Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 50

 

                                     Б.*******т холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

   Хохирогч О.ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

   Хохирогч А.*******ийн өмгөөлөгч: М.Төмөрцэцэг,

   Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулж,

     Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч А.*******, хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гомдлоор Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.*******  хугацаандаа өөрийн ажлын давуу байдлаа ашиглан бусдын итгэлийг олж авч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Д.*******ээс 2014 оны 04 дүгээр сарын 24, 05 дугаар сарын 19, 27, 06 дугаар сарын 25, 07 дугаар сарын 02-ны 1,7,15 хоногийн хугацаатай, 5,7,10 хувийн хүүтэй, 6 удаагийн давтан үйлдлээр нийтдээ 366000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар А.*******ээс 2014 оны 03 дугаар сарын 20, 04 дүгээр сарын 04, 05 дугаар сарын 02, 06, 06 дугаар сарын 18, 20, 21, 29, 30, 07 дугаар сарын 01, 04, 05-ны өдрүүдэд 17 удаагийн давтан үйлдлээр 1, 7, 10, 15 хоногийн хугацаатай, хүүгүй болон 7, 10 хоногийн хүүтэй нийт 138048000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар А.*******-*******оос 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 5 хоногийн хугацаатай, 17 хувийн хүүтэй 80000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөнгөний хэрэг гараад байна удахгүй 7 дугаар сарын 17- ны өдөр ажилдаа орно тэгээд мөнгийг чинь өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар П.*******ээс 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 9200000 төгрөгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөнгө зээлээч хүүтэй буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Т.*******ээс мөнгө зээлээч хүүтэй буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2014 оны 04 дүгээр сарын 24, 05 дугаар сарын 05, 19, 06 дугаар сарын 04, 06, 20-ны өдрүүдэд 7 удаагийн давтан үйлдлээр 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй 24300000 төгрөгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн дансанд мөнгө байршуулах нэрийдлээр Ч.*******аас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 хоногийн хугацаатай, 1 хувийн хүү бодож өгнө гэж 50000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар О.ээс 2013 оны 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын дундуур, 2014 оны 02 дугаар сарын эхэн болон сүүл үеэр, 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус 5 удаагийн давтан үйлдлээр, 10, 14 хоногийн хугацаатай, 8, 10 хувийн хүүтэй 135500000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар Д.гээс 2014 оны 05 дугаар сарын 08, 17-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй 38200000 төгрөгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан,

Тендерт оролцоно гэж хуурч мэхлэх аргаар А.*******ээс 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 19000000 төгрөгийг залилан мэхлэж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Банкны зээл чөлөөлөх болон тендерт хүн оролцож байгаа гэж хуурч мэхлэх аргаар Ш.оос 2014 оны 01 дүгээр сарын 23, 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 25, 30-ны өдрүүдэд 10 хоног болон 1 сарын хугацаатай, 5, 10, 15 хувийн хүүтэй өгнө гэж 4 удаагийн давтан үйлдлээр 56000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн баталгаа байршуулах нэрийдлээр  Б.гээс 2014 оны 05 дугаар сарын 06, 21, 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 3 удаагийн давтан үйлдлээр 76500000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Барилга эхлүүлэх гэж байгаа, яаралтай мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хуурч мэхлэх аргаар Н.Эрдэнэ-*******оос 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2000000 төгрөгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн барьцаа болгож мөнгийг чинь дансанд байршуулж байгаад тендер нь бүтэхээр хүүтэй эргүүлж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Н.гээс 2014 оны 06 дугаар сарын 05, 09, 12-ны өдрүүдэд 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй, 3 удаагийн давтан үйлдлээр 127000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Барилгын тендерт байршуулах мөнгө түр хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэж хуурч мэхлэх аргаар Л.аас 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20000000 төгрөгийг залилан мэхлэж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар Ц.аас 2014 оны 04 дүгээр сарын 20, 05 дугаар сарын эхээр болон 06 дугаар сарын 04, 25-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 4 удаагийн давтан үйлдлээр 180000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн мөнгийг аваад буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Г.ээс 2014 оны 05 дугаар сарын 12, 26, 28, 06 дугаар сарын 02, 03, 13, 17, 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд 7, 10, 14 хоногийн хугацаатай, 5, 8, 10 хувийн хүүтэй, 11 удаагийн давтан үйлдлээр 75560000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Боломжийн тендер над дээр орж ирдэг, өндөр хүүтэй мөнгийг чинь өсгөх боломж байна гэж хуурч мэхлэх аргаар Д.аас 2014 оны 01 дүгээр сарын 03, 10, 07 дугаар сарын 03, 04, 10, 12-ны өдрүүдэд 14, 15 хоног болон 1 сарын хугацаатай, 5, 10, 15 хувийн хүүтэй, 6 удаагийн давтан үйлдлээр 70250000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан /нийт 1467558000 төгрөгийг 74 удаагийн давтан үйлдлээр/ гэмт хэрэгт холбогджээ.

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч овгийн гийн *******ыг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 24 сарыг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

5. Шүүгдэгч Б.*******ын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Sony СD-R 700 МВ гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн дотроо 4 минут 10 секундын, 5 минут 30 секундын 2 бичлэгтэй диск 1 ширхэг, SD-R 80min/700 mb гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн 7 минут 54 секундын бичлэг бүхий диск 1 ширхэг, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг 17 хуудас, цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг 76 хуудас, ТОEFL гэсэн бичиглэлтэй никиль цагаан өнгийн хүрээтэй хөх өнгийн дотроо 7 минут 37 секундын бичлэгтэй флаш 1 ширхэгийг тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

7. Шүүгдэгч Б.*******ын нэр дээрх  2014 оны 8-р сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

8. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 21 дүгээр байр 02-17 тоотод оршин суух, Магниуд овгийн Адъяагийн *******-*******т 80.000.000 /наян сая/  төгрөгийг, Өмнөговь аймгийн

 А.******* нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анх удаа мэдүүлэг өгөхдөө “...т мөнгө байна уу гэж утсаар асууж байгаад гэрийн гадаа ирсэн. Би гарч уулзахад Голомт банкны эдийн засагч *******тай хамт явж байсан. Мөнгийг өгсөн бөгөөд нь мөнгө зээлүүлээч гэдэг хүсэлтийг тавьсан.

Харин мөнгийг яг шилжүүлэх болохоор *******аасаа данс асуугаад, түүний данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би хүний дансруу хийх гэж байгаа бол өгөхгүй гэтэл Аптанчимэг өөрөө хариуцна гэж хэлээд мөнгийг шилжүүлүүлсэн. Тэгээд ээр 19000000 төгрөг хүлээн авсан гэсэн бичиг хийлгээд гэртээ орсон." гэжээ.

Хавтаст хэргийн 108-110 дугаар хуудсанд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр О. нь хохирогчоор байцаалт өгөхдөө “... бид 2 *******ыг дагуулаад мөнгө хэрэгтэй болохор найз *******тэй уулзан 19000000 төгрөгийг авч зээлж авч *******т өгсөн. Тэр үед ******* бид хоёр хамт явж байсан. ” гэж мэдүүлсэн байдаг. Энэ асуудлыг нарийвчлан шалгуулмаар байна.

Шүүх хуралдаан дээр нь ******* надад өгөх ёстой байсан хүүний мөнгө 19 сая төгрөг дээр өөрөөсөө 800000 төгрөг нэмээд А.*******ийн данс руу *******ийн нөхрөөр хийлгэсэн боловч банк хураасан гэх, банкны ажилтан болохоор ******* буцааж ав гэсэн гэх мэдүүлгээс энэ хоёр *******ээс авсан 19 сая төгрөгийн залилангийн үйлдэл дээрээ хамтарсан, нь *******аас хүүний мөнгө авахын тулд *******ээс мөнгө авсан гэж ойлгогдож байна.

Иймээс мөрдөн байцаалт нэг талыг барьж, хэргийн бодит үнэнийг тогтоолгүй, гагцхүү мөнгө авсан, залилуулсан гэдэгт үндэслээд хамтран залилсан байж болзошгүй, гэмт этгээд ял завшиж болзошгүй гэдгийг шүүгч нар нягтлан судлаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх заалт буюу шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг баримтлан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгээс: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Хохирогч *******ээс 19000000 төгрөгийг нь авсан бөгөөд дансаар авахдаа *******ын данс руу шилжүүлүүлсэн. Тэгэхээр анхнаасаа уг мөнгийг өгөхгүй буюу өгөх боломжгүй байсан гэдгээ мэдэж байсан, мэдээд авахдаа энэ 2 хүн үгсэн тохирч, хамтран А.*******ийг залилсан гэж харагдаж байна. А.******* нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анх удаа мэдүүлэг өгөхдөө “...т мөнгө байна уу гэж утсаар асууж байгаад гэрийн гадаа ирсэн. Би гарч уулзахад Голомт банкны эдийн засагч *******тай хамт явж байсан. Мөнгийг өгсөн бөгөөд нь мөнгө зээлүүлээч гэдэг хүсэлтийг тавьсан. Харин мөнгийг яг шилжүүлэх болохоор *******аасаа данс асуугаад, түүний данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би хүний дансруу хийх гэж байгаа бол өгөхгүй гэтэл Аптанчимэг өөрөө хариуцна гэж хэлээд мөнгийг шилжүүлүүлсэн. Тэгээд ээр 19000000 төгрөг хүлээн авсан гэсэн бичиг хийлгээд гэртээ орсон." гэжээ. Хавтаст хэргийн 108-110 дугаар хуудсанд тодорхой байдаг. Энэ асуудлыг нарийвчлан шалгуулмаар байна. Шүүх хуралдаан дээр нь ******* надад өгөх ёстой байсан хүүний мөнгө 19 сая төгрөг дээр өөрөөсөө 800000 төгрөг нэмээд А.*******ийн данс руу *******ийн нөхрөөр хийлгэсэн боловч банк хураасан гэх, банкны ажилтан болохоор ******* буцааж ав гэсэн гэх мэдүүлгээс энэ хоёр *******ээс авсан 19 сая төгрөгийн залилангийн үйлдэл дээрээ хамтарсан, нь *******аас хүүний мөнгө авахын тулд *******ээс мөнгө авсан гэж ойлгогдож байна. Иймээс мөрдөн байцаалт нэг талыг барьж, хэргийн бодит үнэнийг тогтоолгүй, гагцхүү мөнгө авсан, залилуулсан гэдэгт үндэслээд хамтран залилсан байж болзошгүй, гэмт этгээд ял завшиж болзошгүй гэдгийг шүүгч нар нягтлан судлаагүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас: ******* болон Төмөрцэцэг нарын гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд хамтран оролцогч хэн бэ гэдгийг нарийн тодорхой зааж өгсөн байдаг. ийн үйлдлийг харахад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт зэргээр тогтоогддоггүй. ******* болон өмгөөлөгч Төмөрцэцэг нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.******* нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд  бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 74 удаагийн  давтан үйлдлээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх түүнд 500000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1  сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

Энэ хэргийн талаар давж заалдах шатны шүүхэд хохирогч А.******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал:

Хохирогч О.ийн ...19000000 төгрөгийг хоногийн 5 хувийн хүүтэй ******* *******ээс гэрээ хийж зээлсэн. ******* өөрөө 19000000 төгрөгөө нэхэмжилж цагдаад өргөдөл гаргасан гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 101/,  А.*******ийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд ...Би Б.*******т 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 19 сая төгрөгийг өдрийн 5 хувийн хүүтэй, 2 хоногийн хугацаатай 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Хохирлыг гэрээнд заагдсан заалтын дагуу гаргуулж өгнө үү гэжээ /1-р хавтасны 33/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн ...Баасанхүү ийн өгсөн данс руу 19 сая төгрөг шилжүүлэхэд мөнгө данс руу ороод ирлээ гэж утсаар хэлсэн. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* намайг нотариат дээр хүрээд ир гэж дуудаад 19 сая төгрөг дээр хүүгээ нэмээд 20900000 төгрөг авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Би нотариатаар батлуулсан 20900000 төгрөг болон хүү, алдангиа тооцуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 108/,  гэрч А.Цэндоогийн ...******* орж ирээд ******* гэж хүнийг дуудаад 20900000 төгрөгний гэрээ хийсэн. ******* нь *******т 2014 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй 20900000 төгрөг зээлж зээлийн гэрээ хийсэн. *******ийн гэрээг тухайн үедээ хувийн тохиролцоогоор мөнгө зээлж авч байна гэж хэлж байсан учраас би баталгаажуулсан гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 163/, сэжигтэн Б.*******ын ...******* нараас ихэвчлэн бэлнээр мөнгийг нь авч зээлдэг байсан гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 215/, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А.*******, Б.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3-р хавтасны 524/, хохирогч О.ийн ...Б.******* зогсоо зайгүй тендэрт орох гэсэн юм. Мөнгө олоод өгөөч, тэгж байж бүх мөнгө гарч ирнэ гээд байсан юм. Би найзаасаа асууж өгье гэж хэлээд найз ******* рүүгээ яриад өдрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж ярьсан. ******* яах гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь Голомт банкны эдийн засагч ******* гэдэг хүүхэн зээлэх гээд байгаа юм гэж хэлсэн. ******* хүнээс асууя гэж хэлээд тасалсан. Тэгж байтал ******* 19 сая төгрөг олчихлоо. Мөнгөө яах юм бэ гэхээр нь очоод авья гэж хэлээд *******ыг дагуулаад очсон. ******* нь хүнд өгөх гэж байгаа бол өгмөөргүй байна гэж надад хэлсэн. ******* нь өгчих гэж ******* болон надаас мөн гуйсан. ******* нь бас таньдаг хүн байна гэж ярьж л байсан. Би *******т *******аас би уг мөнгийг хариуцаж авч өгье гэдэг зүйл бичиж өгсөн. Ингээд ******* ******* хоёр хоорондоо ярилцаж байгаад мөнгөө шилжүүлж өгөлцсөн байсан. ******* *******тай харилцан зөвшөөрөөд нотариатаар баталгаажуулаад гэрээ хийчихсэн байсан. Би тэр хоёрт гэрээ хий гэж хэлээгүй. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би ******* нь *******ийн 19 сая төгрөгийг өгөхгүй байсан болохоор *******ийг *******тай уулзуулж 19 сая төгрөгийг авахуулсан болохоор санаа зовоод найздаа мөнгийг нь өгье гэж бодоод *******ийн нөхөр Ганчулуунаар *******ийн 19 сая төгрөгийг хүүтэй буюу 19800000 төгрөгийг Голомт банкны *******ийн данс руу хийлгэхээр явуулсан. Тэгтэл Голомт банк манай мөнгө гээд хураагаад авсан. Тухайн өдөр *******ийн гар утсанд 19800000 төгрөг орж ирсэн гэсэн мессеж ирсэн байдаг. ******* над руу тэр өдрөө 100000 төгрөгний хүү дутуу байна гэсэн мессэж ирүүлсэн. Маргааш нь ******* нөгөө мөнгө чинь дансанд ороогүй алга байна гэж ярьсан гэсэн мэдүүлэг /6-р хавтасны 1262-1263/, шүүгдэгч Б.*******ын ...А.*******ийн хохирол, тооцоолол дээр маргаангүй, хүлээн зөвшөөрч байна. ******* надад мөнгө зээлдүүлэхийг мэдэж байсан. тэй хамт гэрийнх нь гадаа очоод *******ээс 19 сая төгрөг авсан. Тухайн үед би т мөнгө хэрэгтэй байна гээд таньдаг хүнтэйгээ яриад хамт очиж авч байсан гэсэн мэдүүлэг /7-р хавтасны 1687-1688/, хохирогч О.ийн ...*******ээс 19 сая төгрөг өгч авалцсан баримтан дээр би хариуцана гэж гарын үсэг зурсандаа одоо харамсдаг. Гэхдээ тэр баримтан дээр ******* ч гарын үсэг зурсан. Ямар данс руу орсныг нь мэдэхгүй, *******т тэр мөнгө очино гэдгийг ******* мэдэж байсан. Би зуучилж л өгсөн. *******ийн мөнгөнөөс би аваагүй гэсэн мэдүүлэг /7-р хавтасны 1689/ зэргийг харьцуулан дүгнэхэд хохирогч А.******* болон түүний өмгөөлөгчийн хохирогч О., шүүгдэгч Б.******* нар нь залилангийн үйлдэл дээрээ хамтарсан гэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “ийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахыг” хүссэн хохирогч А.*******, “*******, нар нь их хэмжээний мөнгийг бусдаад залилж авсан асуудлыг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн” хохирогч А.*******ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гомдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг,  325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.*******, хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын “залилангийн гэмт хэрэгт холбогдуулан хохирогч О.ийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах тухай” давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

 

                                     ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                          Х.ГЭРЭЛМАА