| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00399/И |
| Дугаар | 302/ШШ2025/00531 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/00531
| 2025 0618 | 302/ШШ2025/00531 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Ш овогт Х. С
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчХ. С ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Хүсэлт гаргагчХ. С нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1Миний бие Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сард ажилд орсон. Улмаар тус байгууллагад 1984 онд цэрэгт татагдан яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус байгууллагад үргэлжлүүлэн ажилд ороод 1989 он хүртэл ажилласан. Тэгэхээр би Ноос угаах үйлдвэрт 1979 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Гэхдээ би хүсэлтийнхээ шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж байна. Би дунд нь3 жил гаруй хугацаандаа цэргийн албаа хаагаад ирсэн. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тооцуулах гэхэд миний ажилд орсон гарсан тушаал байхгүй зөвхөн хөдөлмөрийн дэвтэр л байна. Иймд миний Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанеркегийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүсэлт гаргагч шүүхэд Ноос угаах үйлдвэрт 1979 оноос 1984 он хүртэл, 1987-1989 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Гэхдээ уг тогтоолгох гэж байгаа жилүүдтэй холбоотой аймгийн архиваас ямар нэгэн баримт, тушаал гараагүй. Зөвхөн хүсэлт гаргагчийн өөрийн гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр л хэрэгт авагдсан. Тухайн хөдөлмөрийн дэвтэр нь эргэлзээтэй буюу үзгээр зассан байдалтай. Хүсэлт гаргагч би 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд шууд ажилд орсон гэж байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ноос ялгагчаар авч ажиллуулав гэсэн байна. Гэхдээ түүний урьд талыг зассан байдалтай байгаа. Мөн хөдөлмөрийн дэвтрийн 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авто сургуульд элсэн авч суралцуулав гэсэн тэмдэглэл хийгдсэн байна. Хүсэлттэй холбоотой тушаал шийдвэр, цалин хөлсний баримтууд гараагүй. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлдээ тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээБ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, К.С, Э.Т, Д.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, Ф ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/55 дугаартай тушаал, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Жанеркед олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/461 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Х. С болон түүний эхнэрийнХААТР маягтууд, К.С, Э.Т, Д.А нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нийгмийн даатгалд хандахад ажилд орсон гарсан тушаалууд гарахгүй байна. Иймд миний Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч Х. С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х. С ы Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдал нь дараах үйл баримт тогтоогдохгүй байна. Үүнд:
9.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаартай “Ноос угаах үйлдвэрийн даргын 1979-1989 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн Х. С д холбогдох баримт гараагүй болно” гэжээ.
9.2. Хүсэлт гаргагч Х. С ы иргэний үнэмлэх авах өргөдөл болон ХААТР маягтуудад 1964 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн байх ба 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэхэд 15 нас 2 сар 29 хоногтой байх бөгөөд Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/461 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х. С ы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад “14.Ажилладаг байгууллага: Аймгийн ноос угаах үйлдвэр, ажилд орсон: 1987, эрхэлдэг ажил: ноос ялгагч, бүртгэгчийн он, сар, өдөр: 1988.06.16” гэж бичигдсэн бичилт нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
9.3.Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 166852 дугаартай урагдсан хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 4-5 дугаар хуудаст “1983.09.05 Ноос угаах үйлдвэрийн тэрэг цуллагчаар авч ажиллуулав. БӨАНУүйлдвэрийн даргын 1983.09.05-ны өдрийн 153 тоот тушаал, он байхгүй, 06.26 цэрэгт татагдсан тул ажлаас чөлөөлөв. НУҮ даргын 1984 ... /усанд норсон/, 6-7 дугаар хуудаст “1987 /засвартай/ 07.13 Ноос ялгагчаар авч ажиллуулав. НУҮйлдвэрийн даргын 1987.07.21-ний өдрийн 122 дугаартай тушаал, 1989 /засвартай/ 07.05 Жолоочийн курст явах болсон тул ажлаас чөлөөлөв” гэх бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр нь усанд ноорсон байх бөгөөд тамга нь хаанахын тамга гэдэг нь мэдэгдэхгүй, бичилтүүд нь засвартай, зарим бичилтүүд нь унших боломжгүй, зураггүйбайх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
9.4. Мөн хүсэлт гаргагчийн 594836 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд гишүүнд элссэн 1988 оны 01 сарын 03 өдөр гэж, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1983 он 6 сар 13 өдөр гэж тус тус бичигдсэн байхад 1988 он 03 сар 24-ний өдөр нээсэн гэх бичилт хийгдсэн мөртлөө1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс татвар төлсөн бичилт хийгдсэн зэрэг нь эргэлзээтэй, мөн 1989 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл, 1989 оны 09 дүгээр сараас 12 сар хүртэл, 1990 оны 01 дүгээр сараас 2 дугаар сар хүртэл тус тус татвар төлсөн бичилт хийгдсэн байх ба энэхүү бичилтүүдээр хүсэлт гаргагчийг Б аймгийн Ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
9.5. Б аймгийн Ө сумын иргэн Э.Т хүсэлт гаргагч Х. С нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оноос 1989 он хүртэл ажилласан гэж, Ө сумын иргэн К.С, Д.А нар хүсэлт гаргагч Х. С нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оноос 1984 он хүртэл, 1987 оноос 1989 он хүртэл ажилласан гэж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гарган өгч, шүүхэд гэрчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй буюу мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Х. С нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2005 оноос 2009 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа болон Ф ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/55 дугаартай тушаал нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
12. Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 6017 дугаартай архивын лавлагаагаар хүсэлт гаргагч Х. С нь 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан нь болох нь тогтоогдож байна.
13. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Х. С нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноос тавигчаар ажиллажбайсан байдлыг тогтоолгох тухайхүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х. С ыулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б