Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00554

 

 

 

 

 

20250625

302/ШШ2025/00554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Х овогт С.С

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /гүйцэтгэх захирал Б.Ж/

Нэхэмжлэлийн шаардлага: Эр хонины хоёр гулууз мах 540,000 төгрөг, 80 кг адууны мах 1,040,000 төгрөг, нийт 1,580,000 /нэг сая таван зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 3,080,000 төгрөг алданги 1,540,000 төгрөг нийт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.С,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Гэрч Х.Н, Х.А

Орчуулагч Т.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүх зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие С.С нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн П-13 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр Р ХХК-ийн павильоныг мах зарах зориулалтаар түрээсэлсэн. Р ХХК-ийн нийтлэг үйлчилгээний менежер А.Х түрээсийн төлбөр төлөхийг шаардахаар нь өвлийн хүйтэнд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан, мөнгийг дараа төлье, гэхдээ өвөл ашиглаагүй хугацааны мөнгийг төлөхгүй гэсэн. Үүнээс болж бид санал зөрсөн. Үйл ажиллагаа зогсох үед тухайн хөлдөөгчид эр хонины 2 ширхэг гулууз мах, 80 кг адууны мах байсан. А.Х нь тухайн павильоны цоожийг сольж бид нарыг тийшээ орох боломжгүй болгосон. Би махаа авъя гэж удаа дараа гуйхад гаргаж өгөхгүй байсан. Цоожийг сольсноос хойш нэг сар гаруйн дараа тухайн павильонд байсан хөлдөөгч доторх махыг хажуу талын павильонд суудаг Н гэдэг эмэгтэйд гаргаж өгсөн байсан. Н нь махыг павильоны гадна талд тавьсан байсан ба намайг дуудаад махаа аваарай гэсний дагуу очиход махнууд дахин ашиглах ямар ч боломжгүй болж муудаж ялзарсан байсан. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Р ХХК-иасэр хонины хоёр гулууз мах 540,000 төгрөг, 80 кг адууны мах1,040,000 төгрөг, нийт 1,580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Р ХХКнэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Иргэн С.С болон “Р” ХХК нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр П-13 дугаартай павильоныг түрээслэх гэрээ байгуулагдсан байна. Түрээслэгч С.С нь түрээсийн төлөөгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тул түрээслүүлэгч талаас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, павильоныг суллаж өгөхийг түрээслэгчээс шаардсан байна. Гэтэл түрээслэгч П-13 дугаартай павильоныг суллаж өгөхгүй элдэв янзын шалтаг хэлж зугтааж цааргалж байжээ. Ингэснээр түрээслүүлэгч тал хоёр гэрч байлцуулж, Nala 5001 маркийн хөлдөөгч, GB4706 маркийн махны машиныг хажуу талын сул павильон руу түр зөөн байрлуулж, хөлдөөгчийн дотор байсан 2 ууттай ясыг хөрш зэргэлдээ павильон түрээслэгч Наар дамжуулан С.Сад хүлээлгэж өгөхөөр болж түр хугацаагаар хадгалуулсан. Х.Н нь мөн өдөр уг 2 ууттай ясыг С.С-д хүлээлгэн өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч С.С нь 2 ууттай яс биш эр хонины гулууз мах 2 ширхэг, адууны мах 80 кг байсан бөгөөд уг махыг 1 гаруй сарын дараа Х.Ны түрээсэлдэг павильоны гадна талаас очиж авсан мэтээр худал зүйл хэлж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

4. Хариуцагч Р ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Иргэн С.С болон “Р” ХХК нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр П-13 дугаартай павильоныг сарын 250,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. Түрээслэгч С.С нь 2024 оны 4-11 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1,080,000 /180,000 х 6 сар/ төгрөг, 2024 оны 2, 3 ба 12 дугаар сар болон 2025 оны 1-3 дугаар сарын төлбөр болох 2,000,000 /250,000 х 8 сар/ төгрөг нийт 3,080.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч С.С-аас гэрээний үүрэгт 3,080,000 төгрөг, алданги 1,540,000 төгрөг нийт 4,620,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Би тус компанийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2024 оны 01 дүгээр сараас цаг агаар эрс хүйтэрч тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир тухайн павильоныг ашиглаж чадаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй. А.Х нь 2024 оны УИХ-ын сонгуулийн дараахан буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны үеэр павильоны цоожийг сольж дотор нь байсан миний хөлдөөгч дотор байсан махыг гаргаж орхисноос хойш би тухайн павильонд огт ороогүй. Тийм байхад надаас 2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нэхэх ямар ч үндэслэл байхгүй” гэх үндэслэлээр няцаасан. 

6. Нэхэмжлэгч С.С нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ... тухайн павильонд үйл ажиллагаа явуулахад ашиглах зорилгоор Nala 5001 маркийн хөлдөөгч 1,500,000 төгрөгийн үнэтэй,  GB4706 маркийн махны машин 400,000 төгрөгийн үнэтэй, эр хонины хоёр гулууз махыг 540,000 төгрөгөөр, 80 кг адууны махыг 1,040,000 төгрөгөөр бүгд 3,480,000 төгрөг буюу  би Nala 5001 маркийн хөлдөөгч, GB4706 маркийн махны машиныг буцааж авч, махны үнийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Nala 5001 маркийн хөлдөөгч, GB4706 маркийн махны машиныг тус тус бүрэн бүтэн хүлээж авсан учир эр хонины хоёр гулууз мах 540,000 төгрөг, 80 кг адууны мах1,040,000 төгрөг, нийт 1,580,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэв.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Нэхэмжлэгч С.С нь эр хонины хоёр гулууз мах 540,000 төгрөг, 80 кг адууны мах1,040,000 төгрөг, нийт 1,580,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

7.2. Нэхэмжлэгч С.С нь ... Р ХХК-ийн нийтлэг үйлчилгээний менежер А.Х түрээсийн төлбөр төлөхийг шаардахаар нь өвлийн хүйтэнд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан, өвөл ашиглаагүй хугацааны мөнгийг төлөхгүй гэсэн үүнээс болж бид санал зөрсөн. Нэг өдөр УИХ-ын сонгуулийн дараахан А.Х нь тухайн павильоны цоожийг сольж, бид нарыг тийшээ орох боломжгүй болгосон. Би махаа авъя гэж удаа дараа гуйхад гаргаж өгөөгүй. Тухайн хөлдөөгчид эр хонины 2 ширхэг гулууз мах, 80 кг адууны мах байсан. Цоожийг сольсноос хойш нэг сар гаруйн дараа тухайн павильонд байсан хөлдөөгч доторх махыг хажуу талын павильонд суудаг Н гэдэг эмэгтэйд гаргаж өгсөн байсан. Н нь махыг павильоны гадна талд тавьсан байсан ба намайг дуудаад махаа аваарай гэсний дагуу очиход махаа авахад махнууд дахин ашиглах ямар ч боломжгүй болж муудаж ялзарсан байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

7.3. Нэхэмжлэгч С.Сад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлага ба  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.

7.4. Хариуцагч Р ХХК нь нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

7.5. Хариуцагч Р ХХК-ийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Х.А,Х.Н нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрч А: 2022 оны 07 дугаар сараас эхлэн С.С бид нарын хажууд буюу Номин агуулгын урд талд байрладаг мах худалдан борлуулдаг павильоныг түрээсэлж, тэнд бид нартай адилхан мах худалдаж эхэлсэн. 2024 оны 06 дугаар сард С.С надад ирээд миний павильоны цоожийг Х сольсон байна гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Н бид хоёрыг Х дуудаж, “би энэхүү павильоноос С.С-ын үлдсэн гэх махыг гаргах гэж байна, та хоёр харж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд бид хүлээн зөвшөөрснөөр өмнө С.С түрээсэлж мах худалдаж байсан павильоны дотор байсан хөлдөөгчөөс 2 уут хөлдөөсөн махгүй яс гаргасан. Харин тэр 2 уут махгүй ясыг Нд өгөөд, “Би С.Сыг дуудсан боловч ирээгүй, энэхүү махгүй ясыг чиний павильонд байлгаж байгаарай, С.С ирвэл өгөөрэй” гэж хэлсэн. Харин С.С уг хоёр уут ясыг миний павильоноос ирж авсан. Миний хувьд С.Сыг дуудаагүй, түүнийг Н болон Х нар дуудсан байна.Хөргөгчөөс гаргасан гэх яс нь үнэр, танаргүй хөлдөөсөн махгүй яс болон бага зэрэг өөх байсан. Түүнээс биш өөр мах гараагүй гэдгийг хэльегэв.

Гэрч Н: Би 2022 оноос эхлэн Номин агуулгын урд талд байрладаг мах худалдан борлуулдаг павильоныг түрээсэлж, мах худалдан борлуулдаг. Тэнд би ажиллах хугацаандаа С.С тухайн газраас павильон түрээслээд бид нартай хамт жил гаруй ажилласан. Ямар ч гэсэн 2022 онд С.С бид нартай хамт павильон түрээслээд мах зардаг байсан. Харин түүний павильоны дотор хөлдөөгч байсан юм. Харин Х гэх хүн А бид хоёрт “би С.С-ын түрээсэлж байсан павильонд байгаа хөргөгчид байгаа махнуудыг гаргах гэж байна. Та нар хөргөгчөөс юу гарахыг харж байгаач” гэхээр бид хоёр  очиж харсан. Тухайн үед хөргөгчөөс 2 уут яс л гарсан. Уг 2 уут ясыг минийпавильондбайлгасан. Тухайн үед Х С.Сад ирээд махаа аваарай гэж хэлсэн байна. Гэхдээ би ч гэсэн С.Сад таны хөргөгчөөс гаргасан мах миний павильонд байна ирээд аваарай гэж залгасан. Гэхдээ С.С ирэхдээ би павильонд байгаагүй, миний туслах худалдагч хүлээлгэж өгсөн байна. Ясыг анх хөргөгчөөс гаргаж авахдаа хөлдсөн байсан. Тухайн үед муудсан зүйл харагдаагүй дан яс учраас муудахгүй. Бид нарын түрээсэлж байгаа павильон халаалтгүй учраас маш хүйтэн. Өвөлдөө хамгийн сайн тэсэж зарлаа гэхэд 1 сар хүртэл тэсээд махаа худалдаж болдог.Тэгээд 4 сарын сүүлээр дахин ирээд махаа худалддаг. Ер нь бид өвөлдөө мах худалдахгүй, павильоныг ашиглаагүй ч гэсэн сар болгон түрээс төлдөг.Учир нь анх гэрээ хийхдээ 12 сар төлөх ёстой гэж гэрээ хийсэн тул мах зарахаар гарсан ч гараагүй ч сар болгон төлбөр төлдөг. Миний хувьд С.С өөрийн ашиглаж байсан павильоныг хэзээ хүлээлгэж өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. С.С тухай павильонд хэзээ ороод хэзээ гарсан он сарыг мэдэхгүй гэж тус тус мэдүүлсэн байна.

7.6. Нэхэмжлэгч С.С нь хавтаст хэрэгт нотлох баримтаар павильон болон дотор байгаа эд хөрөнгийн талаарх зураг гаргаж өгсөн ба энэхүү зургаар тухайн павильоны доторх хөлдөөгчид эр хонины 2 ширхэг гулууз мах, 80 кг адууны мах байсан эсэх нь тогтоодохгүй байна.

7.7. 2024 оны 03 дугаар сарын байдлаар эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар хонины гулууз мах/эр хонины/ 540,000 төгрөг, адууны мах 1,040,000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна.

7.8. Энэ талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэлд хамаарахгүй.

7.9. Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч С.С-ын эр хонины хоёр гулууз мах 540,000 төгрөг, 80 кг адууны мах1,040,000 төгрөг, нийт 1,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

8.Хариуцагч “Р” ХХК-ийнтүрээсийн төлбөрт 4,620,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1. Хариуцагч С.С нь сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг “2024 оны 01 дүгээр сараас цаг агаар эрс хүйтэрч тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир тухайн павильоныг ашиглаж чадаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй, надаас 2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нэхэх ямар ч үндэслэл байхгүй” гэж маргасан боловч үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй.

8.2. Хариуцагч /түрээслэгч/ С.С нь 2023 оны 08  дугаар сарын 10-ны өдөр түрээслүүлэгч Р ХХК-ийн нийтийн үйлчилгээний менежер А.Хурметбектэй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, павильон түрээсийн байрыг мах зарах зориулалтаар, сар бүр 250,000 төгрөг төлөхөөр тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ба түрээсийн төлбөрийг Р ХХК-д төлж байсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

8.3. Хариуцагч С.С-ын сөрөг нэхэмжлэгч Р ХХК-тай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 1.7-д түрээсийн байрыг ашиглаагүй нь түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж, мөн гэрээний 3.5-д түрээслэгч нь өөрийн менежмент, үйл ажиллагааны буруугаас гэрээний хугацаанд түрээсийн талбайг ашиглаж чадаагүй болон гэрээний хугацаа дууссан, цуцлагдсан үед түрээсийн талбайг бүрэн чөлөөлж, түрээслүүлэгч талд акт үйлдэж, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд түрээслэгч нь тухайн хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж, гэрээний 6.6-д түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж, гэрээний 10.1-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийн 2 сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг түрээслүүлэгч талаас дангаар цуцалж болно гэж, гэрээний 10.2-т түрээслэгч нь энэхүү гэрээний 3.1-д заасан түрээсийн төлбөрийг гэрээний 3.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тус тус заасан байх ба энэхүү гэрээг хариуцагч С.С нь хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх тул хариуцагч С.С нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ хариуцагч С.С нь зөрчсөн байна. 

8.3. Хариуцагч /түрээслэгч/ С.С нь 2024 оны 4-11 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1,080,000 /180,000 х 6 сар/ төгрөг, 2024 оны 2, 3 ба 12 дугаар сар болон 2025 оны 1-3 дугаар сарын төлбөр болох 2,000,000 /250,000 х 8 сар/ төгрөг нийт 3,080,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг ханган шийдвэрлэв.

9. Хариуцагч /түрээслэгч/ С.С нь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 10.2-д хэрэв гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувьтай алданги ногдуулна гэжээ.  

Уг гэрээнд зааснаар гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу сөрөг нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч /түрээслэгч/ С.С-аас алданги 1,540,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

9.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

10.Иймд хариуцагч /түрээслэгч/ С.С-ын төлөөгүй түрээсийн төлбөрт 3,080,000 төгрөг, алданги 1,540,000 төгрөг, бүгд 4,620,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгох нь зүйтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Салтантын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,630 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,870 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.С-аас 88,870 төгрөгийг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.СалтантынР ХХК-иасэр хонины хоёр гулууз мах 540,000 төгрөг, 80 кг адууны мах1,040,000 төгрөг, нийт 1,580,000 /нэг сая таван зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.С-аас түрээсийн төлбөр,алдангийн хамт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Салтантынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,630 /далан мянга зургаан зуун гучин/ төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Р ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,870 /наян найман мянга найман зуун далан/төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.С-аас 88,870 /наян найман мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     К.Б