Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 302/ШШ2025/00575

 

 

 

 

20250702

302/ШШ2025/00575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, -р хороо, 20-12 тоотод оршин суух, Т овогт З.Н

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ш овогт Ж.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 8,952,000 /найман сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Н /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Хариуцагч Ж.Т-д  шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч Ж.Т болон түүний өмгөөлөгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэх тухай хүсэлтээ гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

2. Нэхэмжлэгч З.Ндараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Ж.Т  нь надаас бараа материал худалдан авч, цаашаа худалдан борлуулдаг байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 4 дүгээр сар хүртэлх хугацаанд надаас нийт 8,952,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан боловч тухайн барааны үнийг  авч чадахгүй байгаа тул Ж.Т аас барааны үнэ 8,952,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Ж.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Би З.Н-ээс бараа материал худалдан авч, цаашаа худалдан борлуулдаг байсан нь үнэн түүнээс авсан бараатай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хариуцагч Ж.Т  ... би З.Н-ээс бараа материал худалдан авч, цаашаа худалдан борлуулдаг байсан нь үнэн түүнээс авсан бараатай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан болно.

4.2. Б аймгийн Прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ц-1/1038 дугаартай “Тус аймгийн прокурорын газраас Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1976 дугаартай захирамжийн дагуу хэрэг бүртгэлийн 231300360 дугаартай хэргээс гэрч Ж.Т ы мэдүүлэг болон хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хуулбарлан хүргүүлэв” гэх ба 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “гэрч Ж.Т ы мэдүүлэгт ... яг өнөөдрийн байдлаар нийт 3,965,000 төгрөгийн бараа байгаа. Энэ нь болохоор бугын дүрстэй хантааз, элгэн гадаргатай зэрэг нь байгаа юм. Эдгээрийг би З.Н-т захиалга өгч аваагүй юм. Харин тэр өөрөө зараад өгөөч гэж хэлээд Улаанбаатар хотоос явуулж байсан. 2023 оны 04 дүгээр сарын үед байх З.Н рүү утсаар залгаад одоо чиний энэ ноосон юмнуудыг Оросууд авахгүй байна. Чамд ноолууран юм байгаа юу гэхэд тэр тухайн үед над руу ноолууран малгай гэж нийт 86 ширхэг малгай явуулж байсан ба би тэрийг нь задалж үзэхгүйгээр ОХУ руу явуулаад тэнд нь очоод задлуулж үзэхэд ноолууран биш ноосон юм байгаад тэнд байгаа Оросууд авахгүй зовж, зовж байгаад Монголд авчраад буцаад өөрт нь өгч явуулсан. Ер нь би түүнийг ирээд энэ буцаагдсан бараагаа ав гэхэд тэр ирдэггүй юм. Монгол улсаас ОХУ руу ноос ноолууран бараа гаргах үнэн хэцүү, төвөгтэй тэрийг тэр ойлгохгүй худлаа өөрийнхөө зарагдахгүй барааг зарж дуусаад мөнгийг нь өгчих гэж хэлснээ одоо худлаа үнэн юм яриад мөнгө нэхээд байгаа юм” гэж мэдүүлэг өгч байсан байна.

4.3. Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор ... Ж.Т , З.Н нарын хооронд бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулахтай холбоотой үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн шинжтэй маргаан байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан байх ба дээрх нотлох баримтууд болон зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч З.Н-ээс хариуцагч Ж.Т  нь бараа материал худалдан авдаг байсан үйл баримт  тогтоогдож байна.

4.4. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгч “2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт Ж.Т  нь “нийт 3,965,000 төгрөгийн бараа байгаа гэж” мэдүүлсэн байх ба дээрх 3,965,000 төгрөгийн барааг гаргуулах эсвэл уг мөнгийг хариуцагчаас гаргуулахад татгалзах зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна”” гэж гаргасан тайлбарыг дурдах нь зүйтэй байна.

4.5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. 

4.6. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

4.7 Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ж.Т  нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг худалдан авагч Ж.Т ы өмчлөлд шилжүүлж өгсөн буюу түүнийг хүлээж авсан нь хариуцагч Ж.Т ы шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

4.8. Хариуцагч Ж.Т-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

4.9. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч З.Нийн гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн барааны жагсаалт түүний тооцооны талаарх бичилтийг хариуцагч Ж.Т  нь үгүйсгэж байгаа боловч энэхүү барааг хариуцагч Ж.Т  нь хүлээж аваагүй талаарх нотлох баримтаа гарган өгч үгүйсгэж чадаагүй болно.

4.10. Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас харахад хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгч З.Нийн ямар банкны, ямар дансанд хэзээ хэдэн төгрөг төлсөн болон барааны үнийг төлсөн болох нь дээрх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдохгүй байх тул хариуцагч Ж.Т  нь нэхэмжлэгч З.Н-т барааны үнийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

5.Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фейсбүүк мессенжерээр харилцсан харилцан холбоо болон барааг машинд ачуулж байсан үйл баримт /зураг/ харагдах боловч энэхүү нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

6. Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч З.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Т аас барааны үнэ 8,952,000 /найман сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Н-т олгох нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

7.1. Нэхэмжлэгч З.Нийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т аас158,182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  хариуцагч Ж.Т аасбарааны үнэ 8,952,000 /найман сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Н-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т аас 158,182 /нэг зуун тавин найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Н-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б