| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00264/И |
| Дугаар | 302/ШШ2025/00530 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/00530
| 2025 0618 | 302/ШШ2025/00530 |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, шүүгчид Х.М А.Ж нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Т овогт К.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 22,750,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг,нийт 82,750,000 /наян хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч К.Ө, түүний өмгөөлөгч Д.А
Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д,
Иргэдийн төлөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К.Ө нь Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 22,750,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг,нийт 82,750,000 /наян хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие К.Ө нь Ц сумын Хүн эмнэлгийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа буюу2021 онд тус сумын Засаг даргаар томилогдсон Т.А намайг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Бүтэн орон тоо батлах тухай” 01 тоот тушаалаар бүтэн орон тоог 48 хүнээр баталж,шинээр 6 орон тоонд ажилтан авч,нийт 10 орон тоогоор илүү буюу 52 оронтоогоор үйл ажиллагаа явуулсан,нийгмийн даатгалын шимтгэл,эмийн сангийн үнийн их хэмжээний өр төлбөр үүссэн,үйл ажиллагааны тайлан тавиагүй,хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй,эмнэлгийн үйлчилгээ тасралтгүй,хүртээмжтэй,чирэгдэлгүй,тасралтгүй биелүүлэх үүргээ зөрчсөн,эмнэлгийн эмч,ажилчдын дунд хагарал үүсгэсэн,хууль бусаар ажилчдыг ажлаас чөлөөлсөн,Сумын засаг дарга,Эрүүл мэндийн газрын дарга,Сум дундын эмнэлгийн эмч нарын 2021онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ,Санхүүгийн гэрээний6.2 дугаар зүйлийн 6.2.1,6.2.4,6.2.5,6.2.12,6.2.13,..2.4 дэхзаалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр тус сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байсан.
1.2. Харин Ц сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын13-ны өдрийн захирамжийг Б аймгийн Засаг дарга байсан Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн Б/34 дугаартай захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм.Мөн Ц сумын Засаг дарга Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б/12 дугаартай захирамж гаргаж дээрх үндэслэлээр намайг Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас 2 дахь удаа чөлөөлсөн байсан юм.Би тухайн үед ажлаа хэвийн хэмжээнд явуулж байсан юм.Харин 2021 оны 10 дугаар сард Короновирусийн халдварт өвчин тархсан,хэцүү үе байсан ба “Ковид”-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх,нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах болон өвлийн бэлтгэл ажил хангах зэрэг хойшлуулшгүй арга хэмжээ авах цаг үед илт хууль бус шийдвэр гаргасан нь өөрөө хуль зөрчсөн үндэслэл болсон юм.
1.3. Б аймгийн Засаг дарга захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1,30.1.9 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6,47.1.7,47.3,96 дугаар зүйлийн 96.1,96.2 дахь заалт,Короно вирус халдвар “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх,нийгэм,эдийн засагт үзүүлэх тухай нөлөөллийг буруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн захирамжилж Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай захирамжийн биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн юм.
1.4. Тус сумын Засаг дарга Т.Ань2022 оны 08 дугаар сарын22-ны өдөр Б/29 дугаартай захирамж гаргаж Ц сумын иргэн С.Ш өвдөхөд тусламж үзүүлээгүй гэсэн үндэслэлээр К.Ө намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Аймгийн Засаг даргын орлогч С.Х 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/612 дугаартай захирамжаар Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/612 захирамжийг түдгэлзүүлсэн юм.Би тус сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/612 дугаартай захирамжийг эс зөвшөөрч аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн юм. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/01100 дугаартай шийдвэрээр Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын22-ны өдрийн Б/612 дугаартай захирамжийг хүчингүй болгож К.Ө намайг ажилд эргүүлэн тогтоосон байсан юм. Хариуцагч тал уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхээс гомдлыг хангахгүй орхисон юм.
1.5. Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын үед Ц сумын Эрүүл мэндийн төвийн дарга К.Ө намайг Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2,Нийтийн албаны болон Нийтийн хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4,28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан үндэслэлээрТ.Г,Х.С,Б.Е,М.Б,А.Н,М.Ш,Д.С,О.А нарт давуу байдал бий болгож,төсвөө хэтрүүлэн,бүтэц орон тооноос илүү хүн авч ажиллуулсан гэх үндэслэлээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм.Авлигатай тэмцэх газрын мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж надад Эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорын газарт санал оруулсанюм.Б аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт,мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих,хяналтын прокурор А.Д нь Эрүүгийн хэрэг үүсгэж2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 96 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг үүсгэж,яллагдагчаар татаж,ял сонсгосон ба би сонсгосон ялыг зөвшөөрөөгүй юм.2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтээр намайг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж 2022/ШЗ/250 дугаартай захирамж гарч надад холбогдох Эрүүгийн 2213000160123 дугаартай хэргийг нэмэлт,мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. 2022 оны 12 дугаар сарын01-ний өдөр Б аймгийн Прокурорын газрын 08 дугаартай тогтоол гарч надад холбогдох Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Б аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоол гарсан юм. Энэхүү цагаатгах тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэн ба Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон юм.
1.6. Иймд Ц сумын Засаг дарга байсан Т.А-аас болж надад маш их хэмжээний гэм хор учирсан ба би У хот болон Х аймгаас өмгөөлөгч авч өмгөөллийн туслалцаа авсан ба энэхүү зардал нь 22,750,000 төгрөг юм.
1.7. Мөн энэ хугацаанд би байнгын ажлын байрны дарамтад байсан, улирал бүр авах ёстой мөнгөн урамшууллыг авч чадаагүй. Ээлжийн амралтаа биеэр эдэлж амраагүй. Мөн сумын олон нийтийн хурлын үер баримтаар нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд зарласнаар миний нэр төр, алдар хүндийг гутаасан. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг нэхэмжилж байна.
2.Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гэм хор болох 82,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9,319,850 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сэтгэл санаад учирсантай холбоотой нотлох баримтууд хангалтгүй. Өөр өөр хэлбэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, К.Ө-ийг яллагдагчаар татсан. Улмаар нэхэмжлэгчид холбогдох хэрэг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэгдэж цагаатгах тогтоол гарсан. Нэхэмжлэлд Оюунчимэг өмгөөлөгчид төлсөн хөлс хэмээн 1-6 дахь жагсаалтад дурдагдсан зардлууд 2021 оны асуудал байгаа гэдгийг хэлье. Нэг ёсондоо эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татагдаагүй байхад төлсөн төлбөрүүд харагдаж байна. Тэр төлбөр мөнгөнүүдийг төрийн нөөц сангаас гаргуулан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан 6 дахь жагсаалтад байгаа баримтын огноонд байгаа мөнгө 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэгдсэн байдаг. Тэгэхээр 1-6 дахь жагсаалтад жагсаасан төлбөрүүд хэрэгт ямар ч хамааралгүй гэж дүгнэлээ. Дурдаад хэлэхэд н.А-тай холбоотой иргэний хэргийн маргаанд Н.О өмгөөлөгч мөн адил К.Ө-ийн өмгөөлөгчөөр ажилласан. Дээрх мөнгийг тухайн маргаантай холбоотой төлсөн баримтууд байж магадаггүй гэж бодож байна. Харин нэхэмжлэлийн 7,8 дахь хэсэгт дурдагдсан өмгөөлөгчид төлсөн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 9-15 дахь жагсаалтад дурдагдсан зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь данс эзэмшигчийн нэр нь өөр хүн байгаа, дурдаад хэлбэл 15 дахь жагсалтад байгаа хүн нэхэмжлэгчид ямар хамааралтай хүн болох нь ойлгомжгүй. Бас 14 дэх жагсалтад авагдсан дансны эзэмшигч нь К.Х гэдэг хүн. Тэр бас ямар учраас авагдсан нь тодорхойгүй. Ц.Н гэдэг хүн Н.О өмгөөлөгчийн нөхөр хэмээн тайлбарласан. Нэхэмжлэлийн 9,11,13 дахь жагсаалтад Ц.Н гэдэг хүнд мөнгө шилжүүлсэн нь харагддаг. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Н нь Н.О өмгөөлөгчийн нөхөр нь мөн гэдэг нотлох баримтууд авагдаагүй. Тийм учраас эдгээр зардлуудыг бас төрийн сангаас гаргуулах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн Г өмгөөлөгчид төлсөн гэх жагсаалтуудын 1,2,3 дэх хэсэгт дурдагдсан зардлуудыг гаргуулан шийдвэрлэхэд татгалзахгүй. Учир нь өмгөөлөгчид өмгөөллийн хөлс хэмээн төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Г өмгөөлөгч тухайн цаг хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдал харагддаг. Харин уг жагсаалтын 4,5,6 дахь жагсаалтад дурдагдсан зардлууд Б.Б , Н.М, М.Х нарт мөнгө шилжүүлсэн нь харагддаг. Гэхдээ дэгээр хүмүүс хэрэгт ямар ч хамааралгүй хүмүүс юм. Хамааралтай гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Тус жагсаалтын 7-11 дэх заалтад дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна. Харин 12-14 дэх жагсаалтад авагдсан зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь данс эзэмшигчид нь хэрэгт хамааралгүй хүмүүс юм. Мөн жагсаалтын 15-17 дахь хэсэгт заасан зардлуудыг Г өмгөөлөгчид төлсөн нь нотлогдож байх тул тэр хэсгийг ханганшийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Н.О өмгөөлөгчид төлсөн 750,000 төгрөг, Г.Г өмгөөлөгчид төлсөн 8,569,850 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Н.О өмгөөлөгчид төлсөн гэх зардлууд нэхэмжлэгчийг яллагдагчаар татахаас өмнөх асуудлууд байсан. Харин шатахуун авсан гэх баримтууд нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Манай улс Нэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэглэснээс хойг НӨАТ-н баримтыг албан ёсны баримт гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг хэн ч хаанаас ч авч бичдэг. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудын нэхэмжлэлийн шаардлагыг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гэм хор болох 82,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нийтдээ 9,319,850 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Н: Нэхэмжлэгч К.Ө-ийг 3 удаа ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна. 2 удаа шүүхэд хандсан. К.Ө-ийг ажлаас чөлөөлсөн хүний буруугаас болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгчээс Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаартай захирамж, Б аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн Б/34 дугаартай захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/895 дугаартай захирамж, Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай захирамж, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн К.Ө-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамж, Б аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/612 дугаартай захирамжийн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/01100 дугаартай шийдвэр, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2022/00033 дугаартай магадлал, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлал, Н.О өмгөөлөгчид гэх тооцоо, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Г өмгөөлөгч гэх тооцоо, онгоцны билет захиалга, Хаан банкны депозит дансны хуулга, Мах сум центр гэх төлбөрийн баримт, 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 96 дугаартай Яллах дүгнэлт, Д.А өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны 15 дугаартай тасалбар, СД бичлэг, К.Ө-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Г.Г өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, шилжүүлэгчийн баримт, дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эрүүгийн хэргийн тов, ШТМ-ын зарлагын падаан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газраас шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Дд олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч К.Ө-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 22,750,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг,нийт 82,750,000 /наян хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15,629,850 /арван таван сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун тавин/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч К.Ө нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие К.Ө нь Ц сумын Хүн эмнэлгийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гэх үндэслэлээр Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолоор хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байсан. Улмаар энэхүү цагаатгах тогтоолыг прокурор эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлалаар анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд би нийт 3 удаа ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд надад маш их хэмжээний гэм хор учирсан ба би У хот болон Х аймгаас өмгөөлөгч авч өмгөөллийн туслалцаа авсан ба энэхүү зардал нь 22,750,000 төгрөг юм. Мөн энэ хугацаанд би байнгын ажлын байрны дарамтад байсан, улирал бүр авах ёстой мөнгөн урамшууллыг авч чадаагүй. Ээлжийн амралтаа биеэр эдэлж амраагүй. Мөн сумын олон нийтийн хурлын үер баримтаар нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд зарласнаар миний нэр төр, алдар хүндийг гутаасан. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
8. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гэм хор болох 82,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9,319,850 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сэтгэл санаад учирсантай холбоотой нотлох баримтууд хангалтгүй. Өөр өөр хэлбэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байнагэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч К.Ө нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
10.1. Нэхэмжлэгч К.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба төрийг төлөөлж оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь үндэслэлгүй гэж маргажээ.
10.2.Нэхэмжлэгч /шүүгдэгч/ Х.Ө ... нь Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай К.Ө нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогдсон гэж Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... К.Өд холбогдох 2213000160123 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, К.Ө-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
10.3. Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцлээр Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлалаар анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх бөгөөд Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолоор Б аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Кулмесханы Өмиргүлд холбогдох 2213000160123 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, К.Ө-ийг цагаатгасан байх тул нэхэмжлэгч нь хохирол нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
11. Нэхэмжлэгч Х.Өийн өмгөөлөгч Г.Г, Н.О нараас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон бусад зардал 22,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11.1. Нэхэмжлэгч К.Ө-ийн өмгөөлөгч Г.Г, өмгөөлөгч Н.О нараас хууль зүйн туслалцаа авахад хөлст15,050,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд.
11.2. Нэхэмжлэгч К.Ө нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өмгөөлөгч Г.Гтай 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх ба дээрх гэрээнд үйлчилгээний төлбөрт төлөх хөлс, тухайн хөлсийг төлөх хугацаа, журмын талаар харилцан тохиролцож өмгөөллийн хөлс төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Г.Г өмгөөлөгчийн ХААН банкны 5749696442 дугаар дансанд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус дансаар төлсөн баримтаар К.Ө нь өмгөөлөгч Г.Гад өмгөөллийн хөлст нийт 8,500,000 төгрөг,
Өмгөөлөгч Н.Отэй байгуулсан өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавтаст хэрэгт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүнд өмгөөллийн хөлс төлсөн болох нь Н.О өмгөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг /бэлнээр/ төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 150,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөг тус тус “хөлс“гэж шилжүүлж байсан ХААН банкны хуулгаар өмгөөлөгч Н.От К.Өээс өмгөөллийн хөлст 6,550,000 төгрөг төлсөн болох нь тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн өмгөөлөгч Г.Г, Н.О нар нь К.Ө-ийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон болох нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоол болон Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаар магадлалаар тус тус нотлогдож байна.
11.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан байх ба нэхэмжлэгч К.Ө-ийн өмгөөлөгч Г.Г, өмгөөлөгч Н.О нараас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлст 15,050,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.
12. Өмгөөлөгч Г.Гын У хотоос онгоцны тийзийн үнэ 269,850 төгрөг, замын зардал 200,000 төгрөг, зочид буудлын төлбөр 110,000 төгрөг зэрэг нийт 579,850 төгрөгийг гаргуулан олгож бусад зардал 7,120,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.1. Учир нь, нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн ХААН банкны хуулганы баримтуудын гүйлгээний агуулгыг харахад хөлс, хоол гэж, мөн өмиргүлээс гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн нь ямар учраас хэнд уг мөнгийг шилжүүлсэн болох нь хавтастхэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэгдээгүйтул гаргуулах боломжгүй байна.
12.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэсэн үндэслэлд дээрх кассын орлогын ордер нь нийцэхгүй байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
13. Нэхэмжлэгч К.Ө нь сэтгэл санааны хохиролд 40,000,000 /дөчин сая/ төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг тус тус нэхэмжилсэн ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг гэж тайлбарласан байна.
13.1. Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч К.Ө нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.
13.2. Алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч нараас өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм. Иргэний нэр төр алдар хүндийг гутаасан гэдэгт бодит байдал нийцэхгүй байдлыг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч К.Ө-ийн нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан тухай нотлох баримтгүй байна.
13.3. Нэхэмжлэгч К.Ө нь сэтгэл санааны болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн гэм хорын хохирлоо юуг үндэслэж 60,000,000 төгрөгөөр тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
14.Иргэдийн төлөөлөгч С.Ннь нэхэмжлэгч К.Ө-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан боловч дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, эдийн бус гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 15,050,000 төгрөг, бусад зардал 579,850 төгрөг, нийт 15,629,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Өд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 67,120,150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Нэхэмжлэгч К.Ө-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон бусад зардал 15,629,850 /арван таван сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Өд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 67,120,150 /жаран долоон сая нэг зуун хорин мянга нэг зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч К.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,700 /хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ К.Б
ШҮҮГЧИД Х.М
А.Ж