| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00459/И |
| Дугаар | 302/ШШ2025/00497 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00497
| 2025 06 02 | 302/ШШ2025/00497 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Е /захирал К.Б /
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Е овогт С.С
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 1,430,000 төгрөг, хүү 527,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,00 төгрөг нийт 2,167,000 /хоёр сая нэг зуун жаран долон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Е /захирал К.Б /нь С.С-д холбогдуулан гаргасан зээлийн үлдэгдэл 1,430,000 төгрөг, хүү 527,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,00 төгрөг нийт 2,167,000 /хоёр сая нэг зуун жаран долон мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн үлдэгдэл 1,430,000 төгрөг, хүү 527,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,00 төгрөг нийт 2,167,000 төгрөг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,622 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ,,, дугаартай данснаас 24,811төгрөг, мөн хариуцагч С.С ээс 24,811төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Е овогт С.С нь зээлийн үлдэгдэл 1,430,000 төгрөг, хүү 527,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,00 төгрөг нийт 2,167,000 /хоёр сая нэг зуун жаран долон мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Е /захирал К.Б /-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Е-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ,,, дугаартай данснаас 24,811төгрөг, мөн хариуцагч С.С ээс 24,811төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б