Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00565

 

 

 

 

20250630

302/ШШ2025/00565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Х.Ж

 

Хүсэлтийн шаардлага: У хотын 150-р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг болон Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Ж

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х.Ж нь У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг болон Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний хувьд 1986 оны 06 дугаар сараас 1987 онд он хүртэл У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан байдлыг болон Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хаягдал цэвэрлэгээний грушикээр, Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1983 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны качегэрээр, Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ дэмжиж оролцож байна. Би ажиллаж байх хугацаандаа ар гэрийн асуудал гарсан учраа ажиллаж байсан ажлаа хаяад нутагтаа буцсан. Миний дээрх хугацаанд цэргийн алба хаасан болон ажилласныг маань гэрч нар нотлох болно. Тухайн үед надтай монгол хүмүүстэй ажиллаж байсан учраас тэд нар казах хүний нэрийг алдаатай буруу бичсэн байна. Нэрийг маань буруу бичсэн улмаас дээрх ажилласан жилүүд маань тогтоогдохгүй байгаа. Надтай холбоотой гарсан тушаалуудад миний нэрийн дуудлагаар янз бүрээр бичигдсэн байдаг учир тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.2 Иймд миний хүсэлтийг хангаж, миний У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг болон Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үүгэжээ.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн зарим тушаалд Жокей, Шакей гэдэг байдлаар өөр өөр бичигдсэн байна. Мөн Б аймгийн Хэрэглээний хоршооноос ямар нэгэн баримт гараагүй гэх албан бичиг авагдсан байдаг. Хүсэлт гаргагчийн ХААТР маягтад Монгол ажилчдын захиргаанд 1984 онд ажилд орсон хэмээн бүртгэгдсэн байна. Харин 1992 оны ХААТР маягтад бусад эх үүсвэр гэж бичигдсэн байна. Хэрэглээ хоршоо нь 1996 онд татан буугдсан байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар ажилласан гэж үзэх боломжгүй. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас О аймгийн архивын тасгийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай архивын лавлагаа болон тушаалууд, Батлан хамгаалахын төв архивын 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1522 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Хэрэглээ ББХК-ийн захирлын 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, Б аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны даргын 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай тушаал, Б аймгийн Хэрэглээ ББХК-ийн захирлын 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай тушаал, цэргийн батлах, С.С, М.Х, Ш.А, Б.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтзэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Жанеркедолгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5.Шүүхийн журмаарБ аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаартай архивын лавлагаа, Б аймгийнУлсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12/643 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Ж болон түүний эхнэр, 1982 оноос 1997 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтуудын хуулбар, О аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/91 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Татварын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 169 дугаартай лавлагаа, Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/722 дугаартай лавлагаа, С.С, М.Х, Ш.А, Б.М нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

6.Шүүхээс хүсэлт гаргагчийнтайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход нэрийг маань буруу бичсэн улмаас ажилласан жилүүд маань тогтоогдохгүй байгаа. Надтай холбоотой гарсан тушаалууд болон цэргийн батлах дээр миний нэрийн дуудлагаар янз бүрээр бичигдсэн байдаг учир тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд миний У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг болон Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

8. Хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ж-ийн нэрийг Ж, Ш, Ж, Ж гэж казах дуудлагаар янз янзаар бичигдсэнийг хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэнээр Х.Ж гэж зөвтгөж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

9. Хүсэлт гаргагч Х.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар цэргийн албан хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

10. Хүсэлт гаргагч Х.Ж нь У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

10.1. Батлан хамгаалахын төв архивын 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1522 дугаартай “Х.Ж /Х.Ж/ БХЯ-ны сайдын 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар Эрдэнэт хотоос 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ардын армийн 169 дугаар ангид цэргийн алба хааж, 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр н/234 дугаар тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 637687 дугаарын батлахтай халагдсан гэжээ.

10.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗХЖШ-ын 4 дүгээр газрын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон 637687 дугаартай Цэргийн батлахын эхний хуудаст “овог:Ханай, нэр:Жазика, 1965 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн гэж бичигдсэн, Цэргийн хэлтсийн даргын газрын үсэг зурагдсан байх ба уг цэргийн батлахын 3 дугаар хуудаст ll.Цэргийн алба хаасан байдал Э аймгийн цэрэгт татлагын комиссоос цэргийн албанд 1984онд татсан гэж, III цэргийн албанаас халсан тухай Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн н/174 тоот тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Э аймагт явуулав. 169 дугаар ангийн захирагч Д.Д гэж, мөн дэвтрийн 6 дугаар хуудаст Хаасан байдал: Ангийн дансанд бүртгэсэн он, сар, өдөр: 1984.07.01, ангийн данснаас хассан он, сар, өдөр: 1987.06.23” гэж тус тус бичигдсэн байна.

10.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12/643 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Ж-гийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1 /Б/ маягтад “... 16.Цэргийн алба хаасан байдал: Хаасан” гэж бичигдсэн байдал зэрэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

11. Хүсэлт гаргагч Х.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

12.Хүсэлт гаргагч Х.Ж нь Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нярваар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

12.1. О аймгийн архивын тасгийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай “1.Э хотын НААҮГ-ын даргын 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаарт тушаалд: Х.Ж-г 10 сарын 01-нээсгручикээр ажиллуулсугай гэжээ. 2. Мөн байгууллагын даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаар тушаалд: Цэргийн албанд татагдах болсон тул Уурын зуухны машинист Х.Ж-г 06 дугаар сарын 25-наас ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. 3.Э хотын МАНЗ-ны даргын 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 253 дугаар тушаалд: Хонайн Жг 7 дугаар сарын 03-наасСУТМ-д гагнуурчны дагалднаар ажиллуулсугай гэжээ. 4. Мөн байгууллагын даргын 1991 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 108 дугаар тушаалд: КПП-д мужаан Х.Ж-г 4 дүгээр сарын 18-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ” гэх лавлагааг олгожээ.

12.2. Э хотын Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “1.Иргэний паспорт ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийг үндэслэн Х овогтой Ш-г 1982 оны 01 дүгээр сарын 06-наас эхлэн хог хаягдал цэвэрлэгээний грушикээр авч ажиллуулсугай. ...” гэжээ.

12.3. Э хотын Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1982 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөөл олгох тухай” тушаалд “... БНМАУ-ын СнЗ-ийн 223/238-р тогтоол ёсоор оройн 8 дугаар ангид сурдаг Ханайн Жокайг 4 дүгээр сарын 21-нээс 19 хоногоор ажлаас нь цалинтайгаар чөлөөлсүгэй” гэжээ.

12.4. Э хотын Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай “Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Х овогтой Жг уурын зуухны качегараар 6 дугаар сарын 20-ноос эхлэн тус тус ажиллуулсугай. ...” гэжээ.

12.5. Э хотын Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаартай “Ажлаас чөлөөлөх тэтгэмж олгох тухай” тушаалд “Нас бие тэнцэж хугацаат цэргийн албанд татагдсан уурын зуухны машинист Х.Ж  нарыг 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэжээ.

12.6. Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 253 дугаартай “Ажилд томилох, өөрчлөн томилох тухай” тушаалд “... Х.Ж-гСУТМ-д гагнуурчны дагалднаар7 дугаар сарын 03-наас эхлэн тус тус томилон ажиллуулсугай” гэжээ.

12.7. “ЗЭСМОЛИБДЕН” барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалд “... КПП-д мужаан Ж.Ж-г 4 сарын 18-наас тус тус чөлөөлсүгэй” гэжээ.

12.8. Б аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны даргын 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай тушаалд “Хэрэглэгчдийн хоршооллын холбооны гишүүдийн 1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн тушаах нь: Хэрэглээ ББХ компани нь татан буугдсан тул тус байгууллагад ажиллаж байсан дараах хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. ...7.Х.Ж -нярав” гэжээ.

12.9. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12/643 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ж.Ж-гийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага: Монгол ажилчны захиргаа, ажилд орсон он: 1984” гэж, түүний 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Ж.Е-гийн ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ...11.Эцгийн овог, нэр: Х.Ж, ажилладаг байгууллага: ХХБТ-д эрхэлдэг ажил:бүртгэгч гэж, түүний 1993 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.Г-гийн ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ...11.Эцгийн овог, нэр: Х.Ж, ажилладаг байгууллага: Ө хотын трест гэж тус тус бүртгэгдсэн байна.

12.10. Б аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/722 дугаартай “Тус хэлтэст хадгалагдаж буй аймгийн татварын хэлтсээс шилжин ирсэн хуулийн этгээдийн бүртгэлийн дэвтэрт “Хэрэглээ” ББХХ нь 1992 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 10 гишүүнтэй, худалдаа бэлтгэл, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр бүртгэгдсэн байна. Мөн тус дэвтэрт Хэрэглээний хоршоодын холбоо нь 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр худалдаа түүхий эд бэлтгэх үйл ажиллагааны чиглэлээр Хэрэглээ ХЭАА нь 1992 оны 06 дугаар сарын 8-ны өдөр тохиролцооны үнээр худалдаа хийх үйл ажиллагааны чиглэлээр тус тус бүртгэгдсэн байна. Харин Хэрэглээ хоршооны талаар өөр ямар нэгэн бүртгэл байхгүй байна” гэх лавлагаа,  

12.11. Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн Ш.А “ би Хэрэглээ компанид нярваар ажиллаж байсан. 1992 оны 06 дугаар сараас эхлэн нийт хэрэглэгчдийн хэрэглээний хоршооны холбоо хэмээн шинээр нээгдсэн учраас түүнд нярваар ажилд орсон. Дараа нь тус компани нь дампуурсан учраас 1996 оны 12 дугаар сард эцсийн тооцоогоо хийгээд 1997 оноос эхлэн хувиараа эрхлэх аж ахуйд ажиллаж байгаад 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарсан, Х.Ж нь нярав болон худалдагчаар ажиллаж байсан нь үнэн бид хамт уг хэрэглээ компанид ажиллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг,

12.12. Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн М.Х-ы“Би Хэрэглээ компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Эд хэрэглэгчдийн хоршоо 1992 онд зах зээл шилжих үед шинээр байгуулагдсан.Тухайн үед хүсэлт гаргагч К.Ж нь худалдагчаар ажиллаж байсан. Улмаар тус байгууллага 1996 онд татан буугдсан. Тэгэхээр 1992-1996 онд хэрэглээний хоршоонд хамт ажиллаж байсан маань үнэн. Бид анх ажиллаж эхлэх үед бид нарын цалин хөлс 800 төгрөг байсан. Харин К.Ж нар 400 төгрөг авдаг байлаа. Мөн 1996 онуудад нэмэгдээд 3000 төгрөг болсон байхаа” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг,

12.13. Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн иргэн С.С-йн“Хүсэлт гаргагч К.Ж нь Хэргэлээ компанид 1992-1996 онуудад худалдагч, нярваар ажиллаж байсан гэдгийг мэднэ. Харин яг сар өдрийн хувьд сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн тус байгууллага 1996 оны дундуур татан буугдсан мэт санагдаж байна. Би тэр татан буугдах хүртэл ажилласан. Харин тэр хугацаандаа хүсэлт гаргагч надтай хамт ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг,

12.14. Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн иргэн Б.Мын “Би Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оноос 1993 он хүртэл сантехникчээр ажиллаж байсан. Би 1986 онд цэрэгт явсан ба цэргээс халагдаж ирж байх үед тухайн газарт хүсэлт гаргагч К.Ж гагнуурчнаар ажиллаж байсан. Бид хоёр Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 4 жил хамт ажилласан. К.Ж 1991 онд Өд ирснийг л мэднэ” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

13. Б аймгийн Татварын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 169 дугаартай “Тус газарт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн архивын баримтыг шүүн үзэхэд Хэрэглээ ББХК болон Хэрэглээ хоршоод холбоотой баримт гараагүй тул тус хоршооны 1992-1996 онуудад татвар төлсөн тухай баримт, мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна. Мөн Х.Ж /Ж, Ж/-д холбоотой баримт, лавлагаа тус газрын архивын нэгжид хадгалагдаагүй болно” гэх лавлагааг хүргүүлсэн байна. 

14. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай “Хүсэлт гаргагч Х.Жд холбогдох Б аймгийн Хэрэглээний ББХК-ийн 1992-1996 онуудын тушаал болон цалингийн баримтуудыг архивд шилжүүлээгүй болно” гэх лавлагааг хүргүүлсэн байна. 

15. Хүсэлт гаргагч К.Ж нь Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

15.1. Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч К.Ж-гийн Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоох боломжгүй. Учир нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс Нийгмийн Даатгалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн учир хүсэлт гаргагч К.Ж-гийн Б аймгийн Хэрэглээний ББХК-д ажиллаж гэж тогтоох боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Хэргэлээ ББХК болон Хэргэлээ хоршооны 1992-1996 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримтуудыг үндэслэн тогтоох эрх хэмжээ нь Нийгмийн даатгалын хэлтсийн эрх хэмжээний асуудал болно.

16. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.Ж нь У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг мөн Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нярваар ажилласан байдлыг тогтоож, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д заасныг баримтлан Ж овогт Х.Ж нь У хотын -р анги болон Д аймгийн 169 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг мөн Э хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гручикээр, Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Б аймгийн Хэрэглээний ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан байдлыгтогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400/нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                           К.Б