Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 407

 

 

 

 

                          

 

 

 

2018            5             14                                           407

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам,

шүүгдэгч П.Л-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.П.Л-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708021290409 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт П-ын Л/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.Л-нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамж, 94 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ү.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Л-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн 1708021290409 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ү.О-ийн: “П.Л-бид хоёр 2007 онд танилцаж хамтран амьдарч дундаасаа нэг хүүтэй болсон. ...2017 оны 10 дугаар сарын 02-ны 19 цаг 20 минутын орчим ажлаасаа тараад гэртээ ирэхэд Л-согтуу байдалтай, гэр орон цэвэрлээгүй байсан. Тухайн үед би Л-т “чи архи уугаад байхдаа яадаг юм бэ, гэр орноо цэвэрлээд, хоол ундаа хийгээд байж байхгүй” гэхэд Л-“чиний амаар архи уугаа юу” гээд байсан. Миний төрсөн дүү Цэдэн-Иш орж ирээд П.Л-“та яахаараа архи уугаад байдаг юм, аятайхан байхгүй бол гэр рүүгээ яваарай” гэж хэлчихээд гараад явсан. Ингээд ...би “унтлаа” гээд хөнжлөө нөмрөөд хэвтэхэд Л-“бос, жанхуугаа идчихээд унт” гээд миний хөнжлийг хуу татахаар нь би босоод гэрээс гарах гэхэд миний урт түрүүтэй, хар өнгийн хавар намрын гутлыг гал руу хийчихээр нь би гутлаа галаас авахад Л-миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Дараа нь хувцаснаас зуурч намайг унагаад нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн, гутлын өрөөсөнг аваад миний толгой руу 2-3 удаа, нуруу, хүзүү, орчим руу 5-6 удаа цохисон. Л-миний нүүр рүү өшиглөж байхад үүдэн 3 шүд уначихсан, 1 шүд хөдөлгөөнтэй болчихсон. ...Би гэрээс гарч зугатаагаад хажууд байдаг дүү Цэдэн-Ишийн гэрт ороход ...Л-араас ирээд намайг “гэртээ ор гэж байна” гээд үснээс татаад чирээд чангаасаар байгаад гэрт оруулсан...” гэх мэдүүлэг /хх-18-21/,

Гэрч Б.Ц-ийн: “...Би хөдөөнөөс оюутан болж ирээд эгч Нинжийн гэрт байдаг. Манай эгчийн хашаанд О- эгчийнх гэрт байдаг. ...2017 оны 10 дугаар сарын эхээр байхаа намайг хичээлээ тараад ...гэртээ байхад 20 цагийн орчим О- эгч үс нь арзайсан, амнаас нь цус гарсан орж ирээд “эгчдээ туслаарай” гэхэд түүний араас Л-ах орж ирээд О- эгчийг үсдэж аваад “гэртээ ороё” гээд татаад үүд рүү чирээд байсан. Би Л-ахыг болиулах гээд араас нь тэврээд авсан чинь Л-ах “чамд ер нь ямар хамаатай юм, бид хоёрын гэр бүлийн асуудал, тавь” гэхээр нь би түүнийг тавиагүй. ...Л-ах О- эгчийг үсдчихээд тавихгүй байсан тул би түүнийг тавиулах гээд дахин тэвэрч авсан. О-, Л-нар нэгнийгээ тавь гэж байснаа Л-ах эгчийг үсдэхээ болиод тавьсан. Тэгээд тэр хоёр гэрээс гараад үүдний өрөөнд гарсан хойно О- эгч “яаая, ёооё, больё” гээд сонсогдоод түжигнээд Л-ах эгчийг зодоод байгаа юм шиг байсан. Удалгүй Хүрэлбаатар ах ирсэн, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.10.04-ний өдрийн 12606 дугаар актын дүгнэлтэд: “1.О--н биед тархи доргилт, дээд үүдэн 3 шүд унасан, зүүн дээд доод зовхи, хацар, дээд доод уруул, зүүн мөр, зүүн баруун бугалага, 2 далны гол хэсэгт цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 4. 3 шүд үгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө” гэжээ /хх-36/,

Шүүгдэгч П.Л-ын яллагдагчаар өгсөн: “Би О-тэй 2007 оноос эхэлж хамтран амьдарч нэг гэрт орсон. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ эхнэрийн дүүгийн нөхөртэй нэг шил архи хувааж уусан. Дахиад 0.33 литрийн архи аваад би нэг татчихаад хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авна гээд салаад явсан. ...Би хоолоо хийгээд байж байтал эхнэр О- орой орж ирээд над руу “архи уучихсан байна” гэж уурлаад хэл амаар доромжлоод байсан. ...О- унтах гээд орон дээр хэвтсэн. Би О-ийг “чи хоолоо идчихээд унтаач” гээд хөнжлийг нь таттал миний өөдөөс “хар ус гудраад” гээд уурлаад байхаар нь би уурандаа нүүр рүү нь гараараа 3-4 удаа алгадаад доошоо суухаар нь нүүр рүү нь 3 удаа өшиглөсөн. О- “гарч явна” гэхээр нь би хар өнгөтэй, түрийтэй гутлынх 1 ширхгийг нь гал уруу хийчихээд буцаагаад гаргасан. О- ...гэрээс гарч гүйгээд хажуу талд байдаг Цэдэн-Ишийн гэр рүү орсон, би О-ийн үснээс чирч авч гараад гэр рүүгээ оруулсан. ...Би О-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би О-т нийтдээ 250.000 төгрөг өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-77-79/,

гэрч П.Н-гийн мэдүүлэг /хх-24/, хохирлын баримт /хх-69/, “Төгс бүтээмж” ХХК-ийн тодорхойлолт /хх-82/, хохирогчийн хүсэлт /хх-83/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-84/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Л-согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамж, 94 тоот гэртээ хамтран амьдрагч Ү.О-ийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ү.О-ийн “...Л-миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ...Хувцаснаас зуурч аваад унагаад нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн. Үргэлжлүүлээд өрөөсөн гутлаар миний толгой руу 2-3 удаа, нуруу, хүзүү орчим руу 5-6 удаа цохисон. Л-миний нүүр рүү өшиглөж байхад үүдэн 3 шүд уначихсан, 1 шүд хөдөлгөөнтэй болчихсон. ...Би гэрээс гарч зугатаагаад ...“намайг үсдээд “гэртээ ор гэж байна” гээд үснээс татаад чирээд чангаасаар байгаад гэрт оруулсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч Б.Ц-ийн “...20 цагийн орчим О- эгч үс нь арзайсан, амнаас нь цус гарсан байдалтай орж ирээд “эгчдээ туслаарай” гэхэд түүний араас Л-ах орж ирээд О- эгчийг үсдэж аваад “гэртээ ороё” гээд үснээс нь татаад гэрийн үүд рүү чирээд байсан. ...Гэрээс гараад үүдний өрөөнд гарсан хойно О- эгч “яаая, ёооё, больё” гээд сонсогдоод түжигнээд Л-ах эгчийг зодоод байгаа юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүгдэгч П.Л-ын яллагдагчаар өгсөн “...Би уурандаа нүүр рүү нь 3-4 удаа алгадаад, доош суухаар нь нүүр рүү нь 3 удаа өшиглөсөн. ...Гэрээс гарч гүйгээд хажуу талд байдаг Цэдэн-Ишийн гэр рүү нь гүйгээд орохоор нь О-ийн үснээс чирч авч гараад гэр рүүгээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-77-79/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12606 дугаар акт /хх-36/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар П.Л-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.П.Л-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт /хх-83/-ийг харгалзан шүүгдэгч П.П.Л-бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.П.Л-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохиролд 250.000 төгрөг төлсөн тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг зөвшөөрч байгааг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /үүдэн 3 шүд унасан, 1 шүд хөдөлсөн, цус хуралт олонтой/, шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөр эрхэлдэг/-ыг тус тус харгалзан шүүгдэгч П.П.Л-600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан улсын яллагчийн саналыг үндэслэлгүй байна гэж үзэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Л-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт П .Л-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Л-1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Л-бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР