Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/00528

 

 

 

 

 

20250618

302/ШШ2025/00528

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух, И овогт К.Ж

Хүсэлтийн шаардлага: Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч К.Ж , түүний өмгөөлөгч С.А

Орчуулагч Т.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч К.Ж  нь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие К.Ж  нь Н сумын уугал иргэн. Миний эцэг К нь намайг бие султай байсан тул бага ангиас сургуулиас гаргаж авч өөрийн туслах малчнаар ажиллуулсан. Би аавынхаа туслах малчнаар ажиллаж байгаад 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр халагдаж ирсэн. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлэхэд миний цэргийн алба хаасан лавлагаанд Ж гэж бичигдсэн байна. Надад анх Ж гэж нэр өгч гэрийн хүмүүс маань тэгж нэрэлдэг байсан, гэтэл улсын бүртгэлийн ажилтнууд Ж гэдэг нэрийг Ж гэж буруу бичсэнээс болж миний нэр Ж болсон. Би цэргийн алба хаах үед Ж гэдэг нэрээр маань дууддаг болохоор тэр нэрээр бичигдсэн байна.

1.2. Иймд миний Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Тагнуулын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0801/3413 дугаартай лавлагаа, Б.А , Б.Х , М.Х  нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/474 дугаартай, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12/667 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч К.Ж гийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн журнал болон ХААТР  маягтууд, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08/220 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

6.1. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж баримтуудаа бүрдүүлэхэд миний цэргийн алба хаасан лавлагаанд нэр маань зөрүүтэй гарсан тул  шүүхэд хандсан.Иймд миний Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэв.

7. Хүсэлт гаргагч К.Ж  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар цэргийн албан хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08/220 дугаартай “Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988-1990 оны цэргийн анкетыг тус архивт шилжүүлж ирүүлээгүй болно” гэх боловч хүсэлт гаргагч К.Ж  нь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0801/3413 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08/1498 дугаартай “Какешагийн Ж нь Б аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэжээ.

8.2. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0801/3413 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08/1498 дугаартай тус тус лавлагаанд Какешагийн Ж гэж буруу бичигдсэн буюу Какешагийн Ж мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

8.3. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан төрсний бүртгэлтийн лавлагаанд: эцэг/эх/-ийн нэр: К Ж, төрсөн он, сөр өдөр: 1969-08-19 гэж, төрсний бүртгэлийн журналд 60.эцэг: К , эх:Семейхан, хүүхдийн нэр: Ж, төрсөн он, сар, өдөр: 1969.08.19,

Төрөгсдийг бүртгэх анкетед овог: К , нэр: Ж, төрсөн ор, сар, өдөр: 1969.08.19... тус тус бичигдсэн ба мөн дээрх лавлагаа, журнал, анкетэд хүсэлт гаргагчийн төрсөн он, сар нь 1969 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн гэж бичигдсэн байдал нь тус тус тохирч байна.

8.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өсгөн И овгийн өвөг дээдсийн усгаа гарвал гэх номд “24 дэх өвөг эцэг. Т.К хүүхдүүд нь А, М, Ж, Б, Ж, М, ... 25 дахь өвөг эцэг К.Ж ...” гэж бичигдсэн байна.

8.5. Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух Б.Х ы “Хүсэлт гаргагч К.Ж  бид хоёр багаасаа Н суманд амьдардаг болохоор нэг нэгийгээ сайн мэддэг. Хамт 8 жилээ төгсөж байсан. К.Ж  8 дугаар ангиа төгсөөд шууд цэрэгт явсан би нэг жилийн дараа цэрэгт явсан. К.Ж  бид хоёр хоёулаа Ховд аймгийн Булган сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид хуваарилагдсан байсан. 1988 оны 09 дүгээр сард би цэрэгт татагдаж Ховд аймгийн Булган сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид цэргийн албанд татагдаж очиход тэнд хүсэлт гаргагч К.Ж  цэргийн алба хааж байсан. К.Ж  1989 оны 10 сард цэргээс халагдаж буцсан би тэнд байсан. К гуяа М, Ж, Б, Ж, М гэх хүү нартай байсан ба Ж Ж, Ж гэдэг 3 хүүхэдгүй ганц Ж гэдэг хүүтэй нутгийн иргэд түүнийг Ж гэдэг” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр,

8.6. Б аймгийн Н сумын 3 дугаар багийн иргэн М.Х , Б.А  нарын “Хүсэлт гаргагч Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан нь үнэн. Бид бас тэр ангид цэргийн алба хааж байсан цэрэгт байхад К.Ж г Ж гэж дууддаг байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр болон тодорхойлолтод хавсаргаж ирүүлсэн гэрч Б.А ын цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарзэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

8.7. Хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн К гэх нэрийг К казах дуудлагаар бичигдсэнийг, мөн хүсэлт гаргагч Ж-гийн хоч нэр Ж-ыг Ж гэж казах дуудлагаар бичигдсэнийг хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэнээр К.Ж  гэж зөвтгөж, хүсэлт гаргагч К.Ж нь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоожшийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан И овогт К.Ж  нь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыгтогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Ж гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б