Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Яллагдагч нарын өмгөөлөгч *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258  дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2422000000097 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: овогт ийн , Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын 2 дугаар баг тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

Яллагдагч: овогт ийн , Монгол Улсын иргэн, 1983 оны 09 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын 2 дугаар баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД: );

Яллагдагч ******* нь 2024 оны 04 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар баг “Цагаан дэл” гэх газарт байхдаа хохирогч тэй “хулгайд сэрдлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөр 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар баг “Цагаан дэл” гэх газар байхдаа хохирогч тэй “хулгайд сэрдлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар руу чулуу шидэх, гуянаас нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, баруун шилбэнд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д тус тус заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2422000000097 дугаартай хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамж хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2422000000097 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

2.Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах асуудлын хүрээг тусгайлан тодорхойлсон байдаг. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан байхад шүүх гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх үзвэл дээрх хуульд заасан зохицуулалтаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт бичсэн “яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах” зэрэг нь “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” бус, харин яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлуудыг дагнан дурджээ.

Тодруулбал, хохирогч “...ын нөхөр намайг сууж байхад миний баруун нүдэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгтэл бид хоёрыг миний нөхөр голоор орж салгасан, тэгээд эргээд явтал ын эхнэр чулуугаар миний толгойн зүүн талын чамархай хэсэгт маш хүчтэй цохисон, миний толгойноос их хэмжээний цус гарсан. Тэгээд миний баруун гуяны дотор талаас хазсан, тэгтэл миний нөхөр голоор орж ыг салгаж авсан. ...Миний баруун нүдэнд өшиглөсөн, миний толгойн зүүн чамархай хэсэгт чулуугаар цохиж гэмтээсэн...” гэж,

Гэрч “...ын нөхөр миний эхнэр г сууж байхад нь босож очоод баруун нүдэнд хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, би голоор нь орж салгасан. Тэгээд эргээд явтал ын эхнэр гийн толгойн зүүн чамархай хэсэгт маш хүчтэй цохисон тэгтэл чулуугаар цохичихлоо гээд уйлаад байсан...” гэж,

Яллагдагч *******ын “... газраас чулуу аваад рүү шидсэн чинь гийн толгой хэсэгт оносон тэгсэн чинь толгойных нь хажуу хэсгээс цус гараад байсан, тэгээд би очиж салгасан чинь машинд очоод суусан. Тэгсэн чинь над руу агсраад байхаар нь би г сууж байхад нь нүд рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэж,

Яллагдагч *******ын “...тэгэхээр нь гийн баруун гуяны дотор хэсгээс 1 удаа хазсан, тэгсэн чинь гийн нөхөр г аваад цааш эргэсэн тэгэхээр нь би газраас чулуу аваад шидэхэд гийн толгойн зүүн талд оносон, тэгтэл тэр хэсгээс нь цус гарсан. Тэгээд би машиндаа ороод сууж байтал нар хэрэлдэж муудалцаж байгаад удалгүй над дээр ирээд “танай нөхөр миний нүд рүү өшиглөчихлөө” гэж байсан. Тухайн үед гийн баруун нүд хавдсан байсан...” гэж тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

Мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн буюу шаардлагатай гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасныг шүүх хэрэглэлгүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* нь хохирогч гийн толгойн тус газар руу чулуу шидэх, гуянаас хазах зэргээр биед нь халдахад гэрч , яллагдагч ******* нар тухайн үйлдлийг таслан зогсоосон байх ба *******ын санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн чамархай, баруун шилбэнд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, харин ******* нь хохирогч гийн нүүрэн тус газарт хөлөөр 1 удаа өшиглөж биед нь халдахад гэрч дээрх үйлдлийг мөн таслан зогсоосон байх ба уг санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч гийн биед учирсан гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснийг мөн дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас өөр асуудлаар шийдвэр гаргасан нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлгийн хүрээ, хязгаараас давж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Эрүүгийн 2422000000097 дугаартай хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шинжлэн судалсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр яллагдагч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх шийдвэрлэх шүүх хуралдаанаар тэднийг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх буюу анхан шатны шүүхийн захирамжид заасан ажиллааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байхад хууль зөрчин, урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгчийн 2024/ШЗ/258 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

3. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс бол эсэргүүцлийг дэмжиж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал хангалттай нотлогдсон байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс болоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн оролцсон нөхцөл байдал байна уу? үүнийг нэмж тодруулах шаардлагатай гэсэн ийм үндэслэл зааж буцаасан байдаг. Гэвч тухайн үйл явдал болсон үед байсан гэрч, хохирогч,яллагдагч нарын мэдүүлгээр тус үйлдэл яллагдагч нар үйлдлүүдийг тус тусдаа бусдын дэмжлэггүйгээр хэн хэнийгээ дэмжлэггүйгээр болсон үйл явдлын улмаас учирсан хөнгөн хохирлууд байгаа учраас энэ дээр бүлэглэн үйлдсэн гэх ийм  хууль зүйн үндэслэл харагдахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэв.

5. Яллагдагч нарын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг маргааныг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Аймгийн прокурорын газар эсэргүүцэл бичсэн байгаа. *******, ******* хоёр тус тусдаа үйлдэлтэй. ******* эхлээд чулуугаар шидэж хоносны дараа ******* хүний бие, эрх чөлөөнд халдсан. Энэ хоёрын зохицлын улмаас гарсан гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгтэй  гарсан байгаа. Ийм учраас шүүгчийн 258 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжтай яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2422000000097 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад, анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан тус ажиллагааг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болно.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дутуу хийж гүйцэтгэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам дарааллыг зөрчсөн дараах зөрчлийг гаргасан байна. Тухайлбал:

Хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд хохирогчийн зүгээс хэргийн материалтай танилцаад “сэтгэцийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хавтас хэргийн материалтай танилцах үед оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч шийдвэрлэнэ” гэж хуульчлан заасан байхад мөрдөгч нь  хохирогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн хүлээн авч оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг хянах”прокурорт үүрэг болгосон байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөрдөгч прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн зөрчил нь хохирогчийн “гомдол хүсэлт гаргах”, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “Шүүх, прокурор, мөрдөгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан заасныг анхаарвал зохино.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор гийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                            Г.БАЯРДАВАА                             Г.БАЯРДАВАА