Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00457

 

 

 

20250522

302/ШШ2025/00457

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Е /захирал К.Б /

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Х овогт Б.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,373,000 /хоёр сая гурван зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ныөдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е /захирал К.Б /нь Б.Ш-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 2,373,000 /хоёр сая гурван зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ш  нь зээлийн гэрээний үүрэгт 2,373,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,918төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ,,, дугаартай данснаас 26,459төгрөг, мөн хариуцагч Б.Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 26,459төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,758дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х овогт Б.Ш  нь зээлийн гэрээний үүрэгт 2,373,000 /хоёр сая гурван зуун далан гурван мянган/ төгрөгийг Е-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-тзааснаар нэхэмжлэгч Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,918төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ,,, дугаартай данснаас 26,459төгрөг, мөн хариуцагч Б.Ш аас 26,459төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б