Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00548

 

 

 

 

 

20250623

302/ШШ2025/00548

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: У аймгийн У сумын 10 дугаар багт оршин суух, М овогт Б.Т

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Б.Т д 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Б.Т  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э ыгэрэн сурвалжлуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б.Т  нь Ж.Э той 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсон ба хамт амьдрах хугацаанд намайг байнга дарамталж зоддог байсан тул би гэрээс нь оргож явсан. Ж.Э той холбоо бариагүй 10 жил болж байна. Одоо Ж.Э оос гэрлэлтээ цуцлуулах гэтэл түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э ыгэрэн сурвалжлуулах өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны  өдрийн 302/ШЗ2025/01687 дугаартай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12/681дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Э ыноршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Хүсэлт гаргагчБ.Т нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.Т  нь Ж.Э той 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсон ба хамт амьдрах хугацаанд намайг байнга дарамталж зоддог байсан тул би гэрээс нь оргож явсан. Би Ж.Э оос гэрлэлтээ цуцлуулах гэтэл түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах өгнө үү гэжээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны  өдрийн 302/ШЗ2025/01687 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э  нь Б аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э т холбогдох иргэний хэргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн Б аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12/681 дугаартай албан бичгээр хүргүүлсэн CVL2583000001002016 дугаартай Ж.Э ыгоршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа газрын хаяг: Б аймаг, Н сумгэж бүртгэгдсэн боловч энэхүү хаягийн бүртгэлд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э  нь оршин суудаггүй болох нь Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны  өдрийн 302/ШЗ2025/01687 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож  байна.

7. Хүсэлт гаргагч Б.Т  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э ыгэрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133  дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

9.Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Э ыгшүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

10.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээрүлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Т ийн хүсэлтээр  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У  овогт Ж.Э  /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Ж.Э ыгэрэн сурвалжлах, оршин суугаа газрыголж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Т ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б