Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/00533

 

 

 

20250619

302/ШШ2025/00533

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, С овогт Б.П  

Хариуцагч: Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээчин Г.О ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б.П нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээчин Г.О ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон Хөрөнгийн үнэлгээчин Г.О ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Б.П  шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Б.П  нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Б аймгийн Ө сумын 111 дүгээр багт байрлалтай С нэртэй улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээчний Хөрөнгө үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан ба одоо миний бие энэхүү Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний бие хуульд заасан эрх үүргээ ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэгч Б.П  нь хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгийн үнэлгээчин Г.О ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай”шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.П  нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.П ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С овогт Б.П  хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хөрөнгийн үнэлгээчин Г.О ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б