| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00456/И |
| Дугаар | 302/ШШ2025/00566 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 302/ШШ2025/00566
| 20250630 | 302/ШШ2025/00566 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, У овогт С.М
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болохыг, С.М нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.М, түүний өмгөөлөгч Х.З
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.М нь шүүхэд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болохыг, С.М нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
1.1.Миний бие насаараа малчин байсан хүн ба А сумын Социализмын зам нэгдлийн 70-р дансны лавлагааг авахад миний нэрийг С овогт М гэж бичсэн байсан. Тухайн үед би М гэх нэртэй байсан. Миний насаараа малчин байсан маань нь хавтаст хэрэгт авагдсан Хүнс хөдөө аж ахуйн хүнсний тэргүүний цол тэмдгээр шагнасан үнэмлэх, Монгол Ардын намаас олгосон үнэмлэх, Ө унага уяачдын холбооноос олгосон үнэмлэх, А сумын Социализмын зам нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтаар нотлогдож байна. Харин 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан маань авч байсан шагнал болон малчны үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн би 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж малчин байсан хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл өөрөө сайн дураар төлсөн байдаг. Энэ нь уг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь А карт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн миний бие тэр хугацаандаа аймгийн аварга малчин гэх шагнал авсан. Би нийгмийн даатгалд хандахад цалин хөлсөнд нэр маань буруу гарсан мөн дээрх жилүүд эргэлзээтэй учраас шүүхээр тогтоолгоорой гэсэн юм.
1.2. Иймд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болохыг, С.М нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж малчин байсныгтогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч энэхүү ажилласан жилээ заавал шүүхээр тогтоолгохгүйгээр Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандаад асуудлаа шийдвэрлэх боломжтой юм байна гэж харлаа гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ 1988, 1989 онуудын цалин хөлсний баримтууд, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн А сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/35 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай лавлагаа, 2015 оны, 2016 оны, 2017 оны, 2018 оны, 2019 оны, 2020 оны, 2021 оны мал тооллогын баримтууд, өмгөөлөгч Х.Зтай байгуулсан өмгөөллийн гэрээ, малчны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн аварга малчин өрх үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүндэт тэмдгийн үнэмлэх, нэгдлийн гишүүний үнэмлэх, Б аймгийн Ө унага уяачдын холбооны үнэмлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтны үнэмлэх, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээсБ.Ждолгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаарсарын 05-ны өдрийн 12/628 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С.Мболон түүний хүүхдүүдийнХААТР маягтууд, Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газраас С.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаазэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Би нийгмийн даатгалд хандахад цалин хөлсөнд нэр маань буруу гарсан мөн дээрх жилүүд эргэлзээтэй учраас шүүхээр тогтоолгоорой гэсэн юм. Иймд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болохыг, С.М нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч С.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар аян-Ө аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай албан бичгээр хүсэлт гарагч С.Мт холбогдох А сумын Социализмын зам нэгдлийн 1988-1989 онуудын цалин хөлсний баримтыг хуулбарлан хүргүүлсэн ба уг А сумын Социализмын ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс С.М-ын 1988 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын, 1989 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 саруудын ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байдал,
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт “Сүхээгийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүн үзэхэд Сүхээгийн М нэртэй хүүхэд бүртгэлгүй байна” гэх лавлагаагаа,
9.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн олгосон Жуух бичигт “хүндэт С.М танаа” гэж бичигдсэн байдал,
9.4. Б аймгийн А сумын иргэн Н.Э, Н.М нарын “Хүсэлт гаргагч С.М нь С гэх малчин айлд төрсөн ба тэр айл 10-11 дахь хүүхэд байсан ба 4 эгчийн дараа М төрсөн тул эцэг эхэд тусалж багаасаа мал дээр гарсан. Мөнгөнбаатарын хоч нэр нь М гэж дууддаг байсан” гэж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
10. Хүсэлт гаргагч С.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал болон мал маллаж малчин байсныг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
11. Хүсэлт гаргагч С.М ньБ аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
11.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай албан бичгээр хүсэлт гарагч С.Мт холбогдох А сумын Социализмын зам нэгдлийн 1988-1989 онуудын цалин хөлсний баримтыг хуулбарлан хүргүүлсэн ба уг А сумын Социализмын ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс С.М-ын 1988 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын нийт 4 сар, 1989 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 саруудын ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байдал,
11.2. Мөн хүсэлт гаргагч С.Мт 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн А сумын Социализм зам нэгдлээс нэгдлийн гишүүний үнэмлэх олгосон байна.
11.3. Б аймгийн А сумын иргэн Н.Э, Н.М нарын “Хүсэлт гаргагч С.М нь С гэх малчин айлд төрсөн ба тэр айл 10-11 дахь хүүхэд байсан ба 4 эгчийн дараа М төрсөн тул эцэг эхэд тусалж багаасаа мал дээр гарч Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдэл тарсны дараа хувиараа одоог хүртэл А суманд мал маллаж амьдарч байгаа. Мөнгөнбаатарын хоч нэр нь М гэж дууддаг байсан” гэж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
12. Малчин гэж Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно гэжээ.
13.Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай “... А сумын мал тооллогын А дансны 1990-2000, 2022-2025 онуудын баримтуудыг архивт шилжүүлээгүй болно” гэх боловч хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж, малчинбайсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
13.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай “Хүсэлт гарагч С.Мт холбогдох мал тооллогын А дансны 2016-2019 онуудын баримтуудыг тус тус хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаагаар хүсэлт гаргагч С.М-ын 2015 оны оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 21, үхэр 43, хонь 110, ямаа 267, бүгд 441,2016 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 30, үхэр 48, хонь 110, ямаа 320, бүгд 508, 2017 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 37, үхэр 38, хонь 134, ямаа 346, бүгд 555, 2018 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 32, үхэр 26, хонь 134, ямаа 340, бүгд 532, 2019 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 37, үхэр 31, хонь 160, ямаа 390, бүгд 618, 2020 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 42, үхэр 21, хонь 165, ямаа 427, бүгд 655, 2021 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 0, адуу 52, үхэр 23, хонь 225, ямаа 504, бүгд 804 гэж тус тусбүртгэгдсэн малын тооллого авагдсан байна.
13.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12/628 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүүхэд М.А-ы ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ... 11.Эцгийн овог эцгийн нэр:С.М, нийгмийн бүлэг: Малчин” гэж бүртгэгдсэн байдал,
13.3.Б аймгийн А сумын иргэн Н.Э, Н.М нарын “Хүсэлт гаргагч С.М нь С гэх малчин айлд төрсөн ба тэр айл 10-11 дахь хүүхэд байсан ба 4 эгчийн дараа М төрсөн тул эцэг эхэд тусалж багаасаа мал дээр гарсан. Нэгдэл тарсны дараа хувиараа одоог хүртэл А суманд мал маллаж амьдарч байгаа. С.М сумын, аймгийн аварга малчин болж байсан” гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
13.4. Б аймгийн А сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/35 дугаартай “Тус сумын 2 дугаар багийн малчин С овогтой М 1990-1994 онуудад мал маллан амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.
13.5. Хүсэлт гаргагч С.М-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1602908 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 0211000227 дугаартай Баталгаажилтын хуудсаар иргэн /даатгуулагч/ У овогт С.М /РД: / нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил, 0 сар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна, 0211000227 дугаартай Баталгаажилтын хуудсаар иргэн /даатгуулагч/ У овогт С.М /РД: / нь “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил, 0 сар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна, мөн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн байна
13.6. Хүсэлт гаргагч С.М нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй, 20200568 дугаартай малчны тамгатай, малчин мэргэжлийн үнэмлэх олгосон байна.
13.7. Мөн хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн А сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр таван эрдэнэ мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэн улс орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж аймгийн манлай малчин батламж, Б аймгийн Засаг даргаас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2023 оны А/61 дугаар шийдвэрээр аймгийн аварга малчин өрх цолны үнэмлэх, тэмдгээр, Б аймгийн Ө унага уяачдын холбооноос 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олон жил морь уясан хөдөлмөрийг нь үнэлж ахмад уяач тэмдгээр, Ө унага уяачдын холбооноос 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олон жил морь уясан хөдөлмөрийг нь үнэлж ахмад уяач тэмдгээр тус тус шагнуулж байсан байна.
14. Хүсэлт гаргагч С.М-ын Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь
14.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч С.М болон түүний өмгөөлөгч нар нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, хөдөлмөрийн дэвтэр бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, хүндэт тэмдгийн үнэмлэх, ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтны үнэмлэх зэрэг нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамаалгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
16. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэнБ аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болохыг, хүсэлт гаргагч С.М-ын Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байсан байдлыг мөн Б аймгийн А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж, малчинбайсныг тогтоож, үлдсэн Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
17.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагч С.М-ын улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д тус тус зааснаар Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад М гэж бичигдсэн нь У овогт С.М мөн болохыг, хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байсан байдлыг мөнБ аймгийн А сумын 2 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал мал маллаж, малчинбайсныг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагч С.М-ын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б