Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/00543

 

 

 

20250620

302/ШШ2025/00543

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Ж овогт Х.С

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт М.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Ж овогт Х.С хариуцагч Б овогт М.Нд холбогдуулан гаргасан Гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б