Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00549

 

 

 

 

20250623

302/ШШ2025/00549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Ж ХХК /гүйцэтгэх захирал А.Б/

Хариуцагч: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал М.Р/

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөрт 232,317,572 төгрөг, алданги 116,158,786 төгрөг нийт 348,476,358 /гурван зуун дөчин найман сая дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун тавин найман/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК /гүйцэтгэх захирал А.Б/ нь хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал М.Р/-д холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөрт 232,317,572 төгрөг, алданги 116,158,786 төгрөг нийт 348,476,358 /гурван зуун дөчин найман сая дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун тавин найман/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын сургууль манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2022-2024 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой.

1.2. Гэтэл хариуцагч худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 122,511,917 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 58,238,195 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 51,567,460 төгрөгийг нийт 232,317,572 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлбөр төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

1.3. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.2022 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 1,132,565,519 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн тооцоолоход алдангийн хэмжээ 116,158,786 төгрөг болж байна.

1.4. Иймд хариуцагч Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын сургуулиас дулааны эрчим хүчний төлбөрт 232,317,572 төгрөг, алданги 116,158,786 төгрөг нийт 348,476,358 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал М.Р/ хариу тайлбартаа:

2.1.Тус сургууль нь нэхэмжлэгч байгууллагаас авч хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд төлж ирсэн. Жил бүр эрх бүхий байгууллагуудаас төсөв батлахдаа төсвийг дутуу баталж өгдөг, нэмэгдсэн тарифыг нэмж оруулдаггүй.Үүнээс болж өр төлбөр үүсээд байгаа юм. Тус сургууль нь 2022 онд халаалтын улирлын сар тутамд 24,310,371 төгрөг төлөх ёстой. Дээрх тооцоогоор нийтдээ 179,611,917 төгрөг төлөх ёстойгоос 56,500,000 төгрөг төлж, 122,511,917 төгрөгийг дутуу төлсөн байна. Би тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байгаагүй учир яагаад дутуу төлсөн болохыг тодорхой мэдэхгүй. 2023 онд халаалтын улирлын сар тутамд 24,310,371 төгрөг төлөх ёстой. Дээрх тооцоогоор нийтдээ 194,482,968 төгрөг төлөх ёстойгоос 136,199,725 төгрөг төлж, 58,283,243 төгрөгийг дутуу төлсөн байна. 2024 оны хувьд хангагч байгууллагын зүгээс халаалтын улирлын сар тутамд 40,173,920 төгрөг төлөхөөр гэрээний санал ирүүлсэн.Тухайн жилийн төсөвт дээрх хэмжээний халаалтын зардал суугаагүй учир бидний зүгээс 24,310,371 төгрөгөөр тооцож гэрээ байгуулахгүй бол зөвшөөрөхгүй гэж гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан.Бид 2024 онд өмнөх гэрээний дагуу хуучин тарифаар нийтдээ 194,482,968 төгрөг төлөх ёстойгоос нийтдээ 269,823,900 төгрөг төлж, 75,340,932 төгрөгийг илүү төлсөн. Иймд 2022, 2023 онд дутуу төлсөн 180,795,112 төгрөгөөс 2024 онд илүү төлсөн 75,340,932 төгрөгийг хасаж, одоо дутуу байгаа 105,454,180 (122,511,917+58,283,243-75,340,932=105,454,180) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Нэхэмжлэгч тал алдангид 94,322,487 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь манай сургууль 2022, 2024 онуудад нэхэмжлэгч талтай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй.Харин нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээ бөгөөд энэ гэрээ нь 2025 оны төлбөр тооцоонд хамааралтай гэрээ болно.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж хуульчилсан.Нэгэнт 2022, 2024 онуудад талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй, анз төлөхөөр гэрээнд заагаагүй учир нэхэмжлэгч дээрх онуудад анз шаардах эрхгүй тул дээрх хугацааны алдангийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьегэжээ.

3. Нэхэмжлэгч талаасавлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, Д сумын ахлах сургуультай Ж ХХК-ийн тооцооны баримт, Д сумын Ахлах сургуулиас авах төлбөр болон алданги бодсон тухай баримтууд /2022 он, 2023 он, 2024 он/, Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ 2023, 2024 он, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, А.Сд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас 2024 оны гэрээгээр төлөх дүн гэх баримт, төлбөрийн хуудас 9 хуудас, 2023 оны гэрээгээр төлөх дүн гэх баримт, төлбөрийн хүсэлт 8 хуудас, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.Нэхэмжлэгч Ж ХХК /гүйцэтгэх захирал А.Б/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1.Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуультай нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу дулааны эрчим хүчний үндсэн төлбөрт232,317,572 төгрөг, алданги 116,158,786 төгрөг, нийт 348,476,358 төгрөгийггаргуулж өгнө үү гэв.

7. Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал М.Р/ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. Манай сургууль 2024 онд өмнөх гэрээний дагуу хуучин тарифаар нийтдээ 194,482,968 төгрөг төлөх ёстойгоос нийтдээ 269,823,900 төгрөг төлж, 75,340,932 төгрөгийг илүү төлсөн. Иймд 2022, 2023 онд дутуу төлсөн 180,795,112 төгрөгөөс 2024 онд илүү төлсөн 75,340,932 төгрөгийг хасаж, одоо дутуу байгаа 105,454,180 (122,511,917+58,283,243-75,340,932=105,454,180) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Нэхэмжлэгч тал алдангид 94,322,487 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай сургууль 2022, 2024 онуудад нэхэмжлэгч талтай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй гэв.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Хавтаст хэрэг нотлох баримтаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн, мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г нэхэмжлэгч байгууллага гаргаж өгсөн ба дээрх гэрээнд нэхэмжлэгч байгууллага Ж ХК нь тамга тэмдгээ дарж, хангагчийг төлөөлж гарын үсэг зурсан ба уг гэрээнд хэрэглэгчийг төлөөлж Д сумын ахлах сургууль /Д сумын 1 дүгээр ахлах сургууль/-ийн захирал нь тамга тэмдгээ дарж, хангагчийг төлөөлж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

8.2. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн, 2024 оны 12 дугаар сарны 10-ны өдрийн 02 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, нэхэмжлэгч Ж ХХК нь Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас авах төлбөр бодсон тухай, Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан зэрэг бичмэл нотлох баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж үзлээ.

8.3. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах худалдан авах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ Д Ахлах сургууль, хэмжим нэгж м.куб, тариф /НӨТ-тэй үнэ/ 1298, нэг сард төлөх 24,310,371гэснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй болно.

8.4. Харин 2024 оны 12 дугаар сарны 10-ны өдрийн 02 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ 1 дүгээр ахлах сургууль, хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 18729,1, тариф /НӨТ-тэй үнэ/ 2145, нэг сард төлөх 40,173,919.5, халаах сар 8 сар,  халаалтын хөлс жилд 321,391,256 гэжбичигдсэн байх ба хариуцагч тал нэг сард төлөх 40,173,919.5 төгрөг гэсэн нь гэрээний төсөл байсан үүнийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэж маргасан боловч хариуцагч тал үгүйсгэсэн нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

8.5. Хариуцагч (хэрэглэгч) Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль нь хангагч Ж ХХК-тай 2022, 2024 онуудад Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай хууль ёсны гэрээ байхгүй гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч маргаж байгаа боловч нэхэмжлэгч (хангагч) Ж ХХК нь хариуцагч (хэрэглэгч) Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн байрыг дулааны эрчим хүч халаалтаар хангаж байсныг хариуцагч үгүйсгэсэн хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэдийгээр хариуцагч Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р нь 2022, 2024 онд Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа боловч хариуцагч Д сумын Ерөнхий боловсролын сургууль нь дулаан эрчим хүчээр хангагдаж халаалт авч байгаа нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

9. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заажээ.

9.1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл үнэ 232,317,572 төгрөгийг хариуцагч Д сумын Ерөнхий боловсролын сургууль нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги ногдуулна гэжээ.  

Уг гэрээнд зааснаар гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч Ж ХХКнь хариуцагч Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас алданги 116,158,786 төгрөгийг нэхэмжилсэн байна.

9.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

10.Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан 2022-2024 онуудын авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайланг үндэслэн хариуцагч Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үлдэгдэл халаалтын төлбөр 232,317,572 төгрөг, алданги 116,158,786 төгрөг, бүгд 348,476,358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүхэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

11.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,900,332төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 1,900,332төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 232,317,572 /хоёр зуун гучин хоёр сая гурван зуун арван долоон мянга таван зуун далан хоёр/ төгрөг, алданги 116,158,786 /нэг зуун арван зургаан сая нэг зуун тавин найман мянга долоон зуун наян зургаан/ төгрөг, нийт 348,476,358 /гурван зуун дөчин найман сая дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,900,332 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 1,900,332 /нэг сая есөн зуун мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б