрчилд даатгагчид шийтгэл оногдуулсан нь хууль ёсны зарчмыг зөрчиж, хуулийг төсөөтэй хэрэглэж Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, Улсын байцаагч М.Уийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Н д ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

3.2.Хариуцагч улсын байцаагч М.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дын тохиолдол үүссэн нөхцөл байдал, түүнийг Санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэсэн талаар, Санхүүгийн зохицуулах хороонд даатгуулагч иргэн Ц.Ааас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* УНХ улсын дугаартай Тоёота Лэндкруйзер J300 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Ө******* аймгийн Ц сумаас Д сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан ба тухайн ослын нөхцөлд цагдаагийн байгууллагад мэдэгдэн шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч цагдаагийн байгууллага болон дын байгууллага хоорондын зөрүүтэй шийдвэр гаргалтын байдлаас үүдэн иргэн миний бие нөхөн төлбөрөө гаргуулан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.6, Дын тухай хуулийн 13.1.1-т тус тус заасны дагуу дын байгууллага нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийг хянаж, цагдаагийн байгууллагаас тодорхойлолт өгөөгүй гэх үндэслэлээр миний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож бичгээр хариу ирүүлэхийг хүсье." гэх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн.

Хүсэлттэй холбогдуулан Н д ХХК-аас дын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт гаргуулахад, даатгагч 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4-2/507 тоот албан бичгээр Хороонд ирүүлсэн хариу тайлбартаа даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4-2/472 тоот албан бичиг болон холбогдох баримт материалыг хавсарган ирүүлсэн бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзсан тус албан тоотыг хянаж үзэхэд, ... Ц сумаас Д сумын чиглэлд Toyota Land Cruiser-j300 ZX загварын ******* УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороон шуудуу мөргөсөн гэх зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байгаа нь манай байгууллагатай байгуулсан *******-******* авто тээврийн хэрэгслийн дын гэрээний 6 дугаар бүлгийн 6.10-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд тус гэрээний 5 дугаар бүлгийн 5.21-д заасан дд хамрагдахгүй нөхцөлд хамаарч байгаа тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна." гэж дурдсан байсан.

Хороо дээрх дын маргааныг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу талуудын ирүүлсэн баримт материалын хүрээнд хянаад, даатгуулагч хууль болон гэрээнд заасан үүргийн дагуу дын тохиолдол гарсан талаар даатгагч болон цагдаагийн байгууллагын ******* дугаарын утсанд мэдэгдсэн, улмаар ослын шалтгаан нөхцөлийг Ө******* аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Т******* шалгаж, жолооч Ц.Аыг Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6-д Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу дын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын г-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно гэж заасны дагуу үүргээс чөлөөлөгдсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол, мэдээллийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан тул дын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгуулахаар урьдчилан шийдвэрлэж, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгийг тус даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн. Даатгагч Н д ХХК нь дээрх шийдвэрийн хариу болгож, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4-2/535 тоот албан бичгээр дын гэрээний маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байдаг.

Гэвч даатгагч Н д ХХК нь Хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл иргэний шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн болох нь даатгагчийн Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/738 тоот албан бичиг болон мэдүүлгээр тус тус тогтоогдож байсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болно.

Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Э.Баас гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай Прокурорын дүгнэлт-д ...Санхүүгийн зохицуулах хорооноос Н д ХХК-д хүргүүлсэн дээрх ... даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэх тухай албан бичгийг Дын тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгавар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. гэжээ. Хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр шийдвэрлэсэн урьдчилсан шийдвэр нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай бөгөөд Прокурорын дүгнэлтэд дурдсан даалгаварт хамааралгүй болно.

Мөн прокурорын дүгнэлтэд ... Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй гэсэн хэм хэмжээ нь Дын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад заасан даатгуулагч, мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан даатгуулагчийн эрх, үүргийг зөрчсөн зөрчилтэй холбоотой зохицуулалт юм." гэжээ. Дын тухай хуулийн 9 дүгээр зүйлд даатгагчийн эрх үүргийг, 10 дугаар зүйлд даатгуулагчийн эрх, үүргийг тус тусад нь зохицуулсан байдаг бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ... гэсэн заалт нь даатгагч, даатгуулагч нь Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хариуцлагын арга хэмжээ авах зохицуулалт ба даатгагч, даатгуулагч аль, алинд нь хамааралтай болно.

Иймд Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Э.Баас гаргасан "2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай Прокурорын дүгнэлт-ээр Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.3.Улсын ерөнхий прокурорын газраас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас шийтгэлийн хуудсыг оногдуулсан үндэслэл зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тус хуулийн зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хороо дын маргаантай холбоотой асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхийг олгосон. Улсын байцаагчаас дээрх эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан. Гэтэл хариуцагчаас Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр заавал биелүүлэх ёстой гэдэг агуулгаар Н д ХХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсний дараа шүүхэд хандах эрх зүйн зохицуулалттай. Үүнтэй нэгэн адил Дын тухай хуулиар даатгагч, даатгуулагчийн хооронд гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилсан байдлаар шийдвэрлэж, эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Ямар тохиолдолд иргэний хэргийн шүүхэд, захиргааны хэргийн шүүхэд хандах талаар Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Хариуцагч улсын байцаагчаас дын маргаантайгаа холбоотойгоор иргэний шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулах зохицуулалттай. Түүнчлэн, хариуцагчаас дээрх шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүй, мэдүүлэг авах ажиллагааг бүрэн хийгээгүй. Тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирогч болох Ц.Аыг тус ажиллагаанд оролцуулж тайлбар, мэдүүлэг аваагүй. Тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ц.Аыг мөн оролцуулаагүй байх тул шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд шийтгэл оногдуулсан үндэслэлээ нотлох, тал бүрээс нь нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй боловч тус үүргээ хангалттай биелүүлээгүй. Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Н д ХХК-иас хариу өгсөн боловч Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхэд гомдол гаргах эрх хэдийнээс тооцогдож эхэлсэн талаар хариу хүргүүлээгүй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос дын ямар тохиолдол үүссэний улмаас нөхөн төлбөр олгох ёстой талаарх хууль зүйн үндэслэлээ харилцан эсрэг агуулгатай 2 албан бичгийг үндэслэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлээ тайлбарлах ёстой. Гэтэл шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г тус газрын прокурор Э.Бын дүгнэлтийг дэмжиж оролцож байгаа талаар мэдэгдсэн. Гэвч шүүх хуралдааны хуралдаанд гаргаж буй тайлбаруудаас үзэхэд прокурорын дүгнэлтэд дурдсан агуулгаас өөр, дүгнэлтэд дурдаагүй асуудлаар тайлбар гаргаж байгаа нь хариуцагч талыг төөрөгдүүлж байна. Мөн эрх бүхий албан тушаалтны зүгээс тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтуудыг бүрэн цуглуулсан. Прокурорын дурдаж байгаа хохирогч Ц.Аын гаргасан гомдол, дын нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн шийдвэр, холбогдох албан бичгүүд болон хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээс тус зөрчил илэрхий тодорхой тогтоогдсон. Эрх бүхий албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дын салбарт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, дын компанид тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан хариуцлагын арга хэмжээ авсан. Иймд прокурорын дүгнэлт үндэслэлгүй байх тул шийтгэх хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Уийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н д ХХК-ийг дын тохиолдол болсон үед Дын тухай хуулийн 9.1.4-т заасан хугацаа, хэмжээнд нөхөн төлбөрийг олгоогүй, дын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

3.1.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд, иргэн Ц.Ааас Н д ХХК-д холбогдуулан цагдаагийн байгууллагаас тодорхойлолт өгөөгүй гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн дын нөхөн төлбөрийг олгохгүй гэж мэдэгдэж дын байгууллага гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, миний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож, бичгээр хариу ирүүлэхийг хүссэн гэх агуулга бүхий хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байна.

3.2.Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот албан бичгээр ...дын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, хариу мэдэгдэх-ийг Н д ХХК-нд мэдэгджээ.

3.3.Н д ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4-2/535 тоот албан бичгээр ...Ц.Атай байгуулсан гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан 4-2/472 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд хариу мэдэгдсэн байна.

3.4.Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/3847 тоот Мэдээлэл гаргуулах тухай албан бичгээр ...танай компанитай холбоотой иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тус Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийн мэдээг хавсралтаар хүргүүлж байна ...хавсралтаар илгээсэн хүснэгтийн дагуу Хорооноос урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийн мэдээллийг дахин шинэчилж ирүүлнэ үү гэж Н д ХХК-д хандсан бөгөөд уг хавсралтад гомдол гаргасан иргэн Ц.Аын нэр орсон байна.

3.5.Дээрх албан бичгийн хариуд, Н д ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/738 тоот албан бичгээр ...хавсралт загварын дагуу мэдээлэл хүргэж байна гээд хавсралтад гомдол гаргагч иргэн Ц.А, шийдвэрлэсэн хэсэгт Үгүй, тайлбар хэсэгт татгалзсан гэж тэмдэглэжээ.

3.6.Хариуцагч улсын байцаагч М.Уээс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Н д ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэнийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.

3.7.Улсын байцаагчаас холбогдогч Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Чийг тогтоож, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлджээ.

3.8.Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн холбогдогч Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Чээс авсан мэдүүлэгт Зам тээврийн осолтой холбоотой эрх бүхий байгууллага буюу цагдаагийн байгууллагаас үзлэг, шалгалт хийлгээгүй, ямар шалтгааны улмаас осол гарсан нь тодорхойгүй байгаа тул дын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан... Шүүхийн журмаар гэвэл гэм хохирол гаргуулах этгээд нь даатгуулагч Ц.А тул манай байгууллагын зүгээс түүнд холбогдуулан шүүэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй гэж тайлбар гаргажээ.

3.9.Улмаар эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчаас 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9/2378 тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар дын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй гэх зөрчлийн талаарх мэдээллийг шалгаад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг холбогдогч Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Чин-эрдэнэд танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна.

4.1.Хариуцагчаас холбогдогч Н д ХХК-ийг Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн гэж үзэж, маргаан бүхий 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

4.2.Учир нь Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Аливаа этгээд дын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж зааснаас үзвэл дын үйл ажиллагаатай холбогдон даатгуулагч, даатгагч нарын хооронд үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх бөгөөд Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх зохицуулалттай байна.

4.3.Өөрөөр хэлбэл, даатгагч, даатгуулагч нарын хооронд байгуулагдсан дын гэрээний дагуу дын тохиолдол үүссэн эсэх, нөхөн төлбөр олгох эсэх асуудлаар талууд маргавал дээрх хуулийн зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандан шийдвэрлүүлэх бөгөөд Хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр байна.

4.4.Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн Ц.А /даатгуулагч/ болон Н д ХХК /даатгагч/ нарын хооронд үүссэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаад тус Хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот албан бичгээр ...дын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох-оор шийдвэрлэснийг Н д ХХК-нд хүргүүлсэн болох нь тус компанийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4-2/535 тоот ...Ц.Атай байгуулсан гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан 4-2/472 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн хариу албан бичгээр тогтоогдож байна.

4.5.Гэвч Н д ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот нөхөн төлбөр олгох шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, дын нөхөн төлбөрийг Ц.Аад олгоогүй болох нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч А.Чийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ...Шүүхийн журмаар гэвэл гэм хохирол гаргуулах этгээд нь даатгуулагч Ц.А тул манай байгууллагын зүгээс түүнд холбогдуулан шүүэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй гэж тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/3847 тоот Мэдээлэл гаргуулах тухай албан бичгийн хариуд ирүүлсэн Н д ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/738 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна.

4.6.Дээрхээс үзвэл холбогдогч Н д ХХК-иас Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах буюу нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Ц.А /даатгуулагч/, Н д ХХК /даатгагч/ нарын хооронд үүссэн нөхөн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх бөгөөд Н д ХХК-д Дын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан дын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэг хуулийн дагуу үүснэ.

4.7.Өөрөөр хэлбэл, дын гэрээний нэг тал болох Н д ХХК хуульд зааснаар дын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхтэй, гэтэл ийнхүү шүүхэд хандах эрхээ холбогдогч Н д ХХК хэрэгжүүлж, маргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд прокурорын тайлбарласан дын маргаантайгаа холбоотойгоор иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх шаардлага тавигдахгүй юм.

4.8.Иймд прокурорын гаргасан хариуцагч улсын байцаагчаас дын маргаантайгаа холбоотойгоор иргэний шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулах зохицуулалттай гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

5.Түүнчлэн Дын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу аливаа этгээд дын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны зүйл болохгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот шийдвэр үндэслэл бүхий гарсан эсэхэд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

6.1.Прокуророос хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүй, мэдүүлэг авах ажиллагааг бүрэн хийгээгүй, тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирогч болох Ц.Аыг тус ажиллагаанд оролцуулж тайлбар, мэдүүлэг аваагүй гэж тайлбарладаг.

6.2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: гээд 2.3-т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж, 6.6 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бол зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх эрх хэмжээтэй.

6.3.Хэрэгт авагдсан Н д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Чийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тайлбар болон Н д ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/738 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дын нөхөн төлбөрийн тухай ******* тоот шийдвэрийн дагуу Ц.Аад нөхөн төлбөрийг олгоогүй, Дын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан Дын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй... зөрчил үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байх тул хариуцагч улсын байцаагчаас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

6.4.Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12, Дын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Бын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Уийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Н д ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ