Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00480

 

 

 

 

20250528

302/ШШ2025/00480

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А

Хариуцагч: Б аймгийн У сумын 8 дугаар багт оршин суух, Х   овогт М.Е

Хамтран хариуцагч: Б аймгийн У сумын Засаг даргын Тамгын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б /

Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.А ,

Хариуцагч М.Е ,

Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б

Орчуулагч Т.Х  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж  нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.А  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие У суманд шатахуун түгээх станц ажиллуулдаг. Иргэн М.Е  нь У сумын 8 дугаар багт үер болсон тул түүнийг сэргээх ажилд шатахууныг зээлээр авсан юм. Одоо шатахууны мөнгийг асуухад Б аймгийн У сумын Засаг даргын Тамгын газрын ажилд зарцуулсан тул би өгөхгүй гэж маргаж намайг хохироож байна. Иймд Шатахууны үнэ 1,230,000 төгрөгийг хариуцагч М.Е  хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч М.Е  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: миний бие У сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхад хугацаанд 2024 оны 4,5 дугаар сард тус суманд Ховд голоос гарсан үерийн ус тухайн сумын 8-р багийн айлуудад хүндрэл учруулж аймгаас техник хэрэгсэл дуудаж үер усыг зогсоох далан босгох яаралтай ажил гарч байсан. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын бензин шатахууны лимит дуусч“Т” шатахуун түгээх станцаас Засаг даргын Тамгын газарт бензин шатахуун олгохгүй байсан. Тухайн үед миний бие “Т” шатахуун түгээх станцын эзэн Т.А  ахыг сайн таньдаг байсан учраас Засаг даргын Тамгын газарт /300л ДТ/ гурван зуун литр дизель түлш гуйж авч өгсөн. Уг тооцоог У сумын Засаг даргын Тамгын газарт авч өгсөн учраас Засаг даргын Тамгын газар төлөх ёстой гэв.

4. Хамтран хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: иргэн Т.А ын “Т” шатахуун түгээх станцаас бензин шатахуун авдаг. Бензин шатахууныг Засаг даргын Тамгын газрын талоноор Засаг дарга баталж, ня-бо хянаж гарын үсэг зурж, сар бүр тооцоог хийж мөнгийг шилжүүлдэг. Нэхэмжлэлд дурдсан 300 литр дизелийг авсан үед Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж талон аваагүй. Шар усны үер гарсан тухайн сумын онцгой комисс хуралдаж дарга нар зөвлөлдөж бензин шатахууныг ийм аргаар зохицуулъя гэсэн шийдвэр байхгүй, эрх бүхий албан тушаалтны албажуулсан шийдвэр, нотлох баримтгүй учраас Засаг даргын Тамгын газраас гаргах боломжгүй гэв.

5. Хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б дИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хамтран хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хамтран хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Т” ШТС-ын түгээгч С.С ээс ЗДТГ-т 300л ДТ гурван зуун литр түлшийг А -д утсаар ярьж авч өгсөн нь үнэн болно. Тухайн үед ЗДТГ-ын түлш, бензинийг зогсоосон байсан. 8 дугаар багт үер ус гарч тухайн үер усыг зогсоох далан босгох ажил байсан. 300л х 4100= 1,230,000, Т.Е  2024.05.16. гэж бичиж гарын үсэг зурсан баримтаар болон нэхэмжлэгч “Т” шатахуун түгээх станцын эзэн Т.А , хариуцагч М.Е , хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байгаа тайлбараар үйл баримт нотлогдох ба талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзлээ.

5.2. У сумын Засаг даргын Тамгын газар нь “Т” шатахуун түгээх станцаас шатахуун авч, шатахууныг У сумын 8 дугаар багт үерийн далан босгох ажилд зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан А.Х  ... 2024 оны 4,5-р сард У сумын Засаг дарга нар К.Б , Е  нарын дуудлагаар У суманд очиж гарсан үерийг бөглөж далан босгож 300 л түлш авсан нь үнэн. Тухайн үед Камаз, эксктатор, ковш машин техникээр үйлчилсэн болно” гэх, К.Б  ...  2024 оны 5дугаар сарын 16-нд тухайн үед Засаг дарга байсан ба 8 дугаар багт үерийн ус гарсан гэсэн иргэдийн мэдээллээр очиж үзэхэд голын ус сэтэрч үерийн ус гарч айл өрхүүдэд хүндрэл учруулахаар байсан. Тухайн үед “Т” шатахуун түгээх станцаас Засаг даргын Тамгын газарт бензин шатахууны лимитийг зогсоосон байсан ба ИТХ-ын дарга Е  “Т” шатахуун түгээх станцын эзэн А тай холбогдож 300л ДТ /гурван зуун литр/ дизель түлш гуйж байж авч өгсөн. Тухайн 300л ДТ түлшийг Засаг даргын Тамгын газрын зүгээс зарцуулсан түлш мөн гэх нарын нотариатаар баталгаажуулсан баримтаар нотлогдож байна.

6. Хариуцагч У сумын засаг даргын Тамгын газар нь ...Бензин шатахууныг Засаг даргын Тамгын газрын талоноор Засаг дарга баталж, ня-бо хянаж гарын үсэг зурж, сар бүр тооцоог хийж мөнгийг шилжүүлдэг. Нэхэмжлэлд дурдсан 300 литр дизелийг авсан үед Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж талон аваагүй. Шар усны үер гарсан тухайн сумын онцгой комисс хуралдаж дарга нар зөвлөлдөж бензин шатахууныг ийм аргаар зохицуулъя гэсэн шийдвэр байхгүй, эрх бүхий албан тушаалтны албажуулсан шийдвэр, нотлох баримтгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч М.Е ийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн А.Х , К.Б  /тухайн үед Засаг дарга байсан/ нарын нотариатаар баталгаажуулсан баримтаар болон фото зураг, мөн хариуцагч М.Е ийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч “Т” ХХК-ний шатахуун түгээх станцаас авсан 300л Дизель түлшийг У сумын 8-р багийн шар усны далан босгох ажилд зарцуулсан нь  тус тус тогтоогдож байх хамтран хариуцагч У сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, хариуцагч М.Е ээс энэхүү шатахууны үнийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.

7. Иймд маргаан бүхий шатахууны үнийг хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс шатахууны үнэ 1,230,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, хариуцагч М.Е т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэжээ.

9. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газраас 34,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т”  ХХК-нд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс шатахууны үнэ 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, хариуцагч М.Е т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  34,070 /гучин дөрвөн мянга далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 34,070 /гучин дөрвөн мянга далан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б