| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00396/И |
| Дугаар | 302/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00485
| 20250528 | 302/ШШ2025/00485 |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт С.А
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Х.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үлдэгдэл үнэ 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
Хариуцагч Х.Т т шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч Х.Т шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч С.А нь Б аймгийн Ө суманд Барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг. Хариуцагч Х.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 202 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 4,375,500 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд хариуцагч 2,957,500 төгрөгийг төлж өгөөд, үлдэгдэл 1,400,000 төлж өгөөгүй байх тул хариуцагчаас 1,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Х.Т т 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Х.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 2,957,500 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага багасгаж хариуцагчаас үлдэгдэл 1,400,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагын багасгасан шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар барилгын материалыг зээлээр авсныг тэмдэглэсэн талаарх тэмдэглэлийн дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн ба уг тэмдэглэлийн дэвтрийн эх хувьд Х.Т 9,,,,,,, 9,,,,,, эх гэж тэмдэглэл хийсэн байх, түүний авсан бараа материалыг жагсааж бичсэн жагсаалтын хар талд гарын үсэг зурсан байх ба уг бараа материалын жагсалтын сүүл хэсэгт 4,353,500 гэсэн тэмдэглэл хийгдсэн энэхүү тэмдэглэлийн дэвтрээр хариуцагч Х.Т нь бараа материал авсан нь нотлогдож байна.
5.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
5.4. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
5.5. Нэхэмжлэгч /худалдагч/ С.А нь хариуцагч /худалдан авагч/ Х.Т нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр бараа материалыг худалдан авагч Х.Т ийн өмчлөлд шилжүүлж өгсөн буюу түүнийг хүлээж авсан нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
6.Иймд нэхэмжлэгч С.А ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Т ээс барилгын материалын үлдэгдэл мөнгө 1,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А т олгох нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч Х.Т ээс37,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Т ээс барилгын материалын үлдэгдэл үнэ 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан С.А т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,670 /наян дөрвөн мянга зургаан зуун далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т ээс 37,350 /гучин долоон мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б